Тунчиг олон блоггэр “Такси Драйвэр” нэртэй цуврал бичлэгүүдийг бичиж байсан даа. Одоо миний ээлж тэсэхүйеэ бэрх болоод тэснэ тэснэ гэхэд яаж ингэж тэсэхэв гэгчээр ирээд байна.
За энэ ганц надад тохиолддог эд биш байх. Орой үдэш явж байгаа ЭМЭГТЭЙ, эсвэл халмагхан байгаа хүмүүст ихэвчлэн тохиолддог зүйл.
Ф**к, хаанаас хаа хүртэл явчихаад хэдэн төгрөг нэхээд өмхий амнаасаа өлөн шүлсээ гоожуулаад суудаг байнаа. Үнэхээр гайхалтай. Амьхандаа бол тэр муу арчаагүй новш миний ажиллаж олдлог мөнгийг луйвардан авч байгаагаас ямарч ялгаа байхгүй. Ялгаасах юм байхгүй яг тэгж байгаа. Яг нэг замаар, яг нэг маршрутаар ирээд буцах хооронд 2 дахин их үнийн зөрүүтэйгээр мөнгө нэхнэ. За 2 дахин их гэдэг нь бага сонсогдож магадгүй. 2000 төгрөг гардаг газар 8000 төгрөгөөр явсан тохиолдлууд бишгүйдээ олон байдаг.
Гэхдээ хамгийн зэвүүн нь таксины жолоочууд эрэгтэй байдаг. Орой болонгуут гарууд эмэгтэй зорчигчдоосоо хавь илүү мөнгө нэхээд суучина. Тэр нь бол надад байнга тохиолддог. Эхэндээ айсандаа дуугай өгдөг байлаа. Нэг удаа сөрөөд үг хэлтэл барьж аваад бараг зодох нь ээ. Тэр яг мэднэ шүү. Ухамсрын доройтолтой, ялзралд орсон гарууд бол яг чадна. Орой явж байна гэдэг нь заавал бар савны булангын хүүхэн гэсэн үг үү одоо тэгээд. Амнаас нь унаж байгаа хараал нь үнэхээр аймшигтай. Миний хүрээлэл дунд тийм харьцаатай хүн байдаггүй болохоор надад бол гоц хүнд тусдаг.
Ер нь Тогоруу эгчийн хэлдэгээр таксины үнийг 1500 болгосон нь дээр. Тэгж байж ийм тэнэг байдлаас гарах байх.
Тогоруу эгчээ, таны хэлдэг үнэн. Одоо би таны талд зогслоо.
15 санал шүүмж:
харин тиймээ хаа сайгүй л...... Даварсан жолооч нар байдийн... Мэдээжийн хүн зөндөө явдаг газраа мэдээд байхад илүү үнэ нэхээд дургүй хүрээд байдийн. Би ч айсандаа өгч л орхидиймооо
Орой үдэш ганцаараа битгий явжээ. Аюултай шдээ. Ядаж очих газраа байгаа нэг хүнийг үүдэндээ гараад ир гээд утасдчихаж бай. Тэхгүй бол наад F**king driver-ууд чинь яаж ч мэднэ.
yag zuv yuruusuu yanz buriin taaraldsan mashindaa suuj yavj bolku boltsoon. nuguu 1950 geed utas baidagda taxi duuddag, ter arai deer geriinhandaa ch yumuu ochij baigaa hundee teden nomriin taxigaar ochjiin geed joloochiinhoo hajuud n helchih heregtei muusain yumnuudad itgej bolkue
nasand hurenguutee l ooriin tsoo shin BMW 7 mashintai bolson shd,
chi ch taxiddag bayan nuhur bna shuu !
миний бодлоор бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ үнэхээр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авч болохоор өндөр үнэтэй л байх хэрэгтэй. тэхгүй бол хямд хямд гээл гачин муухай юмнууд л хямд үнээр олдож, хямд үнээр үйлчилнэ шдээ.
өмхий амнаасаа өлөн шүлсээ гоожуулаад
Ухамсрын доройтолтой, ялзралд орсон гарууд
yamar aimaar helee ve nzaa.
Tiim zantai ni ted nariin buruu hedii ch ug ni ted chini hun shdee,shudee ugaah oo avah mongo ter bolgon oldood bdgu ch yum biluu?Hen medlee. Taxinii jolooch hiihees oor argagui orchind osoj torson bol tednii buruu bishishdee,ug ni. Bas l bidentei adil mongo oloh gej yadaj yavaa humuus shdee,ted chini. Bi tegj l boddiin,uur hurmeer zuil aliig ter gehev dee dear.
