“Манай Увсынхан гүй ээ мөн их ухаалаг хүмүүс шүү. Хаа газрын эрдэмтэд л Увсынх байх юм.”
“Завхан бол хутагтуудын орон. Цаанаасаа л ухаалаг хүмүүс гэдэг нь харагдаж байна.”
“Хэнтийнхэн бол угаасаа Боржигон овогтон. Жинхэн Алтан ургынхан.”
“Би бол Галданбошигтын удмын хүн. Та нар муусайн халхууд юу юм?”
Монгол хэдэн хүн амтай билээ? 3 сая орчим. Тэгтэл дотроо 21 хуваагдана. Бие биеээ муулна эсвэл магтана. 21 дотроо сум, дүүргийн тоогоороо хуваагдана. Цаашлаад маш нарийн байж болох нэгжүүдэд хуваагдан салцгаана.
Улаанбаатарт төрсөн залуучууд нь Багатойруугынх, 40 мянгатынх, Хорооллынх гээд л бас салчихна. 40 мянгатынх тийм, Бага тойруугынх тийм гээд л...
Би бодохдоо энийг шал илүү дэмий зүйл гэж боддог.
Энэ чинь цаад утгаараа өөрийгөө дөвийлгөөд, нөгөө хүнээ доош нь хийж байгаа гэсэн үг биз дээ? Эсвэл би буруугаар ойлгоод байдаг юм болов уу? Газар газрын онцлогоос шалтгаалан хүмүүс нь ондоо ондоо зан храктертай байдаг. Тэр нь зүгээр л нэг онцлог, ялгагдах шинж л болохоос биш учиргүй магтаж дөвийлгөх зүйл биш гэж бодож байна. Тийм үү?
42 санал шүүмж:
Дэмий нь ч дэмий л дээ. Тэгэхдээ л тийм зүйл байдаг л байлаа. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу, 5-р хороо хоёр голдоо орших уулын бэлд чулуун байлдаан хийж байлаа. Хоёр хажуу талаас Дэнжийхэн, Усны Аж Ахуйхан ажиглагчийн статустай харж байлаа. 5-р хорооныхон, Дэнж ба 5-н давхрыхантай замын хоёр талаас чулуун байлдаан хийж байлаа. Замаар машин явж чадахгүйд хүрэв. Тэдний ашигладаг зэвсэг нь улаан гар болон 1-1,5 метрийн урттай дүүгүүр ба сум нь газраар хэвтэх чулуу, голоос олборлосон хайрга байлаа ч гэх шиг. Бага байхад яахаараа тэгдэг байсан юм бол доо.
Дээр нь нэмээд нутгархахаас гадна гээч,зохиолын ба эстрадын дуучин, эр ба эм, хөдөө хот гээд ялгараад 2 талцаад хаа сайгүй улам бутраад л байна даа наадуул чинь, хэхэ.
Магадгүй ийм байх нь хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүст ашигтай байж болох бөгөөд харин нөгөө хэд нь тэрийг анзаарахгүй хуваагдах бүх боломжийг хайгаад л...
Түвшинбаярыг олимпийн аварга болоход зурагтаар тайлбарлаж байсан гар "Булган нутаг олимпийн аваргатай боллоо" гэхийг сонсчихоод хамаг баярын сэтгэл уураар солигдоод нааассс
Баярсайхан ёстой сайхан хуучин сэргээлээ. Би 8 хүртэлээ Дэнжийн талаас байлддаг байлаа. Сүүлд Баянхошуу талаас байлддаг манай талыхан дандаа ялдаг байж билээ. зүүн нүдний дээр одоо хүртэл дайны сорви байшд хэ хэ
Жалга довны їзэд гэж наадах чинь дээ хєє
Нэг ёсондоо тархай бутархай байогах гэсэн гадны оролдлогын їр дїн гэж боддын шдаа
7 хошуу байсан халхыг манжууд хэд хэд хувааж дараа 1921 оноос хойш орсууд хуваагаад одоо 420 сум 21 аймаг 1200 гаран багт хуваагдаад л жаргархаад л бие биенээ хажиглаад
Уул нь бїгдээрээ л Монголчууд ш дээ
Ийм л зүйл хаана ч байдаг. Японд ч, Германд ч. Бидний ялгарах онцлог нь бусдыгаа муулдаг, доош нь татдагт л байдаг. Тэрнээс өөрснийгөө магтах, өрсөлдөх бол хаа газар байдаг зүйл. Манай тэндхийнхэн эндхийнхэн ийм гэх нь зүйн хэрэг. Үнэхээр бусдаасаа тэр талаараа илүү байвал түүнийгээ дөвийлгөх нь зөв. Нөгөөдүүл нь дутуудаа шар нь хөдлөөд байгаа бол нөгөөхөө худлаа муулж улыг нь шагайх биш түүнээс илүү гарахын төлөө өөрөө л тэмцэх хэрэгтэй л байх л даа...
