Цогц Монгол

June 19, 2009 19 санал шүүмж
Манайхны сэтгэлгээ хэтэрхий цогц шүү. Бүр дэндүү цогц. Хэд хэдэн жишээ авъя.

Манай ерөнхий боловсролын хүүхдүүд. Тэнд 10-р ангийн нэг сурагч дуучин болмоор байдаг. Тэгсэн математик, физик, химийн багш нь зовоогоод байдаг. Үнэхээр сонирхолгүй байдаг, гэтэл заагаад тулгаад шалгаад байдаг. Муу дүн авбал толгойгүй. Тийм болохоор бүх хичээлдээ сайн байх хэрэгтэй. Үгүй ээ, ёстой ч юм уу.

Өөр жишээ гэвэл оюутны дипломын ажил. Тэнд нэг хүүхэд бүүр CRM-ийн сэдвийг тэр чигт нь авч байна. /пай базарваань/ Өөр нэг хүүхэд Иргэний бүртгэл мэдээллийн сэдвийг авч байна. /тэр дурак нь би. Гэхдээ Улсын биш дүүргийн. Тэгэхээр арай дөртэй байгаа юм/ Бас өөр нэг нь Нябо бүртгэлийн систем авч байна. Бүгд лут том сэдвүүд. Дотроо олон жижиг дэд системүүдтэй. Гэхдээ л нэг хүнд өгчиж л байгаа юм. Багш нь ч бүрэн хий гэж зөвлөхгүй, оюутан нь ч бүрэн хийхгүй, бүрэн хийж ч амжихгүй, хийлээ ч нуль алдаа. Миний бодлоор ингэж цогцоор нь НЭГ хүнээр хийлгэж байхаар 3 хүнд хуваагаад 1 цогц систем гаргаж авч болдоггүй юм болов уу. Би гэхдээ гайхсаар байгаад л сургуулиа төгсчихсөн юм.

Үнэхээр Universal л биш бол ажил олох гэдэг хэцүү болж. Өөрийн мэргэжлээр жишээ авъя. Програмист хүн – вэб мастер, график дизайнэр, флашийг төгс эзэмшсэн, өргөн хэрэглэгддэг бараг бүх програмчлалын хэлийг мэддэг байх мөн Oracle, MySQL, MSSQL зэргийг бүгдийг нь мэддэг, чаддаг байх шаардлагатай. Үгүй бол ажил олдохгүй юм шиг ээ. Нээрээ, энэ заруудыг хараад байхад яг тийм байгаа шүү.

Өөр жишээ авбал Biznetwork гээд сайхан портал сайт байна. Бүүр анх нээлтээ хийснээс хойш бидний өргөн хэрэглэдэг портал болсон. Гэтэл одоо Bolzoonetwork болчихож. Тэнд 2 хүн танилцаад хос болж байна, бүлэг үүсгээд шоу, парти зохион байгуулж байна, бүр бүлэг дамнасан парти ч болж байна, нэг оюутан хүн ажил ч олж байна, 2 бизнесмэн танилцаад түншүүд ч болж байна. Ерөөсөө бүх үйлчилгээ нэгэн дор, цогц портал. Сүүлдээ порталийн зорилго нь алдагдчихсан. Тэгж партидаад яваад байгаа залуус нь хүртэл анх ямар зорилгоор энэ портал бий болсоноо ч мэдэхгүй өөдөөс үг шидээд л ... Тэгээд хазайгаад байна гээд хэлэхээр шизотойгоор нь дуудаад л. Монголын анхны Фото блог Агшин байна. Анх миний санаж байгаагаар 3 хүн нээж байсан санагдана. Гэтэл одоо 50 гаран нийтлэгчтэй болчихсон. Гэхдээ онцлог нь яг зорилгынхоо дагуу, тэнд нийтлэгч хийж байгаа хүмүүс бүгд өөрийн авсан зураг, эсвэл алдартай зурагчны ярилцлага зэрэг яг фото зурагтай холбоотой зүйл оруулна. Нэг ч хүн тэнд шүлэг, дуу, партидий гэсэн юм оруулахгүй. Партидсан байлаа ч тэндээ ил тодоор бахархаад бичээд байхгүй. Ингээд л харьцуулаад хэлэхээр л шизотойгоор нь дуудаад байгаа юм даа.