Manaih txi gaa license tei bolgochuul ingehgui sh dee
1-3 zorchigchoos tuhain taxi nii talaar gomdol iruul shuud erhiig ni haadag ch yum uu
mongold baihdaa iim yumand nileen urtuj baisan yum baina, humuusees asuusan chini meddeg gazraa yavj baigaa bol mashind suuhdaa unee tohiroh heregtei gej bainalee
TO Давка
Айхгүй бол алуулж мэднэ шүү.
TO Хайртай
Ганцаараа ер нь явдаггүй л дээ. Явсан ганц нэг тохиолдол нь дандаа ийм байна шдэээ.
TO Зангга
За тэгүүл тэр 19 50 -ийг мэдээд авъя байз.
TO Аноним
Хөөх, тэгээд орой үдэш алхах болж байна уу? За тэр ч ёстой болохгүй эд ээ.
TO Антидот
Үнэ дагаад чанар гэж үү? магадгүй байхөө.
TO Пүж
Зиак, би байна шүү дээ тэр хүнийг зүгээр байхад нь элдэвээр хэлээгүй билээ. Үнэнээр нь надаас яг явсан километрийнхээ үнийг авбал би дуугай л өгнө. Харин илүү мөнгө, хамаагүй илүү мөнгө, 2 дахин их мөнгө нэхээд байвал энэ чинь миний ажиллаж олсон мөнгийг луйвардаж авч байгаа л гэсэн үг биз дээ?
Тэрнээс биш илүү санаа агуулаагүй ээ
TO Чепак
За сайн уу? ажил төрөл нь сайн уу хөө?
өө тэр магадгүй байх. хэрэв такси 1500 болчихвол тэр асуудал аяндаа үүсэж магадгүй энэ такси баазын компаниудад
TO Mgloo
Уул нь бас тэр үнэ тохироог хийж болно л доо. гэхдээ үнэ тохироог бол хол газар явах үед л хийдэг байх
Хаа газрын таксины жолооч нар гэж хүний хараал идсэн улс байхым даа зайлуул... Манайд бол дээр нь микроны КОнууд гэж тэднээс долоон дор нэг хэсэг юм байнаа
ai?,,, hmmm
tatah
TO Crab
Тэдний орилолдоонууд ч гүй ээ мөн хэцүү шүү. бие өөрчлөлттэй үед бол бүүр аймшигтай
TO Татах
За сайн уу бүсгүй, ажил сайн уу?
бодит байдал ийм л байна даа хөө
гэхдээ жаахан ширүүхэн бичсэн тал бий шүү
Микроны Кон-ууд буруу ч юу байхуу манайхны хотын соёлгїй нь их нєлєєлдєг байх оо.
Махайхан чинь гудамж чиглэл гэж мэдэхгїй нєгєє л хєдєє байдаг шигээ тэрний хажууд тэхээр нэг тийм юм байгаа тэрний тэнд гэж заадаг тэгж ойлгодог улс.
Тэхээр тэр микронууд дээр байгаа чиглэл нтр бол шал хэрэггїй байхоо орилуул л нэг ойлгоно
4 зам 100 айл сансар гэээл
Сайн уу. Миний бодлоор эелдэг байвал гайгүй авах байхаа. Би таксинд суухдаа эхлээд мэндэлдэг, тэгээд цаг агаар ч умуу содон мэдээний талаар хуучилж байгаад эелдэгээр км-ийн үний нь асуудаг. 400с 500гийн хооронд дуугардгын. Тэгээл буух болохоороо их дуугарвал энэ хүртэл тэдэн км байнуу гээд тулгачихдийн. Хэхэ, бүүр тэнэг юумнууд таарвал улаан цайн мэлзээд байдын, яах ч аргагүй л дээ. Гэхдээ машинаа авахдаа эксел, аксент биш, болж өгвөл япон тэрэг авчвал гайгүй. Хэхэ энийг туршаад үзээрэй. Буухдаа баярлалаа гэдгээ мартав.
Таксиний жолооч нар үнэхээр муухай хүмүүс. Бүр гомдмоор. Тэр хүмүүс бидэнтэй л адилхан амьдрах гэж яваа нь маргашгүй үнэн, гэхдээ бас л адилхан амьдрах гэж ядаж байгаа нэгнээ шулж байж амьдарч байна гэдэг чинь хүн биш аалз л баймаар. Би ч яахав сүүлийн үед санхүүгийн гүн хямралд орчихсон болохоор таксинд суухаа бүрмөсөн болиод байгаа, хэхэ.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)