Дугуй - Тээврийн хэрэгсэл

August 11, 2009 11 санал шүүмж
Манай ажил таксинаас өөр тээврийн хэрэгсэл очдоггүй хэцүү байрлалтай газар. Намрын налгар сайхан өдрүүд эхэлж байгаа болохоор алхахад тун чиг боломжийн сайхан байна. Ажил гэрийн хооронд алхахад 30 минут зарцуулна. Хэрэв автобусаар явбал 40 минут. Аа харин таксигаар бол 15 минут л зарцуулах боловч санхүүгийн гүн хямралд оруулах арга.

Гэтэл түүнээс сайхан нэг арга байгаа нь дугуй унах юм. 3 давхар оффистой болохоор 1 давхарт нь дугуйгаа эвхээд тавьчихна. Хэн нэгэнд саад болохгүй. Бас эвхэгддэг болохоор зай эзлэхгүй. Дээр нь төв зам хаасан байгаа болохоор автын аюулгүй, эрүүл, хурдан.

Гэтэл хүмүүс гайхаад хараад байх юм. Нэг костюмтай залуу бүүр инээж ирээд л харах юм. Энд гаж юм юу байгааг би огт ойлгохгүй байна. Манай Монголчуудын нэрэлхүү зан уу бүү мэд ээ дугуй унах нь шог зүйл юм шиг л хандах юм. Гадаадын бусад оронд дугуй унах нь энгийн зүйл байхад манай Монголд машингүй л бол гутамшиг юм байхаа.

За тэр ч яахав. Өнөөдөр ажилдаа дугуйтай ирсэнийх нэг зүйлийг мэдэж авлаа. Замын хашлагануудад дугуйтай хүн гарах хэсэг огт байхгүй юм. Дандаа өндөр хашлаганууд гарах гарцгүй барьчихсан. Ганц дугуйтай хүн гарахад зориулагдсан хашлагатай газар нь Сүхээ ахын талбайн хойдох зам. Өөр бусад газар бол арай нам хашлагатай газар нь гүрийгээд догонцоод гарах, эсвэл буугаад дугуйгаа түрэх. Тэр экстрийм гарууд нь л үсэрч ирээд л давах байх.

Одоо замаа засна гээд бүх хашлагануудаа авчихсан байгаа нөхдүүд буцаад хашлага барихдаа ядаж гарцтай хэсгээрээ дугуйтай хүн гарах налуу хэсэг хийчихээсэй.

Нэг хэцүү зүйл нь эмэгтэйлэг хувцас минь баяртай. Ахын авч өгсөн кеттэй дотно найзлаад авсан даа.

11 санал шүүмж:

  • Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

    Би ч гэсэн өнөөдөр ажил дээрээ ирчихээд Laptop-ныхоо залгуурыг мартсанаа мэдэнгүүтээ хажуу өрөөний ахынхаа дугуйг гуйж аваад давхилаа. Оюутан цаг санаанд ороод сайхан байсан шүү, гэм нь нилээн хөлрөөд бас албан хувцастай явахад хүнд л юм билээ - бид яагаад цамаан юм бол? Зундаа ажилдаа дугуйгаар яваад байвал уг нь эрүүл мэндэд тустай даа :)

  • sanakae said...

    Дугуйтай бол явчихмаар байдаг. Гэтэл бас манай тэрүүгээр 100 айлын зам гарах гэж дугуйтай явбал бас үхэж гай болох газар.

  • Pearle Deppsu said...

    Уул нь тийн, зундаа ажилдаа дугуйгаар явахад буруу юм байхгүй.

    Юу ч үгүй байж нэг л их пээдгэр хүмүүс шүү бид нар хэхэ. Харин хувцасны тал дээр жаахан тиймхэн юм билээ. Бусдаар бол дугуй шиг сайхан хурдан, хэмнэлттэй унаа алгөө

  • 3apaa said...

    Дугуй болон дугуйтай сандалтангууддаа зориулж замын хашлагыг өөрчилсөн байхыг хараад яасан энэрэнгүй ухаалаг нийгэм бэ хэмээн гайхаж байсан билээ л...

  • uujiim said...

    Сайн уу бүсгүй чиний наад яриад бгаа дугуй чинь их зүгээр эд бна шүү тээ манай ажил чингисийн хавьд зүүн талаар түгжээ гэж лайтай бна дөө гэхдээ эцсийн бүлэгт зам л сайхан болоосой тээ

  • Өнөржаргал said...

    Hey bi unuudur chamaig 13-iin end duguitai yvj bhiig chini harsansiin bn shu. Mun u bish u gd haraad bsan mun bje. Say bichlegiig chini unshaal medlesht kk. Neeree iish tiishee yvhad duguitai bsan bol ch gj ih bodogddiin shu. Ireh jilees ch ymu zorig hurvel dugui avch, zun unaj bn gj bodool bga. Dugui unahaas gol n aigaad bdiimaa, manai zam hargui ymar bile, jolooch nar n ymar uurtai bile gj bodhoos l kk

  • MW said...

    Дугуйгаа унаад ажил руугаа уруудаад жирийлгэж болно л доо. Даанч буцахдаа өгсөх гэж юу болохыг үзүүлж өгөх юм шиг санагдаад айгаад байгаа юм.

  • Мика /美香/ said...

    Дажгүй сэдэв хөндсөн байна шүү. Манайх замын хашлагаа дугуйтай хүнд зориулаад байхааргүй улс юм шиг байгаан. Авто замынхаа хэсэгхээн нарийхан хэсгийг дугуй, мопеднуудад зориулаад, хажуугаар нь хашлага хийчүүл хүмүүс айх эмээх зүйлгүй дугуй унаад явах л байх. Тэрнээс биш одоо аминаасаа уйдсан биш замаар дугуйтай явна гэдэг хэцүү л санагдана.
    Одооноос зам хийдэг хүмүүс ухамсарлаад дугуйтнуудад зориулсан зам хийчүүл шинэ юманд дасах гэж манай жолооч нар шоконд орхыг ч үгүйсгэхгүй. Үнэндээ би лав Санакае-н хэлдгээр үхэхгүйн тулд Монголд дугуй унахгүй байгаа..
    За за илүү дутуу юм шал пал хийчих шиг боллоо. Би ч ер нь буруу ярьдаг хүн шүү :)

  • Pearle Deppsu said...

    Хэхэ, би тэгвэл иргэний зориг гаргаж УБ-д дугуй унаж байгаан байна шд тээ. Заримдаа бүүр машины замаар ч жоохон явчдын, хашлагаар догонцож гарахгүй гэж.

    Базарваань ккк...

  • Галдаа said...

    Эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдийг бодуул дугуй унах дур хүсэл их байдаг гэсэн.

    Учир юу юуи мэдэхгүйз.

    тэр замын хажууг бол яадын ганц донслуулаал гарчихгүй юу хэхэ

  • Идо said...

    Өнөөдөржин гадуур дугуйтай явлаа. Гадуурхагдаж байна гэж жигтэйхэн. Гэхдээ харширахгүй ээ маргааш ажилдаа дугуйтай очино.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)