Тэгээд ингэж цогцоор нь анхнаас нь сургасаар байгаад эхнээсээ асууж байна шд оюутнууд нь. Миний мэргэжлийн асуулт, гэхдээ олон хүнд ойлгогдох үүднээс санхүү, эдийн засгийн тал руу хөрвүүллээ. Асуулт нь “Нябо хүн яагаад санхүүгийн тайлан тооцоо гаргадаг юм бэ? Бүр учраа ч олохоо байлаа”, “Маркетингийн менежер хүн яагаад бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг юм бэ. Бүр учраа ч олохоо байлаа” гэж. Тэгээд өөрөө төгсөх курсын оюутан гээд байгаа. Бүтэн 3-4 жил нябо /хөрвүүлээд/ -оор сурчихаад яагаад тайлан тооцоо гаргадгыг л мэдэхгүй эргүүтэж явна шдээ тэнд.

Миний бодлоор аливаа юм салбарлаж байж, салбарлан хөгжиж байж илүү цогц болох ёстой юм биш үү. эсвэл нэг хүн бүхнийг хийх ёстой гээд зүтгээд байх юм уу? Манайд л тэгдэгээс өөр оронд бол тэгдэггүй юм шиг ээ.
Justify Full

19 санал шүүмж:

  • sanakae said...

    манай нөхцөл өөрөө univarsal хүн шаардаад байна л даа. Энэ нь нөгөө л өнгөний талаас хардаг. Хүн их л юм мэдэж байвал сайн чадалтай гэсэн ойлголт. Бүр ганцхан юмандаа үнэхээр төгс хүн өнөөдөр монголд байгаад байр сууриа олоход хэцүү ёстой нөгөө шизотойгоор чинь дуудна.
    За тэгээд ойрд та яагаад л biznetwork-ыг оролдоод байна. Өөрөө accountаа хаагаад сайхан гарчихад сэтгэл амар шд :).

  • Yagtiim said...

    Цөөн хүн амтай болохоор нэг хүнээс олон зүйл шаарддаг байж болох юм. Мэдээж энэ бол хамгийн гэгээлэг хувилбар гэдгийг бодолцоно биз дэ. Тэрнээс өөрийн чи гаргаад байгаа санаатай 200 хувь санаа нийлж байх шиг байхын...

  • Гамп said...

    нээрээ вээб хийж чаддаг бол пиавдахуу цэг ком гэж нээхийсэн

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae

    Аан, хэхэ Санакае. Би акаунтаа устгамааргүй байна. Зорилгынх нь дагуу ашигламаар байна. Бас зорилгынх нь дагуу бусад хүмүүс ашиглаасай гэж хүсэж байна. Нэгэнт тэгж чадсан байхад үнэхээр гоё портал болно шүү

  • sanakae said...

    манай нөхцөл өөрөө Universal хүн шаардаад байна л даа. Энэ нь нөгөө л өнгөний талаас хардаг. Хүн их л юм мэдэж байвал сайн чадалтай гэсэн ойлголт. Бүр ганцхан юмандаа үнэхээр төгс хүн өнөөдөр монголд байгаад байр сууриа олоход хэцүү ёстой нөгөө шизотойгоор чинь дуудна.
    За тэгээд ойрд та яагаад л biznetwork-ыг оролдоод байна. Өөрөө accountаа хаагаад сайхан гарчихад сэтгэл амар шд :).

  • sanakae said...

    өө энэ чинь өмнөх commentоо яаж устгахын аймар зассан чинь алдаа боллоо.