Угаасаа ах дүү нар ч гэр бүл дотроо өрсөлддөг... Гэхдээ хэнтэйгээ хэрхэн яаж өрсөлдөхөө тунгааж тооцож баймаар...
Энэ чинь монголчууд бидний л буруу шүү дээ өөр хэнийх ч биш. Хужаа мужаагийн буруу бишшдээ.
Жалга довноосоо гарж үзээгүй, тэндхийнхээ хүмүүсээс өөр хүн мэддэггүй нөхдүүд л ийм үзэлтэй байдаг байх гэж боддын.
Нийтээр амьдрах соёл л бидэнд асар их дутагдаж байна даа.
Мартсанаас хамгийн жалгархаг їзэлтэнгїїд нь баруун аймгийнхан тэр тусамаа манай бага ястангууд байдийн їндэсний цєєнхий комплекс гэж Баабар айлджийсан їнэн байх оо
За яршиг өө. Санаа зовох асуудал мундсан биш. Хаа газар байж л байдаг ш д. Ажил хэрэг дээр л энэ асуудлыг оруулж ирээд байвал жалга довны асуудал болох байхдаа. Шудрага ёс энэ тэртэй л холбоотой байх. Чиний яриж байгаа зүйлийг жаахан худлаа ярих юм бол оросууд, хятадууд, америкууд гээд байх юм ижилхэн хүмүүс биддээ гэдэгтэй агаар нэгэн буй за. Гэхдээ бид нөхөрлөхдөө энэ асуудлыг нэг их хөндөөд байдаггүй л байх. Тээд нэг талаар өрсөлдөөн нөгөө талаар бахархалтай ч холбоотой. Ер нь аль өнцөгөөс харж байна гэдэгээс болно. Чи тийм өнцөгөөс л харж л дээ.
TO Э.Баярсайхан
өө ийм түүх надад олон ярьж өгч байсан. гэхдээ дайн байлдаан, гардан тулаан, халз тулаан хийхэд 2 тал болох нь ч болно л доо. тэгэхээр одоо байраараа, дэнжээрээ талцах л байх даа бодвол.
би охин санаатайм болохоороо ийм юмнаас хол байсан хөөөн.
TO Док
ашигтай тал нь нутгийн залууд тушаал өгнөө, нутгийн бүсгүйд тусалнаа гэдэг нь л байгаа юм.
харин цэвэр өрсөлдөөн шаардлагатай зүйлд нутаг, нам хараад байгаа нь нөгөө дотроосоо ялзраад байгаагын нэг гэм шүү дээ.
TO Амгаа
Сайн уу залуу?
өө нэг иймэрхүү зүйлүүд хаа сайгүй л байдаг даа. сумо хааяа харахаар тайлбарлагчаар уригдаж ирсэн хүмүүс чинь нэг нутаг болчих гээд л нөгөө хэдэн монголын сумочидтойгоо. тэгээл магтаал, нутгаа магтаал, дөвийлгөөл, өмчлөөл....
TO Гамп
Эр хүнийг сорви чимдэг юм хөө.
TO Чепак
За тэр жалга довны үзэлтэй ч холбоотой байж магадгүй л байх. би нарийн ширийн учрыг нь өөрөө ч сайн мэдэхгүй л байна.
