Уссейн Болтуудын эх орон (Егөөдөл)

August 4, 2009 15 санал шүүмж
Дэлхийн хамгийн хурдан хүн Уссейн Болт 100 м-г 9.69 секундэд туулсан гээд орой болгон Болд залуу рекламдаад байдаг даа. Ер нь бол манай Монгол орон чинь жинхэн Уссейн Болтуудын эх орон юм шүү дээ. Тэрийг тэр реклам хийгээд байдаг залуучууд ойлгодог юм уу бүү мэд. За яагаад вэ гэвэл гарц, гэрлэн дохио, жолооч нарын соёл гэгч зүйл маш том нөлөө үзүүлсэн гэж би хувьдаа боддог юм.

Гэрлэн дохио. Би анх гэрлэн дохиог ерөөсөө ойлгодоггүй байсан болохоор гэрлэн дохиогоор зам гарахыг огт хүсдэггүй байлаа. Энд миний IQ low байгаадаа биш юм. Балчир жаахан охин байхын л зурагтаар ногоон гэрэл асахаар хүмүүс цагаан шугамаар хөндлөн гулд ямар нэгэн саад бэрхшээлгүй гардаг гэсэн ойлголтыг тархинд бат суулгасан болохоор тэр юм. Гэтэл Монгол гээч эх оронд минь тэс эсрэгээр. Ногоон гэрэл аслаа (энэ үед уул нь замаар аюулгүй гарч болох ёстой) гэтэл эсрэг урсгалаас гэнэт машинууд цуварч эхлэнэ. Мэдээж гайхаад тэр машинуудыг өнгөрөөнө. Өнгөрөөж арайхийн дуустал улаан гэрэл (хайрт улаан гэрэл минь) асна. Тэгээд л машинууд бас цувраад л байна. Үнэхээр сонин. Багаас тархинд суугдсан зүйлээс тэс эсрэг зүйл болно. Би үүнийг програмист болсоныхоо дараа л ойлгосон. Манай Монголд гэрлэн дохиог буруу, дутуу, алдаатайгаар програмчлан ашигласан юм байнаа гэж. Орой болгон 4.30с эхэлдэг замын түгжрээний гол буруутан нь энэ. Гэтэл энийг хариуцдаг хүн хаана байдаг юм бол? Тэр хүмүүс, албан байгууллага одоо болтол яагаад энэ асуудлыг шийдвэрлэдэггүй юм бол? Мэдээж Монгол гэх сайхан эх орны минь халуун цустай залуучуудын хэн нь ч энэ алдааг өөр дээрээ авахгүй. Бусад руу л чихнэ. Тиймээс түгжрээд л, жолооч явган зорчигчгүй зам руугаа дайраад л байхаас.

Гэрлэн дохионы асах хугацаа. Манай Монголчууд уул нь цаг хугацаа, орон зайн баримжаа сайтай хүмүүс гээд өөрсдөөрөө их бахархдаг. Хаа газрын Монгол, Чингисээр өвчилсөн хэн ч тэнгэрт тултал магтаад цэнхэр дэлгэцээр залхтал ярьдаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байна вэ? Арай алдаа багатай програмчилсан, эсвэл бурхны авралаас 3-4 замын уулзваргүй газрын гэрлэн дохион дээр жишээг авъя. Нэг замын эхлэлээс нөгөө зам хүртэл хүн Уссейн Болт шиг л гүйдэггүй юм бол амжиж гарнаа гэдэг үлгэр. Худлаа гэвэл би тэнд эндэхийн зам гээд баримттай хэлж чадна. Тэгээд тэр ногоон гэрлээр амжиж зам гарах гэсэн хүмүүс 8 настай балчираас 80 гарсан эмээ, өвөө нар хүртэл майжийгаад л гүйж өгнө дөө. Юун Уссейн Болт, тэр байтугай богино зайн уралдаанд гайхамшигтай хурдан гүйж ногоон гэрлээр амжилттай гарч байгаа юм чинь. Энэ бол манай үндэстний нэгэн бахархал шүү. Уул нь манайхан энэ тал дээр Олимпод тамирчин бэлтгэвэл их юм дуулгаж мэдэх юм.

