Блоггерүүдийн бичгийн хэв маяг

November 13, 2008 26 санал шүүмж

Сая ажил дээр эгчийн хүү ирэв. Би өглөө ажилдаа ирээд хэсэгхэн хугацаанд “блогдож” суудаг хүн, блогууд хэсээд сууж байлаа. Тэгсэн нэг нөхрийн блог компютерийн дэлгэц дээр заларсан байсан ба дүү бичлэгийнх нь хэсгээс уншив. Жил=жэл, айхтар=айхар .... гэх мэт (бусдыг нь санахгүй байна) баахан яриан хэлээр бичсэн, бас ч үгүй олон алдаатай үгсээр дүүрэн өгүүлбэрийг арай гэж уншиж дуусгав бололтой хэсэг дуугай бодлогоширон зогсоно. Бодвол “Энэ хүн алдаж бичсэн үү? Эсвэл үнэхээр ингэж бичдэг билүү?” гэж байгаа мэт санагдана. Одоо дүү минь 3-р анги. Тэгэхээр монгол хэлний зөв бичгийн дүрэм гэж юу байдаг талаар бага зэрэг гадарлахтайгаа нэгэн. Нилээн гайхан бүүр үсэглэж үзнэ. Нэг өгүүлбэр унших гэж багагүй хугацааг зарсан дүү итгэлгүйхэн ундаагаа уугаад яваад өгөх.

Блоггерүүд дунд бага ангийн, эсвэл 10 жилийн хүүхдүүд олон байдаг. Тэдний бичлэгийг уншиж байхад нэг л хөөрхөн хүүхдийн гэнэн санааг агуулсан цаанаа хайр хүрч, эгдүү хүргэмээр байдаг. Миний дүү нар зөв бичгийн дүрмээ маш сайн сурсаныхаа дараагаар яриан, аман аялгаар бичсэн үгсийг ашиглаарай. Хэрэв сууриа сайн тавиагүй байхдаа хялбарчлах, галиглах, яриан хэлээр бичээд сурчихвал ажилд гарсан хойноо “онигоо” болно шүү. Яг над шиг. Мөн ид сууриа тавьж байх үедээ бусдыг дууриан битгий буруу бичиж сураарай.

26 санал шүүмж:

  • Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

    Ямар ч гадны хэл сурахад эх хэлээ сайн сурсан байх шаардлага тавьсан байдаг юм билээ. 2 долоо хоногийн өмнө Интерном номын дэлгүүрт Дүгэржавын Доржоо гээд Буриад хүний 5000₮ ний үнэтэй бүх дүрэм орсон ном байхыг харсан, авсан. Хэрэгтэй эд байна лээ шүү.

  • Anonymous said...

    За мэдэх ч юм алга даа. Заримдаа зөв ч юм шиг заримдаа буруу ч юм шиг

    Биднуус Монгол хэлээ сайн мэдкү бол өөр кэн мэдэх билээ диймээ :)

  • Anonymous said...

    Зөв бичээрэй гэж айлдаж айлдаж байгаад л өөрөө доор "Гэртээ харьлаа шоо" гээд л аваад хаячихсан байх юм аа. Хэхэ уг нь бол харьлаа=харилаа
    шоо=шүү байх даа тиймээ?

  • 3apaa said...

    Зөв бичгийн дүрэм хэрэгтэй. Ярианы хэллэгээр бичсэнийг ойлгох хүн байна үгүй хүн ч байна. Сөрөг үзэгдэл мөн боловч блог хүний хувийн орон зай блогчингийнх нь өөрийн нүүр царай учраас төдийлэн нөлөө үзүүлж чадахгүй л болов уу? Мэдэхгүй юм даа...

  • sanakae said...

