Дэлхийн хамгийн их мөнгө олдог Блоггэрууд

November 17, 2008 20 санал шүүмж

За найзуудаа Google Adsense-тэй болвол ямар вэ? Надад дээр нэг найз маань Google Adsense-тэй болоо гэж зөвлөж байсан л даа, би гэдэг хүн тэгсэн тун их ач холбогдол өгөхгүй явсаар л өдийг хүргэв. Гэтэл доорхи жагсаалтыг харсан даруйд туршаад үзэх санаа төрөв бололтой. Удахгүй дур хүрэхээрээ Adsense-тэй болноо. Хихи

1. Markus Frind. Markus гэгч нэгэн эрхэм байх бөгөөд тэрээр PlentyOfFish –г эзэмшдэг гэнэ. Эзэмшлийнх нь талаар сонирхон судалсангүй ээ. Гэхдээ энэ эрхэм жилд 3 сая доллорыг олдог гэнэ шүү. Бас овоо муу гар байгаа биз.

2. Kato Leonard. Kato жилд нэг саяыг олдог.

3. Jason Calacanis. Jason бол бас нэгэн саятан блоггэр. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Гүүглдээд үзвэл олдох биз.

4. Tim Carter. Tim гэгч залуу жилдээ Google Adsense-с 500,000-г олдог гэнэ. Бас дажгүй ээ, татвараа төлөөд хэд үлдэх билээ. Сайхан дургих мөнгө.

5. Rosalind Gardner. Rosalind Gardner хэмээх энэ шавилхан бүсгүй сүлжээ худалдааны нэгэн дива бөгөөд жилдээ тэрээр 500,000$ олдог байна. Сонирхуулахад миний найз нарын дундаас чамлахааргүй олон тооны нөхөд маань Oriflame-д элсэн ороод байгаа. Амжилт хүсье тэдэндээ. Энэ бүсгүй шиг мөнгийг хийгээд байвал сайн л байна.

6. Steve Pavlina. Steve хэмээх нөхөр StevePavlina.com гэгч өөрийн site дахь AdSense –аа жилдээ 400,000$-г олдог хэмээжээ. Бас дажгүй шүү.

7. Matther Daimler. Matther гэгч энэ эрхэм Steve-тэй адил тооны мөнгө олдог гэнэ. Гүй ээ болж л байна, тийм ээ?

8. Joel Comm. Joel бас дажгүй ихийг олчихдог юм байна лээ. Бас өөртөө их ч мөнгө хийдэг бололтой. Та бүхэн эндээс дэлгэрэнгүйг сонирхоно уу. .

9. Jose Ribeiras. Jose 250,000$ г жилд олдог боловч 9р байранд орсон байна гээд бодоод үзэхээр энэ блоггэрүүд бас овоо мөнгө олчихоод байдаг нь тодорхой харагдана. Дажгүй ээ, дажгүй.

10. Sharon Maguire. AdSense рүү нэвтэрч орох болгондоо та түүний site-r хардаг. Нэг тийм нохойтой зураг хөрөгнүүд байдаг даа. За тэр чинь шүү дээ. Жилд энэ хатагтай 250,000$г олдог. Тун дажгүй амжилт.

20 санал шүүмж:

  • Anonymous said...

    аймар гарууд бэ? Тэхдээ маниус хэзээ нэгэн цагт тйим болох боломж байхгүй биш байгаа шдээ. За блоггэрууддаа амжилт хүсье

  • Anonymous said...

    Би бол олохоосоо алдах нь их болчихоод суужйина хэхэх

  • Anonymous said...

    ингэж бодхоор л гэртээ гэдсээ илээл гэвтээд баймаар санагдахым даа.

  • Javkhlan said...

    englisheer l bichehgui bol naduul shig chin bolno gej baihgui l dee.

  • ganga said...

    Гадны блогчид блогоороо мөнгө олдог, олох олохдоо аймаар олдог юм байна.

    Чиний түрүүчийн бичлэгт оруулсан коментоо арай дэлгэрүүлээд бичлэг болгоод оруулчихсан шүү.

  • A.Амарсайхан said...

    Жагсаалтад ормоор л байна. Татварын албаныхан хүрч ирээд хуу хамаад явчихна л даа.

  • Unknown said...

    Яанаа баяжчих вий дээ. Эднүүсийн тэр адсенс дээр хэзээ ч дардаггүй юм шүү манайхаан (аягүү атаархав)

  • Pearle Deppsu said...

    Тийм л дээ. Гэдсээ илээд л, гэртээ блогдоол сууж болно. Гэхдээ ганц монголдоо танигдана гэвэл хангалтгүй. Өөр хэл дээр, магадгүй хятад, Япон, Орос, Англи зэрэг хэл дээр бичиж олон хүнд танигдсаныхаа дараагаар л энэ жагсаалтанд орох боломжтой болох болов уу.

    Гэснээс манай монголын татварынхан энэ тал дээр мэдлэг байгаа юу хэхэ. блог млогоо ашиглаад ийм мөнгө оллоо гэвэл итгэж ойлгох болов уу? авилгал, хахууль гээл бодчих байх даа кккк...


    гэхдээ Монголын зарим блогчид сардаа 200-300$ олоод хоол, пиавныхаа мөнгийг залгуулаад л байдаг юм билээ. одоохондоо энэ нь хангалттай болоод байгаа юм. эр өсч эсгий сунадагын үлгэрээр эзэн хичээвэл болно биддээ.

    гэснээс нөхдөө энэ миний түрүү жилийн бичлэг шд. уншаагүй хүмүүст нь уншуулъя гэж бодоод дахин сэргээсэн юм.

  • Anonymous said...

    чи эхний хорин блоггэрийн нэрийг бичсэн бол дотор нь миний нэр давхиж явах байсын. Би бас блогоороо мөнгө олдог шдээ.

  • Erkardo said...

    Би зуун доллар авжээсийшд хоёр блог зэрэг ажилжээж адсэнс ер нь явдаггүй эд байлээ.

  • Erkardo said...

    Дэпсү амжилт хүсье гоё блогонд чинь бас чиний бичгийн зам мөрөнд чинь шүү ;)

  • Unknown said...

    Майр майр олдийн билээ цаадуул чинь монголчууд ямар адс нээг их дарах биш дээр нь монгол адсууд нээг их байх биш. Яг англи хэл дээр бол адс маш ашигтайм шиг байгаан.

  • D.Sainbayar said...

    hed heden web deer adsense oruulsan, odoogoor 5$ l oloh shiv dee. Oird account aa shalgaagui yum baina. Banjig.net, olloo.mn bol sain olj baigaa baih.

  • N Tsene said...

    Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

  • Anonymous said...

    It's amazing to pay a quick visit this site and reading the views of all friends about this article, while I am also eager of getting knowledge.

    Feel free to surf to my web-site - good cheap auto insurance

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)