Гэрлэн дохион дээр зогсож байгаа жолооч нарын соёл. Энэ бол маш стрессний асуудал. Ногоон гэрлээр гүйж гарах гээд бэлдэж байгаа хүмүүсийн гүйлтийн заман дээр нөгөө машинууд тэрийгээд зогсчихно. Тэгэхээр гүйгчийн зүгээс маш их авъяас, тэвчээр, бартааг туулна гэсэн үг. Тэгэхээр юун Уссейн Болт вэ, тэр чинь зүгээр л шулуун замаар 100 метр гүйдэг хүн. Харин манай Монголд бартаат замаар гүйгээд гарчихна. Уул нь цагаан гарцнаас зайдуухан эндээс хэтрэлгүй машинаа зогсоо гэсэн шугам байдаг л юм билээ. Манайхан тэрийг олж харахад хэтэрхий тэнгэрлэг хүмүүс юм байлгүй гүйгчдийн шугам дээр дандаа зогсдог. Тэгээд мөрөөрөө зогсоод байхгүй ээ, байн байн хаазлан төө, дэлэмээр урагшилсаар л байна. Сайхаан сайхан, сайхан хаазалдаг гоё “шаминтай” хүмүүс юм. Маш их стрессийг даван туулсаны дараа арайхийн зам ингэж гардаг байх нь.

Гэтэл бас дан ганц жолооч нар буруугүй юм аа. Манай Монголын нийслэл Улаанбаатар хотын минь төв гудамжны замуудыг хараад байгаарай. Бартаат замын жинхэн бодит илрэл. Гайхамшигтай. Энэ бол гайхамшиг. “Жолооч байнаа гэдэг бол эр зоригын асуудал хийгээд овсгоо, самбааны сорил” гэж миний найз залуу дандаа хэлдэг. Энэ бол үнэхээр маргашгүй үнэн үг юм.

Дээр нь нэг зүйл нэмээд донгосчихъё. Манай төрийн өндөрлөгүүд. Гайхалтай сайхан тэнгэрлэг хүмүүс шүү дээ. Түгжирч ядаж байдаг замыг 30 минут хаагаад гэрээсээ ажил руугаа явна. Ямар ч саадгүйгээр. Энэ бол тэдгээр хүмүүсийг ямар тэнгэрлэг хувьтай хүмүүс вэ гэдгийн бодит илрэлүүдийн нэг юм. 30 минут зам хаана, дээр нь түгжрээ арилтал 1 цаг орчим болно. Энэ хооронд маш олон хүнээр хараалгуулж, адлуулж, ална тална дээрээ тулуулж байсан ч өдөр болгон ажил гэрийн хооронд явсаар л байдаг. Буянтай айлын үрс юм аа та нар минь. Хайрлахаас өөр яахав.

Ишш Монголчууд минь, та бид ямар их хувьтай хүмүүс вэ? Өдөр бүр Уссейн Болтын амжилтыг давтаж, өдөр бүр шинээр Олимпын рекордыг эвдэгчдийг төрүүлж байдаг. Аль тэр Африк залууг дуудаж манайд бэлтгэлээ хий гэж хэл.

15 санал шүүмж:

  • Давка said...

    Тэр төрийн өндөрлөгүүд бол стоо нээрээ нөгөө юу штээ. Хичээлдээ явкээл 120н буудалд автус хүлээгээл хоцроол зогсжаахад хамаг юм зогсоогоол явна. Тээл хоцорно. Яджаахад өдөр болгон еөгийгөөсөө болооод хоцроод гээд зогсож ч болкү хэцүү хорвоо байсий шүү нээрээ......

  • Anonymous said...

    “Жолооч байнаа гэдэг бол эр зоригын асуудал хийгээд овсгоо, самбааны сорил” гэж миний найз залуу дандаа хэлдэг. Энэ бол үнэхээр маргашгүй үнэн үг юм.

    Тэгээд мөрөөрөө зогсоод байхгүй ээ, байн байн хаазлан төө, дэлэмээр урагшилсаар л байна. Сайхаан сайхан, сайхан хаазалдаг гоё “шаминтай” хүмүүс юм.

    Ene 2 oguulber 1 huniig l ilerhiileed bh yum

  • Anonymous said...

    1-рт. Гэрлэн дохионы асах хугацааг аль соц нийгмийн үед тохиргоог хийсэн байх гэж боддог штэ. Тэр үед УБ хотод юун сая хүн 150,000 машин.