    Зөв бичиж бай гэж зөндөөн блогчдод сomment үлдээсэн дээ. Даанч миний эрх чөлөө энэ тэр гээд үг авдаггүй сонин улс байна цаана чинь.
    Ер нь бол яг энэ талаар нэлээд юм хийхгүй бол блогуудад яг цэвэр бичдэг хүн ховор байх шиг байгаа юм.
    Тэгсэн Баабар ахыг гайгүй үг хэлэх байх гэсэн чинь бараг нөгөө хэдийг чинь өмөөрсөн хандлагатай үг хэлсэн байналээ том хүн том л бодмоор юм уул нь.
    Өнөөдөр бид ингэж хальт хальт бичиж байгаа ч маргаашийн МОНГОЛ ХЭЛ ямар байх нь сонин санагддаггүй юм байхдаа.
    Хэл хил мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян гэж хэлсэн байхаа.

  • sanakae said...

    Ярианы хэл ярианы хэл гэж ярианы хэл бас тийм байдаггүй байхгүй юу. Би энэ талаар эрс буруушаадаг хүн.

  • Anonymous said...

    За тэнэгтий.

    Зөв бичдэг нь буруу бичдэгээс хэдэн арав дахин олон байна. Яагаад тэр хүүхдүүд буруу бичдэг хэдийг л олж уншаад, даган дуурайгаад монгол хэл уустана гэж? Яагаад буруу бичдэгүүдийг жигшин зэвүүцдэгүй юм?

    Яагаад тэр олон зөв бичдэгүүдийг уншаад даган дуурайхгүй гэж? Та нар дүү нараа яагаад ингэж үнэлээд байна?

    Би энэ Санаакэй Дэпсүү 2-г оогт ойлгосонгүй крилл бичгийн тухай ярьж байгаа болуу гэсэн чинь монгол хэл гээд байхын. энэ 50 жилийн өмнө орж ирсэн дамдинсүрэнгийн дүрмээр бичсэнгүй гээд устчихдаг монгол хэлүү? Бүгд гадаадаар Ярихааар монгол устах юмшиг.

    ЭНэ хэдэд хариулт авмаар байна. За хариулсан ч би энэ байр суурь дээрээ бат байнооо.

  • sanakae said...

    Тийм байж. Монгол хэл. Үгийн утга. Агуулгын хүрээ.
    Зүгээр л энгийн жишээ. Савтай усанд ганц дусал ус унагая(тооны ухааны хэлээр).

  • Pearle Deppsu said...

    TO Гамп ах
    Өө ах минь, та ингэж ярьж бас болохгүй шүү. Би хаа сайгүй л блогчид блог дээрээ хүссэнээрээ бичих нь тухайн хүний хэрэг гэж хэлж ярьж бичиж явдаг хүн. Тэр хэл мэлний тал дээр ч бас л усчихгүй ээ, ямар эмзэг юм бээ гэээээлллл яриад яваад байдаг хүн.

    Энэ бичлэгийн санаа нь жоохон дүү нар минь ээ, эхлээд та нар зөв бичээд сурчихаа. дараа нь тэгээд юмны учир олдог болсон хойноо хүссэнээрээ бич гэж байгаа юм. 10р анги мөртлөө зөв бичиж чаддаггүй зөндөө хүүхэд байдаг шдээ. би тэднийг л битгий олон болоорой, бусдыг дуурайж битгий учираа мэдээгүй байж худлаа бичээрэй л гэж уриалж байгаан. хар л даа, унш л даа.

    тэгээд тайвшираа хайраа

    үнсий


    аааяяяя

  • bayasaa said...

    Svvliin ved blogchidiin bichlegiig unshaad bi ch bas vseglej baigaa shvv. Tegheer bi mongol bish bolood baina uu? eswel blogchid budaach budaach geheer sahlaa budaad baina uu?

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Аан, чи бас буруу ойлгосон байна. Та 2 ер нь буруу ойлгоод буруу сэдвээр буруу бичлэг дээр маргалдаад байх шиг байна шүү.

    За би өөрөө ч буруу ярьдаг хүн

    Аа тэр монгол хэлний устах талаар бол би арай ч устчихгүй байх гэж боддог юм аа. Би нарийн сайн учир мэдэхгүй ч тэгж л боддог шүү нээрээ

  • Pearle Deppsu said...

