Biznetwork??? Эсвэл болзоо тогтоох газар уу?

June 14, 2009 18 санал шүүмж
Манай монголд Hi5, MySpace, Twitter шиг залуусын хооронд холбоо тогтоох портал сайт байхгүйгээс болж ганц нээгдсэн Biznetwork нь "Царайлаг биш Сингл залуус"-ын бүлэг, учраа олоогүй оюутан охины "Uchraa ch olohoo boliloo" зэрэг ганц асуулт асуух зорилгоор үүсгэсэн бүлэг (ядаж байхад тэр асуусан асуулт нь ээ) зэргээр дүүрч байгаа бололтой. Уул нь Biznetwork-ын гол зорилго нь нилээн албаны ба бизнесменүүд хоорондын зууч, ажил олгогч, хайгч хоёрын гол гүүр нь болох байсан. Гэтэл одоо энэ зорилгоосоо нилээн хазайсан бололтой.

Миний ойлгосноор бол эхлээд залуусын энэ цангааг тайлсан портал сайт үүсгээд жил болсны дараа Biznetwork мэтийн албаны портал гаргах хэрэгтэй байж. Тэгсэн бол уг портал зорилгынхоо дагуу элдэв маасраагүй портал болох ёстой байж л дээ.

Уг бодлоо нэг бизнетворкын гишүүнд хэлтэл учиргүй их өмөөрсөн зүйл болсон. Гэхдээ албаны зүйл албаны, хувийн зүйл хувийн л байх хэрэгтэй биз дээ. Юуны учир
  • Танил чухалӨөрийн бизнесээ сурталчил
  • Шинэ танил, Шинэ амжилтКомпанийхаа үйлчилгээг таниул
  • Өөрийгөө үнэлүүл, борлуулБизнесийн түншээ ол
  • Чадварлаг мэргэжилтэн олж авХуучин танилуудтайгаа уулз
  • Үйлчилгээгээ сурталчилШинэ хүмүүстэй танилц - мэдээж таны бизнест хэрэг болох хэн нэгэн чадварлаг мэргэжилтэн
  • Үйлчилгээгээ сурталчилИрээдүйн бизнесийг өнөөдрөөс
  • Мэдлэгээ хуваалцИнтернэт-д байр сууриа эзэл - интернетээр дамжуулан өөрийн бизнесийг сурталчил
гэсэн зөвлөгөөтэй байгаа юм бэ? Энд ямарч Хосоо ол, Царайлаг Синглүүдийн үдэшлэг зохио гэсэн зүйл байхгүй байгааг харж байгаа байх.

Би Biznetwork анх нээлтээ хийгээд 2 билүү 3 сарын дараа "Анхны хос төрлөө" гэсэн гарчигтай хэлэлцүүлэг олж харсан. Би тухайн үед нь хэлж л байсан "Энэ хосоо олж болзоо товлох газар биш. Зорилгынх нь дагуу нэг ч болов зүйлийг ашиглаж суръя" гэж. Энэ шүүмжид хариу цохилт өгөх л байх. "Хүмүүс хаана ч танилцаад хос болж болно" гэж. Тэгвэл ийм олон түмэнд дэлгээд байх шаардлагагүй зүйлийг бахархалтай нь аргагүй дэлгэж тавьснаас болж өнөөдөр ингэж зорилгоосоо хазайсан зүйл болчихсон байна.

Одоо ингэж хэллээ гээд нөгөө царайлаг биш синглчүүд нь бариад идчих вий дээ. Би бодлоо л хэлсэн шүү.



18 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    Бизнэтворк дээр эхнээсээ аттаклаад эхэллээ шүү хэхэ. Пай базарваань

  • Ganzorig said...

    I agree with you. Now it is a bit difficult to promite this site among top managers and executives unless otherwise to create a professional difference.

  • М.Огоо said...

    Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг юу хүссэнээ хийцгээж л байг дээ. Яваандаа тэгж байгаад цэгцрэх байлгүй.

  • Юки said...

    Яах вэ? Амьдрал гэдэг чинь адармаатай, Хорвоо гэдэг чинь хоржоонтой... гэж... заза дуусгий... энд тэнд сэтгэгдэл бичихээр хүн ойлгохгүй, эргээд уншихаар өөрөө ойлгохгүй юм. :P

    Дэпсүд баярласнаа хэлээгүй явуулсан сорри. БАЯРЛАЛАА, дуучинтайгаа хамтаар ирсэнд тань :)

  • навч said...

    энэ яг үнэн. Үнэндээ гол чиг хандлагаасаа аль эрт хазайгаад алга болсон. ёстой л хэлүү атааклуулахаар...

  • Munkhbayar said...

    Хазайх нь ч хазайчихсан яваа байх шүү. сүүлийн үед орохоор нэг л их хэрэгтэй хэрэггүй мэдээлэл бөөндөөд тавьчихсан л байхын байна лээ

  • xvv said...