харин тэр салгаж барьсан нь бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. тэгээл хооронд нь уралдуулаад л нөгөө соц нийгмийн үед. нөгөө Цэндсүрэн минь, Цэндсүрэн минь гэдэг шиг л ....
TO Хүү
Бахархал байж болохоос Амгаагын хэлдэг шиг өмчлөл байж болохгүй байхаа. хамгийн гол нь энэ нутгархдаг зүйл чинь ажил албан тушаал, тендэр мэндэрт лааг нөлөөлж байгаа юм чинь.
TO Эркардо
Нийтээр амьдарч сураад байгаа шүү харин
TO Чепак
За би болбоос тэр чигээрээ баруун нутгаас гаралтай хүн бөлгөө. гэхдээ тийм биш л байгаа биз дээ хэхэ. гэхдээ нутгархдаг хамаатнууд олонтой шүү. хүлээн зөвшөөрч байна.
TO Саруул
Амжаад комент оруулчихлаа шүү.
за тэр чинь ажил мажил дээр аймаар тусдаг юм байна лээ заа тэгж ярьвал. би өөрөө мэдрээд хэлээд байнөө найзаа.
одооны залуус дунд хүртэл тийм хүмүүс байдаг шдээ зөндөө. би л лав алхам тутамдаа л харж байна. нэг их ярьж дөвийлгөөд байдаггүй ч хааяа хааяа үг чулуудаад л ....
ингэхэд чи Цүки мөн үү? мөн бол чиний найз нар дотор ч тийм хүн хэд хэд байдаг л юм даа. биш бол андуурч, сорри
энэ ч эдгэшгүй өвчин шүү...сайн ч тал бий, муу ч тал бий л байх...дассан газрын даавуу зөөлөөн гэж, хүн нь хүртэл сайхан харагддаг байх кк.
Би угаасаа наад нутгархаг үзлийг чинь эсэргүүцдэг боловч Монгол гэж нутгархахдаа дуртай бөгөөд харамч ханддаг. Би дээр нэг бичлэгтээ нутгархах үзлийг эсэргүүцэж Чингис Чингис гэж цээжээ дэлдэхээс өөр юмгүй нөхдүүдийг шүүмжилж байлаа. Гол нь бид тэр их хүний зорилгыг ухамсарлах хэрэгтэй юм шүү. Мань хүн Монгол түмний хагаралыг хүсэмжлээгүй л байх. Хамаг амьдралаа тархай бутархай хэдэн тэнэгүүдийг цуглуулахад л зориулаа биздээ?
бахархах хэрэгцээ байх.. гарууд хэтрүүлдэг болхоос..
гүй ээ хардаа хонгоруудаа
манай нутгийн малны махны амттайг яана. яагаад гэвэл хужир ихтэй байдаг болоод тэр. ёстой хаа ч байхгйү хамгийн амттай махтай гэж ирээд л ярьна бас.
харин надад бол тэр мах нь үнэхээр хурц, идэхэд маш хэцүү байдаг.
энэ бол ёстой Фрискагын хэлдэг шиг дассан газрын даавуу зөөлөн л гэсэн санаа байхгүй юу. тэрнээс биш дөвийлгөж, хамгийн гэх зүйл бишээ.
жишээ нь манай эмээ сайхан цай чанадаг, дунд чөмөгтэй, арвайн гурилтай.
гэтэл найзын эмээ давсгүй цай чанадаг. бид 2т 2ланд нь эмээгийн цайнууд өөрсдөд минь сайхан байдаг бол эмээгийн цайнуудаа ээлжлээд уувал хэн хэнд нь жаахан сонин хурц, эсвэл амтгүй сэтгэгдэл төрнө.
би хэлж болно шд. манай эмээ баруун нутгийн жинхэн ясны хөлс шавхадаг цай чанадаг гээл.
наддаа л сайхан болохоос биш тэгж их өөбйыөйө
за за би өөрөө бүүр мэдэхээ байлаа
Нутгархаад байгаа хүмүүс өөрийн чадвартаа найддаггүй сул дорой голдуу хүмүүс байдаг байж мэдэх юм шүү. Аль эсхүүл дэмжлэг олох хялбар зам ч байх.
