Энэ хүмүүс үнэхээр элдэв дээдийн зүйлс сэдэж олохдоо гарамгай шүү. Уран зураг, үсэг бичиг, яруу найраг, айзам хөг эгшиг, баримал, барилга, спорт, fashion гээд л. Үнэхээр гайхалтай. Сэтгэлгээний цар хүрээ, сэдэж бодож олж байгаа бүхэн ... Бид эдгээртэй төрсөн цагаасаа эхлэн хамт байсан болохоор тэгтлээ их сэдгэл хөдлөөд байдаггүй. Гэхдээ дээрх бүхнийг нь хүн төрөлхтөн өөрийгөө зугаацуулах, сэтгэлийн цэнгэл эдлэх гэж бүтээсэн гэхээр бас сонин шүү. Сүүлдээ сэтгэлээ баясгах гэж гладиаторуудын тулаан зохиохоос эхлээд л амьтан тэжээх, мөрий тавих гээд л янз бүрийн зүйлийг сэдэж олсон.
Мөрий тавих гэдэг бас нэг төрлийн сэтгэлийн цэнгэл юм шиг байгаа юм тийм үү? “Би Манчестэрийг хожно гэж 50$ тавьлаа” гэхэд өөдөөс нь “Би Челсиад 50г тавьлаа” ч гэх юм уу, эсвэл поккер тоглоход тавих бооцоо гээд л юун дээр бол юун дээр мөрийцөж болно. Харин бооцоо нь юу байх нь сонин. Гэхдээ хамгийн түгээмэл бооцоо мөнгө юм шиг байгаа юм. Гэтэл хамгийн гол нь бооцооны мөнгөнд биш мөрийг авсан бах таванд л утга учир нь байдаг (байлгүй дээ)
Хүмүүсийн бодож байгаа нь үнэхээр сонин шүү. Юун дээр бол юун дээр 2 талаас (хэдэн ч талаас байж болно л доо мэдээж) санаа нийлвэл мөрий тавьж болно. Зарим саваагүй залуусын хувьд бол “би чамаас их ууж чадна“ гэдгээс эхлээд 40 өдөр 40 шөнө дээр гардаг шиг “40 өдөр секс хийхгүй” гэж найзтайгаа мөрийцөх ч юм уу эсвэл бүүр “би энэ охиныг сарын дотор өвөртөө оруулж чадна” гэх мэтээр үргэлжлэнэ...
13 санал шүүмж:
Уралдах уу уралдий гээд л күмүүс чинь зөндөө л зугацаажийна дөө
Сээгэсийн талаар мөрийцөх чинь л гоё санагдлаа. Хоёулаа мөрийцөх үү гэсэн ккк.
Ингэхэд Үлэмж гуай зүгээр миний блог дээр ганц сээгий биччихгүй худлаа маяглаад яваад байсан. Энд болхоороо нэгдүгээрт малийгаад байжийхымаа.
Өяигдөр охинтойгоо боолын гэрээ байгуулаад боол болгоцон :P
Хоёулаа мөрийций. Чи намайг сарын дотор орондоо оруулж чадна гэж кк...
Хөөе, ард түмээн. нэг зүйл байнаа.
Сээгий гэдэг нь секс юм уу сэтгэгдэл үлдээх гэсэн санаа юм уу? би ёстой төөрөлдөж гүйцлээ
Сээгий = сэтгэгдэл
Сээгий = секс
????????????????????????
аль нь юм бээ? нэг стандартад орууляаа. би бүүр дээр нэг залууг загнах шахсан шд. сээгийдээрэй гэхээр ... бүүр ийм дээрээ тулаа юу гэж бодсон чинь сэтгэгдэл үлдээгээрэй гэж байсан ухаантайм билээ.
одоо тэгээд аль юм? эртхэн тохиролцож авая зүгээр.
гэснээс Житулгаа, чи гүйээ мөн их мөрөөдөж байнаа. амжихгүй шүү
Хннннннн... Юун амжих амжихгүй гэж тэгээд ч энэнд чинь мөрөөдөөд байх юу байдийн. Чи над таалагддаг бол тэгээл болчихийм биш үү.
бат юманд дээр буруу яриад зүтгээд байдаг хүн байдаг л юм билээ.Хөөрхий ичсэн нэрэндээ тэр чигтээ байсаар байгаад шувтарсан цагаан бумбандаа ороод дуусдышд.
хэх мөрийцөх гоё байдымөө хааяадаа. би зун хөл бөмбөг гарч байх үед хөл бөмбөг мэдкүүм байж майр олон мөрий тавиал хожоол байсан гоё шүү ккк.
мөрийг хүмүүс 2 зорилгоор тавьдаг юм шиг байгаан. нэг бол мөнгө хожих, нөгөөх нь сайхан кайф авах. би бол хааяа мөрий тавьчаад хөлбөмбөгийн тоглолт үзэхээр гөөмөн сайхан тайшаал авдаг юм. мөрийгөө хожих, хожихгүй нь гол биш. зүгээр тэр 90мин өөрийн багаа хожоосой гэж дэмжээд сууж байх кайфтай байдагын.
Бас нэг шалтгаан алив маргааныг таслах гэж мөрий тавьдаг юм шиг байгаан. Би лав тэгдэг.
To Gtulga. Жи овогт (Урдаас гаралтай юм шигээ). Урт хэл хүзүү орооно гэдэгийг санаж явахад илүүдэхгүй. Наад доодох яриандаа цэнзүүр тавьж бай гэж зөвлөмөөр байна залуу минь.
To Ulmej: !!!
мөрийцөх үед адреналин хамаагүй их ялгардаг гэж сонссийн байна..
Мөрийгөө алдахаар бүр хор шар босоод ирдгийн.
Өөрөө Улаан фэн МанЮтд тиймүү улаан байх ч хэцүү шүү мэдэхгүй ямар ч байсан тэр баг дээрээ мөрий тавиад л тэгэхээр тэрэнд учир байх шиг байна тиймүү чи ман биш өөр баг дээр бараг л мөрий тавихгүй байх ямар ч үед...
Мөрий гэдэг чинь бас өөрийнхөө үзэл бодлоороо тууштай явжийгаа гэсэн үг байх
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)