  • Pearle Deppsu said...

    TO Yagtiim
    Тийм л байх

    TO Гамп
    Базуур цэг ком, Пиавдахуу цэг ком, Монки цэг ком гээл манайхан урсгаж өгөх нь ээ

  • sanakae said...

    Монголд угаасаа Тиймэрхүү зөв шугамаар явах боломж ховор байх гэж боддын.

  • hiko said...

    Нэрээ тэр Бизнэтворк дээр чинь царайлаг сингэлчүүдийн групп байдаг гэл үү? би орчуул май чи гээд хөөчдөг юм бол уу хахахах. тэрчяахуу ер нь манай монголчуудын нэг тийм генитичиский юм байнаа. Аймар лаг бүхний чадагч хамгийн түрүүн байх гэсэн цусны нэг тийм араншин байдаг юм шиг. Төгс төгөлдөрлүү тэмүүлэх бол тийм ч муу биш хүн ийм хатуу ширүүн нөхцлөөс улам чадах чинээгээрээ л толгойндоо юм оруулах гэж оролдох байх. Энэ бол тийм ч айхтар муу биш байхаа. Гэхдээ одоогын нөхцөл байдал таарахгүй зарим нэг тогтолцоо бол байгаа шүү байгаа

  • Гамп said...

    хүн бүр эрдэмтэй боловсролтой байх албагүй. Эрдэмтэй боловсролтой байснаар мундаг хүн гэдэг ойлголт ухвар мөчид. сайн барилгачин, сайн тогооч, сайн ачигч байх хэрэгтэй. Социализмийн үеийн иргэд хамгийн төгс төгөлдөр байх ёстой ийм болхоор капитлизмаас илүү гэсэн үзэлийн үлдэгдэл л дээ. Яваандаа гайгүй болох байх гэж итгэж байдын.

  • sanakae said...

    Гамп наад санаагаа гялс юм болгосон нь дээр юм байна даа. Гоё санаа байна тоглоом ч биш.

  • Улаан said...

    маш зөв сэдэв.
    Нэг муу сургуулиа төгсөж байгаа оюутанд дипломын сэдэв нь "Аж үйлдвэрийн паркийг байгуулах стратеги төлөвлөгөө" аяаяая лут биз айн. Тийм том, бүхэл цогц юмыг бүгдийг нь хийчихнэ биз. Багш нар нь ч гэсэн нэг тийм юм хий гэж өгсөн юм бол яс хийсэн сайн юм хүсэхгүй зүгээр л нэг хүн аргалсан юм хийхийг нь өөгшүүлнэ, түүнд нь хяналт тавихгүй. Энэ хүн энэ сургуулиас салж л байвал болоо гэсэн аятай.
    Яг үнэндээ нөгөө хүн нь сэдвэндээ живсээр байгаад гарч ирж байгаа байхгүй юу.
    Тэгснээс нэг жижиг сэдвийг яс хийтэл хийгээд гараад ирвэл арай өөр шд тийм биз дээ.Тэр нь гараад амьдрал дээр ч гэсэн хэрэгжих боломжтой.

    Тэр бизнетворк-г мэдэхгүй юм. Хэрвээ тэгж асууж байгаа бол юу ярихав дээ.

  • Pearle Deppsu said...

    Миний бодлоор хэдий болтол манай монгол ийм, universal байх хэрэгтэй гэх ёстойн болоо. Одооноос л ийм болцгооё л доо.

  • AD said...

    Миний бодлоор чадаж л байвал аль болох ерөнхийгөөсөө нарийсах нь зөв гэж боддог...

