Зах зээлийн хүүхдүүд цуснаасаа ондоо байдаг

January 5, 2009 14 санал шүүмж

Энэ жил улсын төсөв маань хэдэн тэрбумын алдагдалтайгаар батлагдсан гэв ээ? Арай буруу сонсоогүй байгаа. Ээжийн минь хэлдэгээр “бүсээ жаахан чангалах” хэрэг гарч магадгүй санагдав. Гэхдээ би ямар Ванга биш дээ.

Гэснээс зах зээлийн хүүхэд гэж цуснаасаа ондоо байх юм аа. Энд нэг танил залуугын тухай яриа сонсогдож намайг жигтэйхэн их инээлгэвээ. За ийм юм болж.

Ажил дээрээ хэтэвч хоосон сууж байтал мань хүнийг дотны найзууд нь дуудаж. Тэгээд яахав мань хүн замын зардал гээд 1000 төгрөг хамтран ажиллагч залуугаас зээлээд явж л дээ. Тэгээд найзуудын сууж байгаа газар луу таксидан очсон гэж байгаа юм. 2-3 газарт орж, тасартлаа уусан гэнэ. Мань хүн тооцооноос хийлцээд л яваад байсан гэж байгаа. Тэгээд зугаа цэнгэлийн цаг дуусах болоход мань хүн гэр лүүгээ таксидан явсан гэж байгаа. Тэгтэл мань хүн тамхи татмаар болтол халаасанд нь нөгөө алдарт дуусашгүй дундаршгүй 1000 төгрөгнөөс байсаар байсан ба ТҮЦ-нээс тамхи аваад гэр лүү гээ орсон гэнэ.

Гүй ээ мөн гайхалтай эдийн засгийн ухаанаа. 1000 төгрөгөөр 2 талдаа таксидаад, 2-3 газар сольж уугаад дээр нь тамхитай гэр лүү гээ орж байна гэхээр гайхалтай биш байна гэж үү?

Зах зээлийн хүүхдүүдээ гэж, цуснаасаа л ондоо шүү.

За ийм л байгаад байвал 400 байтугай тэрбумын алдагдалтай төсөв батлагдсандаа ч яахав дээ нээрээ.

14 санал шүүмж:

  • LoveLove said...

    Хэхэ тэр залуутайгаа танилцуулаач яаж тэгдэгийн хичээл заалгий байз ккк

  • ҮЛЭМЖ said...

    Бүсээ чангалж байгаад бүс тасраад одоо наана чинь өмдөө шувталчихсан явжийна гсн ккк

    худлаахаасаа түрийвчээ удаан гаргаж байгаад болонгуут нь далд хийцийн болуу

  • A.Амарсайхан said...

    Наад залуу чинь хүүхнүүд дээр очиж уужээ. Одоо чинь хүүхнүүд нь даачихдаг болсон цаг гэж дуулдадгийм.

  • Erkardo said...

    өнөөгийн цөвүүн цагт наад залуугаас чинь суралцмаар л юм байна

  • one woman's diary said...

    Шоудах өдрөө, мөнгөгүй 0 заачаад явжийх хэрэгтэй юм байнашд, мэдүүштэй эд байна.

  • AntiDotE said...

    наадах чинь ер нь луйварчин байсан юм бишүү.

  • enkhee said...

    hooe chi yagaad minii bolson ywdaliig zarlaad bn aa ain gaihlaashd

  • Pearle Deppsu said...

    TO Love love
    Чи танинаа. уулзаж байсан. харин тэр аргыг нь л заалгаж ав дараагийн удаа уулзахаараа ккк...

    TO Үлэмж
    Мэдэхгүй эээ.

    TO Амараа ах
    Үгүй ээ, залуучууд дээр очсон гэсэн. гүй ээ гэхдээ одоо урт үстэй залуучууд их болсон байна лээ шүү тээ. таны хэлсэн үг ч тун их гүн утга агуулсан үг байна шүү.

    TO Эркардо
    Манай сайхан залуу ийм юм сураад авчихвал хамт яваа бүсгүйд нь хэцүү юм даа тээ хэхэ

    Гандирсаа, Love love-оо нэг юм бодно байгаа ккк....

    TO Оюумаа
    Хэхэ, хэнтэй хамт явахаас л шалтгаалах байх даа наадах чинь хөө

    TO Антидот
    Хөөрхий, тийм бишээ.

    TO Энхбаяр
    Мээкээ минь эээ, хүн чамайг гэж хэлэхгүй нуугаад байхад чинь дуугай л байхгүй өөрийгөө бариад өгчих юм. одоо яая гэхэв өнгөрсөн

  • Anonymous said...

    huurhun hungun hoshignol l baih l daa. Bitii yum bodooroi. Zugeer l iim zaluusiig haraad busdiin talhiig umheechin gej heldeg yum. Unuugiin zah zeeliin niigemd har tolgoigoo avch yavj surah l gedeg hamgiin gol zuil. hehe.

  • Tsegmee said...

    Ovsgootoi l zaluu baindaa. Gehdee say ene suuliin commentiig uldeesen hun uneheer gashuun ch gesen unen helsen boloi.

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    Би юугаа бодохов дээ. гэхдээ ер нь өөрийн чинь хэлээд байгаа тэр зан хэтэрвэл их л эвгүй тун эвгүй сэтгэгдэл төрүүлдэг л юм билээ

    TO Цэгмээ
    Хээх, овсгоо юу? мэдэхгүйм даа найз нь

    TO Түмээ эгч
    Шинэ оны мэнд эгээ минь

  • Sunny said...

    Surmaar yum bn, gehdee tsug ene teruugeer yavj "tsug" nairlaad yahavdee, oor humuuseer damjuulj surmaar yum bn =]

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)