    2-рт. Манай зам муу болохоор машинууд удаан явдаг тийм болохоор гэрлэн дохион байсан байгаагүй харж байгаад гүйгээд гарчдаг. Гүйж байгаад дайрууллаа гэхэд жолооч буруутдаг болохоор гэрлэн дохионы ач холбогдол бага байгаа юм.

    3-рт. Гэрлэн дохионоос 2-3 метр зайн зогсох шугам байдаг. Үүн дээр зогсдог машин гэж байхгүй. Зогсоох үүргийг цагдаа хүлээдэг ч ажлаа хийдэггүй

  • AntiDotE said...

    Чанартай бичлэг гэж бодоод уншихад ч цаанаа л өөр юм аа гссс.

  • omido said...

    bi bas ih gaihdag blaa,jolooch hvnii umnuus bichie, yag nogoon gerel asaad l uragsh yawah gengvvt yawgan zorchigchid tsuwchihdag yum, teel gaihaal buhimdaal ter zam garagsadiig il dald zvheed l signaaldanguut nuguu hvmvvst eostoi heleh helehvi bvh muu vgeer duuduulna daa.teel ted nariin garj bga gereliig harsan chin bas nogoon bga uym chin,eostoi gaihmaar, ter pragram eder n buruu gedeg n vneen, neg saihan shineer pragramchilchi uymsan te ()

  • sanakae said...

    Одоо том хар нүдний шил зүүж аваал ямарч нүүрний хувиралгүй муухай царайлаал шууд гарчихдаг болсон шд. Зарим нь хараагаал зарим нь дайраал гарч байгаа харагддын :P

  • Өнөржаргал said...

    Гоё бичлэг болжээ хө. Зам гарна гэдэг машш сонор сэрэмж, авхаалж самбаа, хурд хүч шаардсан ажил байгаа юм. Тэр 100 айлын юм дуугардаг гэрлэн дохиогоор гарах гэж үйлээ үздийшт. Явган зорчиг та явж болно гээд байхад л машаанууд яваал вайна. Явган зорчигч хэдийгээр нь явж амжина гэж боддийн болоо, энийг тестлэж барьдаг хүн байдгүм байхдаа

  • М.Огоо said...

    Чи одоо болтол мэдээгүй байсан юм уу? Манайхан Хятадуудын хүн амаа цөөрүүлэх бодлогоор санаатайгаар алдаатай програмчилсан гэрлэн дохиог мэдэлгүй оруулж ирээд цөөхөн хэдэн хүнээ алчих гээд байгаа ш дээ. Тэрийгээ ихэнх нь одоо болтол мэдээгүй байгаа :-)

  • сайхан санаа said...

    зам бол угаасаа гамшиг шоо шинэ шамин оруулж ирээд л 2 жил болоход л тарчигнуур болдог гэсэн батлагдаагүй ч хууль байгаам чинь...

    яаг л ядуу айлын ноорхой дээлтэй хүү шиг л ... мянган нөхөөс болсон зам дэндүү эмгэнэлтэй дээ...

    авто замын газрын тендэр болон тендерийн үнийг саналыг сонсвол хэхэ.. ухаан алдав их мөнгө ч.. их мөнгөөр ямар бага ажил хийж болохыг жинхэнэ харуулдаг хүмүүс бол.. хэхэ тэд л байх даа

  • Хэрлэн said...

    Үнэн үнэн. Замын цаана гараад амьд зам гарсны баярыг тэмдгэлмээр санагддийшт. Машинууд нь ухас ухас хиигээд би нь бондгос бондгос хийж зам хөндлөн гарах гэж алиа юм болдийшт.

  • БЛОГНЫ ЭЗЭН said...

    ХЭХЭ ҮНЭН ҮНЭН ТЭГЭЭЛ ЯРЧ ГҮЙЖ БАЙГААЛ ЗАМ ХООРОНДОО ХҮМҮҮС МӨРГӨЛДӨНӨ ТЭХ ҮҮ ТЭГЭЭЛ САНДРААЛ ХАХАХА

  • A.Амарсайхан said...

    Эрчүүд ийш тийшээ мини юбк харж зам гаталбал машинуудын хоорондуур зүв зүгээр гарчихдаг. Харин болгоомжилж, дүрэм журам баримтлах гэж оролдвол шууд гэмтэлд очдог юм

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)