    Магадгүй тийм зүйлс нь байхгүй бол хүмүүс огт орохгүй, бүүр тийм сайт байдгийг ч мэдэхгүй өнгөрч ч болох талтай... За хэн мэдэхэв.. Магадгүй чиний зөв байх л даа...

  • Давка said...

    хай5 нтр бахйад бизнетворкийг тийм болгож яахнуу тэ? Би бүртгүүлэх гэснээ за за дандаа лаг бизнесмен нтр хүнүүстэй би шаал илүү шт гэж бодоод болисон шт. Энэ сайт анх гарч ирсэн утгаараа л байх стоо гэж боджий шүү......

  • Pearle Deppsu said...

    TO XMIND

    Бизнетворкын гишүүн болохоороо намайг шизотойгоор нь дуудаж байгаа байхаа. би ойлгож байна. гэхдээ би өөрийн чинь бодож байгаа шиг хүн биш. хүсвэл мянган удаа ч шизотойгоор нь дуудаж болно. би тэглээ гээд тийм болчихгүй ээ.

    за амжилт

  • Anonymous said...

    teneg amitan be yaasan, tend yaaj baigaa ni chamd yamar hamaa baina aa, ted nar laagaa idne uu luuvangaa idne chamd yer ni yamar pad baina aa, har hunii toloo shar hun gedeg shig, shal iluu l baidag baigaa daa.

  • Хэрлэн said...

    за мэдкү зус... би нэг анх гаржээхад нь хальт сонирхсийн...уул нь зөв санаатай байна даа гэж боджээсийн... ийм болцийм байналдаа...

  • dolugen said...

    Магадгүй манайхан тиймэрхүү (ө.х. албан ёсны эсвэл нөхөрсөг) уур амьсгалтай вэбийн орчинд бэлэн бус байгаа байх л даа.

  • Anonymous said...

    minii huvid ene blogiig ajilluuldag busgyid heleh ug bna
    1-rt yagaad zaaval biznetwork.mn -iig shuumjleh heregtei yum be ter sitiig hiisen ajilluulj bgaa zaluus uursduu ene tal deer hangalttai sanaa tavidag bh gej bodoj bna
    2-t unuudur mongold ene biznetwork shig 6 sariin dotor 20.000 gishuuntei bolj chadsan yamarch tom companynii sanhuujilttei ch ygyi ch site alga bna tegheer ene bol zaluusiin heregtsee shaardlagad buren niitsen bna gesen yg gej bodloo
    3-t ene blog-g udirdaj bgaa busgyi iim hoeriin hoorond heruul uruul huutsulduud tanii ner hund unaj bgaag harahgyi l bna uu

  • Pearle Deppsu said...

    Хэрэв өөрөө анзаарсан бол намайг дэмжиж байгаа хүн бишгүй олон байгааг харах байх. Анзаараагүй бол тэр биз ээ.

    Тэгээд ч зарим үед хүн хэлэхээс наашгүй гэдэг. Тийм тохиолдол байдаг юм. Би бизнетворкыг доош нь хийх гээд байгаадаа ингээд байгаа юм биш, надад энэ портал үнэхээр таалагдсан учраас л санаа тавьсан юм. Итгэнэ үү байна уу өөрөө мэд дээ хөө.

  • Ariunbayar said...

    Зөв шүүмжлэл байна. Миний бодлоор интернет хэрэглэгчид соёлжоогүй цагт энэ бүхэн байсаар л байх болно.
    Social site-д Админ биш гишүүд мэдээлэл оруулдаг. Мөн толгойтой болгон нь мэдээлэл оруулснаас ийм асуудал үүсдэг. Потенциалтай хэрэглэгчид нь мэдээлэл оруулах нь цөөхөн байдаг гэж би хувьдаа үздэг.
    Twitter гэж ярилаа. Гэхдээ Twitter бол бичил блог шүү дээ. Тодорхой сэдвийн хүрээнд санал шүүмж ярилцахад бизнетворк үүргээ гүйцэтгэж чаддаг гэж би хувьдаа ойлгодог.
    Hi5, MySpace-г харин адилтгаж болох л доо. Гэхдээ тэнд Монгол хэрэглэгчдийн боловсон байдлаар өрнөсөн хэлэлцүүлэг цөөхөн байдаг шүү дээ.

    Сүүлд нь гэж хэлэхэд аливаа зүйлийг нэг талаас нь бус хоёр талаас нь ярьж шүүмжлэх хэрэгтэй шүү :)

    Бас Adsense дээр дарахыг хүссэн аливаа бичгийг сайт дээр тавьж болохгүй гэдгийг мэднэ биз дээ! Энэ буруу шүү найзаа.

  • Anonymous said...

    Chaamaa: bchb2007@yahoo.com

    Аливаа бизнэс чинь харилцаа холбоо уулзалт л болж байж хөгжиж урагшлана биздээ. Мэдээж янз бүрийн л бүлэг хэлэлцүүлэг сэдэв үүсгэсэн харагддаг.

    Гэхдээ л бизнэс ажил хэргийн маш олон ажил хэргийн уулзалт цуглаан хурал нтр гээд байдаг

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)