Тэсийн голын унага
Тэрхийн голын хүүхэн
Энэ бол нөгөө талаасаа "БРЭНД" гэсэн үг. Тэсийн гол тэвчээртэй чадалтай адуутай гэсэн бол Тэрхийн голоор хүүхнүүд нь гэж суналзсан сайхан амьтад бий гэсэн үг юм шүү дэ.
Нөгөө нэг Герман чанар гэдэг чинь нэг томоохон БРЭНД болоод байгаа юм шиг. Дэлхийд танигдсан сурталчилгаа болсон байгаа юм шүү.
Депп яагаад будилиад байна ааа
Тэр нутгархаг зан чинь олон юман дээр гай болжийгаа саяханы жишээ гэхэд Ховдын Батсїхийг Ховдын Пїрэвдоржоор солихдоо Ховдын Дэмбэрэл санал болгох шив дээ
Би бас тэр чигтээ баруун гэхдээ арай наахнуур баруун хэхэ гэхдээ энэ нутгархаг їзэлд їнэн дургїй эртээд Увсын нэг нєхєртэй бараг барьцалдаж авсан
Манай Жавхлан мундаг, Манайхан дандаа эрдэмтэн доохторууд, Манай бєх мундаг, Манайхан дандаа дарга сайд гээд байхаар нь нармай дундуур нь єгчихсєн хэхэхэхэ
Увс нутгийн харчуул эртэй бяртай гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм болохоор хүн нутаг усаараа бахархаж болно.
Эсвэл Дарьгана нутгийн шандаст хүлгийн өмнө мөрөө гаргах хурдтай газар байна уу?
TO Ягтийм
За бас брэнд гэсэн утгаар нь ойлгож болох юм дааа
гэхдээ ажилд нутгархаг үзэл маш муугаар нөлөөлөөд байгаа талаас нь бас хэлээд л байгаа юм би
TO Чепак
жоохон аттаклуулсан чинь хэхэ...
гэхдээ будлиагүй ээ, би яг наад санааг чинь сэтгэгдлээр оруулчихсан байгаа биз. хараагүй бол хараарай :)
бахархал нь сайхан хэрэг, харин бүлгэрхээд ирвэл дэмий зүйл.
TO Bayasum
Бүлгэрхдэг шүү. Чепакын хэлдэг бол яааг үнэн. яг ийм юм болдог шүү дээ
Бїлгэрхдэг нь бїїр ил тод юм биш її
Нутгархагжсан мафи болтлоо бїлгэрхээд байгаа ш дээ
Буруу ойлгуулчихжээ би чамтай санал нэг байна. Нэг сэтгэгдлээсээ чирээд ирлээ хэхэ:
Миний бодлоор бол нэгэнт ах дүү нар ч хоорондоо өрсөлддөгийн адилаар бид нутаг усаараа өрсөлдөх нь зөв боловч нэгнээ чангааж татаж унагааж байх биш өөрийнхөө морийг түрүүлүүлж хурдалж өрсөлдмөөр. Улс дотроон уралдаж, улсаасаа гадагш барилдмаар байгаа юм л даа. tongue Бид болохоор хоорондоо өөр хоорондоо барилдаад л суугаад байдаг гэтэл Хятад болоод бусад улсууд үйлдвэрлэл, эдийн засгийн хувьд урагшаа жирийлгээд алга боллоо шүү дээ. Сүүлийн үед ш.у-ы салбарт ч тэд өрсөлдөх оролдлого хийж, сансарт нисэж байна...sad
Тэгээд нэмж хэлэхэд Увсынханд дургүйлхэхээсээ өмнө хотынхон нь хотынхноо, Сэлэнгийнхэн нь Сэлэнгийнхнээ нутаг усаараа нэг нэгнээ дэмжээд явахад яадаг юм бэ? Харин хоорондоо ЗӨВ л өрсөлдөх нь чухал болов уу. Манай аав Говь-Алтайнх, Ээж хотынх ч гарал үүсэл нь Хэнтийн Галшарынх. Тэгэхээр би ч овоо хэдэн харъяалалд багтаад гоё байгаан. Ер нь бол Увсын хүнтэй ярихаараа манай өвөө Увсынх, Аав Говь-Алтайнх, Эмээ Баянхонгорынх, ээжийн өргөж авсан эмээ маань Буриад гээд л залж гарна шүү ;)
Ер нь бол эвийг нь олоод дундуур нь хэрэгтэй үед нь хааяа би Увсынх гээд залчихад байхад гэмгүйшдээ. Адилхан л Монгол юм чинь ;) (Хүүхдэд худлаа ярихыг зааж өгөөд болж байна уу үгүй юу...)
