Энэ одоо юуных вэ?

August 10, 2009 10 санал шүүмж
Эрэлт байгаа цагт нийлүүлэт байдаг гэдэг. Иймэрхүү мэдрэл юмнуудыг даган дуурайдаг хүмүүс байгаа болоод л ийм юм хийдэг хүмүүс байдаг байх. Нүүр будалтын зурхай гэнээ. Нүүрээ ямар ордоос хамааран будах нь байна шүү бүсгүйчүүдээ. Таны нүүрний арьс ямар өнгөтэй байх, шанаа нь хэр өргөн байх, хамар нь өндөр навтгар ямар байх, нүд нь онигор давхраатай байхаас үл хамааран гагцхүү ямар ордонд төрсөнөөсөө шалтгаалан нүүрээ буд гэж байна тэр зурхай гэгч зүйл нь. Одоо бов бор арьстай хүн байлаа гэхэд шав шараар нүдээ будаад явах юм байна л даа. Хаанаас ирсан алиалагч вэ. Хүн болгон ингэж хэлэх байх. Тэгээд хамгийн өрөвдөлтэй нь ийм юмыг даган дуурайгчид бас байдаг л байх даа.

Гого-ын блог хэсэж байгаад энийг олж уншив. Ямар блог байсныг нь мартсан болохоор зохиогчийн эрх хэн дээр гэдгийг мэдэхгүй байна.

Хонь

Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Улаан

Яагаад: Энэ өнгө өөрөө хүч чадал, асар их хүсэл тэмүүлэл, урам зоригийг бэлгэддэг. Тиймээс аливаа шинэ зүйл, шинэ үйл явдал эхлэх үедээ хүч чадал, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд хэрэглээрэй.

Яаж будах вэ?: Завсрын эсвэл саарал өнгийн тенийг улаан тенийхээ өнгийг жаахан бууруулах үүднээс хольж тавиарай.

Үхэр

Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Ногоон

Яагаад: Энэ өнгө оюун бодлыг залуужуулдаг. Эд баялаг, хүч чадлыг тань тэнцвэржүүлэх ба танд тайтгарал, тогтвортой байдлыг бэлэглэнэ. Энэ өнгийг хэрэглэснээр бие сэтгэлээ тэнхрүүлж, эд баялаг элбэг дэлбэг байдлыг өөртөө татна.

Яаж будах вэ?: Зовхин дээрээ үл мэдэг ногооноор будсаны дараа доод зовхио хар өнгийн хүрээлэгч /eyeliner/-ээр хүрээлээрэй.

Ихэр

Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Шар

Яагаад: Эрч хүч, өдөөлтийг бэлгэддэг энэ өнгө нь гял цал, гэрэл гэгээгээр дүүрэн. Энэ өнгө таны санаа сэтгэлийг сайхан болгох увьдастай. Дурсамжаа, харилцааны чадамжаа дээшлүүлэх үүднээс энэ өнгийг хэрэглээрэй.

Яаж будах вэ?: Нарны гэрэл мэт гэгээлэг шар өнгийг нүдний урд хонхор хэсэг болон зовхины дотоод хэсгээр тавиарай. Дараа нь гадна талаар хар өнгөөр уусган тавиарай гэх мэт

10 санал шүүмж:

  • Anonymous said...

    yahav, joohon hvvhed l bichee biz. terend chin medrel ntr eer n duudaad bhdaa ch bas yaahavdee

  • Давка said...

    харин тийн..... хохохохо ..... тээл зурхай гээл хөв хөхөөр нүүрээ будчаад явжийвал яахуу?

  • Pearle Deppsu said...

    Энэ дээрх Аноним яг тэр блогын эзээн хэхэ. Энэ зурхайг блог дээрээ бичсэн ккк...

    Би нилээн айхтар комент үлдээцийн. Тэгсэн сая устгачиж арай гэж олоод харсан чинь.

  • Anonymous said...

    bi bloggui hoon. yaaj neree bichdiin bee end.

  • Pearle Deppsu said...

    За битгий худлаа хэл л дээ. Мэдэж байна шдээ. Заримдаа хүмүүс нэрээ бичихгүй Анонимоор орж ирсэн ч бичгийн хэв маягаар нь ямар блогчин байна вэ гэдэг нь илт мэдэгддэг юм.

    Бас энэ бичлэгт эргэж орж ирээд хэрүүл хийж байнаа гэдэг чинь бүүр том илрэл юм. 3 жилийн туршлагатай гэсэндээ бас ч мэдээд байгаамаа энийгээ хэхэ.

  • uujiim said...

    Сайн уу бүсгүй чиний наад яриад бгаа дугуй чинь их зүгээр эд бна шүү тээ манай ажил чингисийн хавьд зүүн талаар түгжээ гэж лайтай бна дөө гэхдээ эцсийн бүлэгт зам л сайхан болоосой тээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)