За ёстой сүр гарчиг өгчихлөө. Гэхдээ боддогоо л биччихье.
Одоо энэ ТВ, радио, сонин хэвлэл, интернетээр гарч байгаа мэдээллүүдээс үнэн зөвийг нь шүүгээд наанатай цаатай ойлголт авчих хүн хэр олон бол? Хэн нэгнийг луйварчин, хулгайч, танхай новш, хогийн хужаа болгох ч амархан болж дээ хөөрхий. Нийт хүмүүсийн масс нь шууд хүлээж аваад тархиндаа гүн суулгачих юм.
Тэгээд учрыг нь ойлгуулах гээд хэлэх гэхээр сайн найзтайгаа хүртэл андын тангараг таслах шахам болох юм. Сайн найзтайгаа Элбэгээг хужаа эсэх дээр яриад муудаж байхад нэг блоггэр андтай бол ана мана үзэлцэх нь энүүхэнд юм.
Тархиндаа шүүлтүүртэй байцгаая. Бусдыг хэлэлтгүй би ч гэсэн.

5 санал шүүмж:
Филтер маш чухал шүү.
tangarag tasrax deeree tulsan bol sain naiz bish l bololtoi
...Ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний нэрийн доор шүүлтүүргүй Монгол болоод их удаж байгаа шүү дээ.
..."Сайд, ялаа хоёрыг сонингоор алж болно" гэж гэсэн нь санаандгүй тохиодол биш. Ер нь хэн нэгнийг муулж, харааж, хэрэлдэж, зүхэж байж санаа нь амарч ядаргаа нь тайлагддаг улс байхаа бид.
...Мөн "Монголчуудын тамын тогооны үлгэр" гэж бараг албан ёсны шахуу нэг томъёо байдаг. Сайн байгаа, гайгүй яваа нэгнийгээ яадаг билээ? гэх мэт....
Шүүлтүүр хэзээ бий болох вэ? гэхээр
Ард иргэдийн боловсрол, ухамсар дээшилснээр. Ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, хуульчид, боловсролын салбарынхан, багш нар..
Тэд шүүлтүүргүй болж чадахгүй бол Монгол Улс шүүлтүүргүй байсаар байх болно.
Тэд шүүлтүүртэй болж чадахгүй бол Монгол Улс шүүлтүүргүй байсаар байх болно. (засчихлаа)
xexe, хамгийн сайн шүүлтүүр бол боловсрол юм даа. Өнөөгийн нийгэмд боловсрол гэж хэлэхэд хэцүүхэн, халтар диплом өвөртөлсөн хүмүүс л тархиа амархан угаалгаж байгаа байхгүй юу.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)