    TO Bayasaa
    Аа тийм блогууд байдаг. зөндөө байдаг болсон. гэхдээ уншихад хэцүү байвал би л лав ордоггүй ээ. орох нэг рүү гээ ороол орохгүй нэг рүү гээ бол шагайхчгүй.

  • Pearle Deppsu said...

    TO Od-tk
    Маасарчихий гэж байгаад маасарсан байгааздээ өөш. тэрийг нь хараарай чи өөрөө

  • Anonymous said...

    харьлаа гэж бичсэн нь яаж маасарсан маасараа вэ?

  • Pearle Deppsu said...

    маасрахаараа эхнээсээ л буруу бичдын :P


    (одоо ч бас маасарчийна )

  • sanakae said...

    Би буруу ойлгоогүй ээ. Чиний эхлээд сурчаад дараа нь сурсанаа ашиглахгүй байж болно гэдэг санаа бол буруу.
    Угаасаа байгаа юм байгаагаараа сайхан.
    Заавал маяглах гэж маазрах гэж буруу ташаа хэлгий хазгай бичих шалтгаан биш. Тэр дундаа бий ийм хүн миний эрх чөлөө гэж яаж бичих нь түүний дур ч энэ бас шалтгаан биш.

  • Anonymous said...

    You have got to see this: http://stuckincustoms.com/2008/11/12/johnny-depp-live-on-the-set-as-captain-jack-sparrow/

  • Anonymous said...

    uuruu ehlej oligtoi surchaad hutsmaar yum daa

  • Pearle Deppsu said...

    TO Anonym
    Хахаха, тэгээд би хэлээд байна даа хөө.

    TO Sanakae
    Гэхдээ хэрэв дүрмээрээ бичээд маасарсан санаагаа ойлгуулна гэвэл сонин л өгүүлбэрүүд гарах байх.

    хүн болгон албан ёсны бичнэ гэж байхгүй шдээ. чи бол мэдээ, сонордуулга бичдэг. гэтэл өөр хүмүүс чинь онигоо, маасраа бичнэ бас. хэхэ, бодоод үзвэл ондоо л доо.




    гэснээс энэ Аноним бас гүй ээ мөн дуртай гар юм аа. дургүй нь хүрээд байдаг байж л миний блогоор шагайгаал байх юм

  • sanakae said...

    Anonym-аа хаах хэрэгтэй. Иймэрхүү comment-оос болж гэмгүй хүмүүс хэлмэгдэж байсан удаатай. Тэрэнд нь би ч орж явлаа.

  • Anonymous said...

    Хүгдүүд юүн тухай хөөрэлдөө ?

  • bbatzorig said...

    Би лав хувьдаа зөв бичих гэж хичээдэг. Гэхдээ ямар ч хэл байнга өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ дагаад дүрэм ч гэсэн өөрчлөгдөж байх хэрэгтэй. Манай одоо ашиглаж байгаа кирил бичгийн дүрэм бол их дуудлага дагасан дүрэмтэй санагддаг (өмнө ашиглаж байсан монгол бичиг бол харин дуудлаганаас хол зөрүүтэй, гэхдээ дүрэм нь их цэгцтэй, тодорхой юм шиг). Ингэхээр улам бүр дуудлага руу нь дөхүүлж гажаах хэрэг байхгүй гэж бодож байна. Гампын хувьд гэвэл түүний онцлог гэдгийг ойлгож хүндэлж байна.

  • Unknown said...

    Энэ талаар надаас эхлээд олон л хүн бичиж байна даа.
    Даанч эрхээ мэдэхээс, монгол хүний үүргээ ухамсарлахгүй хүн олон байна даа. Тийм ээ, Санакае?

  • Pearle Deppsu said...

    харин онцлогоо болохоор нь би буруушааж чаддаггүй юм. Ганга эгчийн хэлдэг шиг Тогоруугаас эхлээд Гамп, Юки зэрэг блоггэрүүд үнэхээр онцлогоо болгож ашигладаг болохоор би хүлээн зөвшөөрдөг. даанч сайны хажуугаар саар байдагтай адил дуурайх үзэгдэл үнэхээр их байгаа нь жаахан тийм болоод явчиж байгаан.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)