Деппси yahoo id гаа чулуудаач chepak.ts@gmail.com ruu
Манай Увсынхан гүй ээ мөн их ухаалаг хүмүүс шүү. Хаа газрын эрдэмтэд л Увсынх байх юм
Жалга довны ийм үзэл бол шал утгагүй зүйл л дээ. Гэвчиг байнаа газар газрын хүн өссөн орчин, цаг уурын шалгуур энээ гээд өөр олон юмнаас шалтгаалаад өөр өөрийн нийтлэг онцлогтой байдаг нь яалтчгүй үнэн.
Баабар нэг нийтлэлдээ бичсэн байдаг. орсууд эх оронч, япончууд хөдөлмөрч, хятадууд зальтай, бла бла бла гэх мэт. (Гэхдээ урвагч орос, залхуу япон, шударга хятад байж л байгаа)
Зарим нэг хүний дурсамжын ном этэр уншиж байхад урьд бол ажил төрлийн тал дээр нутгийн тэр онцлогийг нь харгалзаж үздэг байсан шиг байгаан. Жишээ нь тэр нутгийн хүмүүс ч нэг тиймэрхүү дээ, энэ хүнийг авчуул тиймэрхүү байх болов уу гэх маягтай.
Одоо бол нутгийн хүү л бол ямар ч махан толгойтой байсан албан тушаалд дэвшүүлэх жалганы үзэл яваад байгааг нь Деппсү шүүмжлэсэн юм болов уу гэж ойлголоо.
Бид хотжоод, иргэншээд ирвэл аяндаа арилах байлгүй дээ. Хэдэн жилийн дараа Улаанбаатарынхан ч нэг тиймэрхүү дээ гэж ярихаар монголын тал нь энэ нутгийнх болно биз дээ. Тэр үед арай дэнжийн мянгынхан байлдаанч, баянхошууныхан уралдаанч, 1 -р хорооллынхон хип хопч гэхгүй байлгүй.
Одоо овоо хүн шиг юм бичдэг болсон байна шдээ. Нэг хэсэг ч гүй мөн өөрийнхөө амьдралыг бичсэн дээ. Тиймээ ер нь бол энэ нутгархаг үзэл гэдэг бол жинкэнэ хараал идсэн зүйл байгаан. Монгол хүн л гэдэг өнцгөөс харах хэрэгтэй шдээ. Энэ яагтийм гөлөг хужаа монгол гэх нь утгагүй зүйл гэж ярьдийм мөртлөө одоо болохоор нутаг, нутгаар нь талцуулах гээд үзчихийн. Таарвал ална даа муу хужааг. Монгол хүн бол монгол хүн аль аймаг байх нь хамаагүй нэгдмэл байх хэрэгтэй харин гадны хэнтэй ч санаа муутай харьцаж байх хэрэгтэй.
TO Г.Ганбат
За би арай дэлгэрүүлж бичдэг байжээ. тэгсэн бол ийм ерөнхий байдлаар хүмүүс тал талаасаа үл ойлголцохгүй байсан болов уу
TO Аноним
Хэхэ, хүн шиг юм бичнэ гэхээр одоо юу байдаг билээ ккк....
Pearle Deppsu
Тэгээд нутгархаг сүрхий улс уу? гэхээр яс юман дээрээ болохоор монголоос гараад явахаараа нэг их монгол гээд бие биенийгээ дэмжээд байдаггүй их сонин улс шүү манайхан
Нутгархана гэдэг өнгөц хэлбэрээрээ ч юм уу, санаа нэгдэж сайныг бүтээхийн төлөө байхад бол юу нь болохгүй байхав,тээ.
