Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

June 22, 2009 11 санал шүүмж
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрах юмсан гэж.

Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол цэцэрлэгт хүрээлэн. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөж, хөгшид хүүхдүүд тоглон нарлаж, залуус болзох тэр орчин хамгийн их дутагдаж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах

Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай

Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Иймд уг бүтээн байгуулалтын ажиллагаанд иргэн, байгууллага бүрийн дэмжлэг хэрэгтэй байгаа тул бид дараах уриалгыг хүргэж байна.

1. “Нэг өдрийн цалин” аян: Уг үйл ажиллагаанд бүх иргэд оролцох боломжтой бөгөөд энэхүү аян нь 2009 оны 06 сарын 24-ны өдөр явагдана. Аянд оролцож нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит модтой болно. Үүнийг байгууллагууд нэгдсэн журмаар зохион байгуулвал илүү тохиромжтой юм.

2. Дуудлага худалдаа:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүрхэн цэгийг өөрийн нэрэмжит болгон тохижуулах эрхийн дуудлага худалдаа

Байгууллагуудын дунд энэ үйл ажиллагаа хэрэгжих ба гол хаалгыг угтсан газрыг өөрийн нэрэмжит болгох давуу эрхийг байгууллага эдлэхийн тулд дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Ингэснээр байгууллагын имиджийг бүрдүүлж, давуу талыг олж авах боломжийг хүртэнэ.

3. Машин бүр 1000₮: Улаанбаатар хотын бүх авто тээврийн хэрэгслийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд нэмэр болгон I love UB гэсэн стикерийг бидний санал болгосон ШТС-ууд дээрээс итгэмжлэлт хүмүүсийн гараас худалдан авах.

Сүүлийн үйл ажиллагааг Пүрэв гариг 6 сарын 25-нд явагдах бөгөөд итгэмжлэлт төлөөлөгчид, ШТС-н нэрсийг дахин зарлая ;-)

Хэрэв та уг үйл ажиллагааг дэмжиж байгаа бол, мөн хамтран ажиллахыг хүсвэл өөрийн саналуудаа "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье.
Холбогдох хаяг: 8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс

11 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    За би өөрийн зүгээс тэр I love UB гэсэн стикерийг 10, 20-р худалдаж авнаа. Өнгө өнгөөр нь зүүгээд явбал ккк...

  • Pearle Deppsu said...

    TO Anime

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санаачлан хэрэгжүүлж байгаа төсөл.

    Энд бас Глобал удирдагчид оролцож байгаа. Тиймээс кийборд нэгтэн болох Т.Гантулгаа дэмжицгээе

  • T said...

    Bas neg shan mungu ideh arga. yaahav zuv hiivel ur duntei l ajil. gehdee l ..,... yamar zamaar yaaj hiih ni chuhal bn.

  • Давка said...

    Зөв цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна штээ бидэнд.....

  • AD said...

    Уг нь төв паркийг Япончууд өөрсдийн зардлаар хүүхдийн парк бариж өгнө гэсэн гэрээ энэ тэр хүртэл байдаг л юм биш үү? Байгаагаа янзалчихмаар л байгаа юм.. Ямартай ч үнэхээр хийж чадвал сайхан ажил байна. Чадах ядахаараа дэмжинэ. Бодитоо л биелээсэй билээ. Уулнаас баахан мод авчирч суулгаж хатаах ажил бол хэрэг алгаа. Яг анхнаасаа үрслүүлж ургуулаад тэрийгээ суулгана байх гэж бодож байна...

  • Unknown said...

    Сайхан л зүйл зохион байгуулж байгаа юм байна. Би өөрийн зүгээс чадах ядах бүх зүйлийг хийнэ

  • ганаа said...

    үүнийг хэрэгтэй зүйл хийж байна гэж бодож байна. маш олон ажлын байр шинээр нэмэгдэж байгаа шүү дээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)