    Бизнетвөркийн хувьд админууд нь тодорхой хязгаарлалт хийгээд зохицуулаад л явдаг юм билээ. Тэр бүлгэмийнхээ хүрээнд л асуудлаа яриад, уулзаад учраад юм юмаа зохицуулж яагаад болохгүй гэж? Харин ч портал гэдэг чинь олон зүйлийг хамарч нэгтгэж холбож байх гэсэн утгаар порт-ал гэсэн юм бишүү?
    Ямар ч байсан одоогийн байгаа нь тийм муу гэж бодохгүй л байна. Хэрвээ тэгж шахаад тэр бүлгэмүүдийг устгавал нэлээд их хэрэглэгчээ алдана шүү дээ. Хүнд цор ганц хэрэгцээ байдаггүй. Сайтын хувьд нэг сайт миний хэрэгцээнүүдийг цогцоор хангаж чадвал би дуртайяа ганцхан тэр сайтыг хэрэглээд л явна.

    Ubuntu дээр evolution гээд програм байдаг. Нэлээд цогц. Тэр миний хамгийн дуртай програм. Тэр тийм цогц биш олон тусдаа жижигхэн програмууд байж болох л байсан. Харин цогц байгаагаараа надад илүү таалагддаг...

    Ерөнхий нэгтгэх зүйл нь эхлээд байж байж л дараа нь тусгай руугаа нарийсах хэрэгтэй байж ч магадгүй.

    Магадгүй өөр нэг өнцгөөс нь харвал Бизнетвөрк хэрвээ ачааллаа даахгүй, эсвэл тэр нэмэлт бүлгүүд нь үнэхээр асуудал үүсгээд, бусдад саад болоод, үндсэн чиглэлийг нь хөндөөд байгаа бол тэр хэрэггүй хэсгүүдээ хасаад явах нь дээр байх л даа... Юм бүр хоёр талтай :p

  • Гамп said...

    Санаке надаа сайт хийгээд өг тэгээд мань аваад явчий цааш нь. Чи том атмаан нь бол

  • ganga said...

    Манайд нээрээ, хүн ам цөөтэйгөөс нэг хүн бүх юмыг гадарлахгүй бол болдоггүй байх. Гадаадад бараг дэгсдүүлж хэлбэл, тарианы сувилагч нь эмээ өгч мэдэхгүй, эмнийх нь шприц барьч чадахгүй байх дөхөх...Нэг л юмаа хөөгөөд нарийвчилж судлаад түүнийгээ л яс мэддэг болохгүй бол амьдрах аргагүй нийгэм болохоор тэгдэг бололтой.

  • Эрхэмээ said...

    biznetwork надад censournetwork болсон. Анхныхаа гарч ирсэн чиг шугамаас хазайсан нь үнэн, аль эртнээс нэг их ашиглахаа больсон. Мөн удахгүй бас нэг social network нээгдэх гэж байгаа, манай баг өдөр шөнөгүй л ажиллаж байна, "зөв" эрх чөлөөтэй social :)

  • book said...

    Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
    Блог хичээл:
    ulesson.blogspot.com

  • Ууганбаяр said...

    Ингэж сэтгэдэг асуудал их нийтлэг байгаа л даа. Энэ нөгөө боловсролын салбартай л холбоотой. Яагаад вэ гэхээр дэлхийн боловсролын тогтолцоондоо тухайн улс орон өөрсдийн хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл нтрээ гээд олон онцлогоо харгалзан үздэг. Тиймээс манай орны хувьд хүүхдийг багаас нь мат ч, монгол хэл ч, биологид ч сайн байлгах гээд зүтгүүлээд байдаг нь нөгөө хүн ам цөөтэй улс орны бодлого яваад байгаа юм л даа. Учир нь нэг чиглэлийг хэт барихаар бусад салбар нь орхигдох гээд байдаг тал бий. Жишээ нь 1 сая хүн МТ салбарт ажиллаад унавал бусад салбарууд нь хүнгүйднэ ш дээ. Харин бусад орны хувьд 10 сая хүн МТ-ийг хөөсөн ч цаана нь бусад салбарт ажиллах хэдэн зуун сая хүн үлдэнэ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)