Гэхдээ тэр нь, хэмжээ хязгаараасаа хэтрээд , атаархаж жийрхэх, гадуурхах, хардаж сэрдэх хэлбэрээр илрэх юм бол буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээхийн үлгэр болох байх л даа...
хангайхан ханатай ш дээ гээд эхэлнэ ш дээ..
нутгархаад ус ч болно тус ч болно.
хэн мэдэхэв , би монгол хүн гэж хаана ч хэзээ ч хэлчмээр.
нуугдаж туугдаад байгаа хүмүүс ч байхын.
Сувд.Энэ талаар хүн болгон санал нэг байгаа байхаа чамтай.
Магадгүй тэр нутгархаг үзлээ хүний нутагт гаргаж байвал харин ч илүү ач тустай сан.
Гэхдээ би чи та бид бүгд Монгол хүн гэдгээрээ нутгархавал сайхан юм сан.
Энэ ч хүссэнээр болохгүй юм даа.
юу гээч хөө, миний хэлэх гээд байгаа санаа нь бид монголчууд гэж нутгархаж байгаа нь шал илүү зүйл гэх гээд байгаа юм бишээ.
Монгол дотроо хуваагдаж байгаа нь тун онцгүй явдал бөгөөд энэ нутгархаг байдал нь бизнес, ажил хэрэг, тендер, тэтгэлэг зэргийг хуваарилахад нь тун сөрөг нөлөө үзүүлж байгаа юм гэх санааг агуулсан юмаа.
угаасаа Монголчууд гэж нэгдэлгүй яахав дээ. би тэр глобалчлал гээч зүйлд бэлэн биш байгаа тул би дэлхийн хүн гэж бардам хэлж огтоос чадахгүй болно
ОДОО ТЭГЭЭД АЛЬ НЭГ ГАЗАР ОЧИХООР ДАРГА ЦЭРЭГГҮЙ
- АЛЬ НУТГИЙНХ УУ? ГЭЖ АСУУХ ЮМ.
ААВ ЭЭЖИЙНХЭЭ НУТАГ УСЫГ ХЭЛЭХЭД Л АЗ ТААРЧ ТЭР НУТГИЙН ХҮН ДАРГА ЦЭРЭГ НЬ БАЙЖ ТААРВАЛ АЖИЛ БҮТЛЭЭ Л ГЭСЭН ҮГ. К ККК
bi hotiin uuguul shde :) keke
Би эрлийз гээд хэлчихвэл зарим бараг зодох холгүй биздээ...
хаана ч очсон ахын дуу хаанахын вэ. нутаг ус гэж асуух ч хэцуу шүү
жалганы үзлийг шинэ төвшинд гаргаж ирэн улам хөгжүүлсээр байна. Бүүр урлаг соёлынхон хүртэл Хамгийн Төгс жишээ нь Куиза гээд нэг дуучин ч юм уу Үглэгч ч юм уу хүн байна.
Yalgarah aimar durtai shuu. Ursulduund yalah ni yalgardag tiim biz dee. Nuutshan huuliig bituuhendee heregleed l bgaa yum. Demii balai yumiig ajildaa neg heregleesei
Ene talaar neg bichleg ch oruulmaar sanagchihlaa. Arsun
Би бас энэ талаар хэдэн бичлэг бичиж байсан даа. ГоГо дээр байгаа. Ер нь бол тиймшдэ. Цөөхүүлээ байж юугаараа хуваагдадын. Хуваагдсаар байгаал Манжийн дарлалд хүртэл ороо биз дээ тэ.
Миний бодлоор хамгийн нутгархаг,жалга довны үзэл багатай хүмүүс нь унаган хотынхон юм шиг ээ.Би л лав одоо хүртэл хотынхон дотроо 40,50 мянгатынхан,Баянхошууныхан энэ тэр гэж ялгарч байсныг мэдэхгүй л юм байна. Гэхдээ би гадуур нэг их гардаггүй болохоор мэддэггүй байх л даа.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)