Нүцгэн биеийг алдаршуулъя

October 26, 2007 13 санал шүүмж
Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая

Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулъя

Янаг минь чи хувцсаа тайл
Ядам хуруун дах бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл

Алдарт зураачийн зурсан
Адам, Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа

Рафаэлийн бийрээр амилсан
Амарлингуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө

Үүрийн гэгээ нэвч гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн шигээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл

Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихмээр ариухан
Гантиг цагаан цээжийг чинь бахадъя

Залуу насны чадал дуулсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлсэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя

Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хархан нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя

Тансаг дээр нейлон, копраныг
Таар, шуудай, эсгийнээс би илүүтгэхгүй

Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай
Нөмөрсөн хувцас нүд далд хаана

Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна

Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя

Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийг чинь бахадъя
Сар хүртэл сүүтэгнэн чичэгнэх
Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя

Уруул, хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя

Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя

Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсаныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахадъя

Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя


Р.Чойном

13 санал шүүмж:

  • Uujiim said...

    Наад шүлэгийг чинь Сосорбарам гуй маш гоё уранаар уншисан байна лээ би тэрийг нь сонссон сонсохыг хүсвэл надаас авч болно шүү за бусад хүмүүст ч бас хамаатай шүү

  • Pearle Deppsu said...

    TO Үүжийм
    Өө лайтай, би тэрийг чинь сонсоод сэтгэл хичнээн их огшиж байлаа. Үнэхээр гайхалтай байсаан, их таалагдсан. Сайхан ч шүлэг, сайхан ч уншсан :) За хүмүүсээ энэ үгийг минь буруугаар ойлгов!!!!

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Юу болооов ооо? Би яасын, байдгаараа л байна шдээ. Хэхэ, яасан? Яагаад байна тэр Deppsu нөхөр?

  • erchuud said...

    hey
    chinii blog mash taalagdav ?
    uzel bodol cholootoi , heleh gesnee shuud heldeg.

  • Pearle Deppsu said...

    TO Эрчүүд
    Блог минь таалагдсан бол яамайдаа хэхэ. Гэхдээ таалагдав? гэж асуусныг гайхав. Таалагдав гэж надаас асуувуу, өөрөөсөө асуувууу? Хэхэ, Монголчууд буруу ярьж зөв ойлгоцгоодог гэлцдэг. Би зөв ойлгосоон.
    Би ч хэлий гэснээ хэлчдэг шүү баярлалаа

  • A.Амарсайхан said...

    Чойном гуайг адлаж байсан түшмэдүүдийн гавлын яс одоо цайраад хэвтэж байгаа байх даа. Хага хага дэвсэж дотор минь бугшдаг бухимдлаасаа дуслын төдийг ч болов тайлахсан.

  • Pearle Deppsu said...

    TO Амарсайхан ах
    Ах минь та бухимдлаа дуслаар байтугай тайлж чадна шүү дээ.
    Шог сайхан зохиолууд чинь ихийг өгүүлдэг бус уу? :)

  • artagnan- артаньян said...

    hehe ehneesee depse yu boloov gej avjiishd. manaihan sorgog oo sorgog. nere sosorbaram guai shuteen gej eejiin tuhai bas neg shulegiig delbertel unshsan shd. teriig bas olood tavihiig bodoroi pearly!

  • Anonymous said...

    Holiin budeghen tsagiin honiin nehiin ulgii chi
    Ene horvood yug shutdeg yum be gej ezneesee odoo asuu
    Tohoin chineehen nyalh yed mini tolgoi deerees duujilsen esgiigeer haichilsan uneg chi odoo asuu.
    Shutlegten bish ch gelee bi shutdeg gantshaan shuteentei...
    geel eheldeg goy shuleg shuu. Bi deer ene shulgiig sonsood l ugiig ni olii geed olj chadaagui, tegeed Soso-giin unshsaniig sonsoj baigaad bichij avch bilee. Hervee heregtei bol heleerei, bi end tavichihay. Bas Lhagvasurengiin "Borjgonii bor tal" yanztai shuu. Bi shulgiig ni olii geel olj chadahgui baigaan.

  • Pearle Deppsu said...

    TO Anonymous
    Өө тэгээч, тэгүүл бүүр сайн байна. Ойрдоо утга зохиол, яруу найрагт нугасгүй болоод байгаа

  • ganga said...

    Дуустал нь би шүлгээн бичилгүй
    Дутуу мөр үлдээж магадгүй
    Дур нь хүрсэнгүйдээ орхио нь үгүй,
    Нас нь хүрсэнгүйдээ гэж ойлгоорой...

    Яруу шүлгүүдийн мөрийг
    халуун цусаараан хэлхдэг юм
    Үзүүр туйлыг нь үзтлээ үлдээлгүй
    бүгдийг хиймээр байнав
    Чойномын шүлгээс

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)