КтМС - Танилцах үдэшлэг 2007

October 5, 2007 14 санал шүүмж

КтМС - Танилцах үдэшлэг 2007

Зээ би гэдэг хүн КтМС гэдэг сургуульд 4 дэх жилдээ сурч байгаа боловч Танилцах Үдэшлэг гээчид нь очиж байгаагүй билээ. Энэ жил би төгсөөд дахин сургуулийн бараа харахгүй тул нэг ч шоуг алгасахгүй орно гээд амлацан хэхэ. Бараа өнгөрсөн жилийн танилцах үдэшлэгийн талаар өөрийн блог дээрээ бичиж байсан. Хэрэв түүнийг уншсан хүн байвал энэ удаагийнхыг би өөрийн блог дээрээ бичиж байна.

Түрүү жил би уул нь тус үдэшлэгт орох сонирхолтой байсан боловч хамт явна гэсэн 2 найз тас голорсон тул арга буюу яваагүй билээ. Харин инээдтэй нь энэ удаад нөгөө тас голорч байсан 2 найзын нэг нь бас голорсон гэжугаа. Нэгэнт явах сонирхолгүй хүнийг чирээд аваад явалтай биш үлдсэн найз Намууны хамт бас өөр нэг найз Оюунааг уруу татаад орхоор шийдвээ. Энэ жилийн үдэшлэг бас дажгүй газар болцоон, Metropolis. Үнэтэй ч гэсэн дажгүй тухтай. Үдэшлэг ч эхэллээ, нээрээ манай сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь манай ангийн хүүхэд болохоор бас дажгүй юм. Суух байрлал майрлал нь ч, ширээ зассан массан нь ч гальт илүү. За тэгээд арга хэмжээ ч эхэллээ, гарууд ч хальт халаалт авч эхэлж байна. Тэгсэн бүжгийн тэмцээн хийх болохгүй юу. Хаха, 3р курсын гэх нэг залуу, өөртэйгээ адил галзуу охинтой хос болоод баллаж тавиваа тэрүүгээр. Пэээ, хэрвээ нөгөө босоо төмөр байсан бол тайчих байсан байх шүү тэр залуу. Үнэн галзуу. Овоо хөөрхөн махлаг мөртлөө дажгүй хөөрхөн эвсэлтэй, би урьд нь ерөөсөө харж байгаагүйн байна лээ. Нэг сургуульд 2 жил хамт сурчихаад хэхэ. Тэр залуугын бааданг ч найзууд нь сайн чангалж өгөөд гаргасан байна лээ шүү :D. За тэгээд бас амьд хөгжмийн 2 хамтлаг тоголсон, угаасаа би амьд хөгжимд нугасгүй тул бас их таалагдсан. Харин бусад кипопуудыг бол мэдкү ээ, флаш млаш ч гэнэ үү? Хэдийн хэмжээтэй еийн, мэдкү.

11 гээд тарах боллоо л доо. Амараа гэдэг найзын маань гэр манайхтай ойрхон тул ашгүй хүргэж өгөх хүнтэй боллоо гээд бөөн баяр гсн. Тэгсэн Амараа бусад Програм Хангамжийн залуустай нийлээд үргэлжлүүлэхээр болку юу. Тэгсэн би дагаал явцан. 4 машин дүүрэн залуус, дунд нь ганцаараа охин, би бас овоо муу гар шүү.

Анх удаа л ангийнхаа залуусыг тийм согтуу байхыг нь харсан хэхэ. Бүгд л согтоод, гэхдээ гоё коллектив гээчийг нь мэдрээд. Оюутан насаа ингэж өнгөрөөх хэрэгтэй шд бас. Өө нээрээ нэг инээдтэй юм болсон нь би найз залуутай болцон гэжугаа, тэр нь Амараа хаха. Гүй ээ нээрээ манай ангийн залуус алах гарууд шүү. Жирийн найзуудыг аваачаал үерхүүлчиж байгаам чинь. Тэгснээ бас “Та 2 хэзээнээс эхэлсийн?” гээд байгаамаа. Тэгсэн Амараа тоглож байгаад тийн гээд хэлцэн чинь итгэж чадахгүй бас эргэлзээд байгаан, гүй ээ нээрээ алах гарууд шүү. За за юутай ч сайхан танилцацгаасан, шөнө 3 цагт гэртээ орж ирсэн. Харин одоо миний нойр аймаар хүрчийна. Ажил дээрээ ирээл 2 цаг болоогүй байхад л нойр хүрээд. Одоо овоо нэг 5 цаг болжийна, ажил ч тарах дөхжийна хаха. Гэртээ харьж унтах минь

14 санал шүүмж:

  • 3apaa said...

    Би шоудхаараа гэрээ лаг санадийшт хэхэх. Ёо маргааш нь пянгий нь даах гэдэг л хэцүү... Өнөөдөр бас хальт шарталттай өнгөрлөө... Урт өдөр байлаа гэж...

  • Pearle Deppsu said...

    Хаха, гэрээ санагдаг аа? Сонин еийн тээ? Би ерөөсөө санадаггүй шд. Ойрдоо би ганцаараа баймааргүй байгаа болохоор гадуур дотуур найзуудтайгаа хамт явж байх нь жаргал болоод байна өө. Өдөр нь ч яахав ажил хичээл, харин оройд нэг юм бодогдоод тайван байж чадахгүй хямраад ...

  • Anonymous said...

    би бас сайхан нэг хөлсөө гартал ламбаадах юмсан сүүлийн үед гозгор модонд бүжиглэх моод болоод байгаа гэлүү тэрийг гайгүй сураад бүжиглэдэг юмуу ч гэхжиг за за балайраад л

  • Anonymous said...

    Хэх,би яагаад ч юм шоудах асар дургүй шд. Үнэн лайтай ажил санагдаад байдгийн. Гэхдээ энэ жилийн танилцахад анх удаа,биш ээ 2 дахиа орсон. Анх 1р курсэд орж байхад манай найз залуу шоу нь эхлээд 10 минут ч болоогүй байхад аваад явчихсан. Энэ жил яахав, авч явах хүнгүй юм чинь баахан бужигнаад, үргэлжлүүлж балраад гэртээ 3 өнгөрөөж орсы шд.

  • Chandmani said...

    миний үед тийм юм болж байгаагүй юм байна. :)

  • Bayana said...

    Улс төрч хүнийг 25 нас хүртэл нь хийсэн хэргээр нь сүүлд нь баалдаггүй юм гэж хаа нэгтэйгээс сонсож байсан юм байна. Тэгэхээр залуу насны ааг омгоор галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй л үе дээрээ байгаа юм байна даа. Блогийг чинь өнөөдөр уншлаа. Их таалагдсан шүү. Амжилт

  • Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

    Би ч бас нэгэн цагт оюутан байсан минь санаанд орчихлоо. Юу ч бодохгүй цав цагаан үедээ. Одоогийн оюутнууд их холын бодолтой их сүрхий болсон гэмээн Тэр нь ч зөв байх.

  • Anonymous said...

    Өө, энэ блог янз нь манай доод курсын Мөнхсувдынх бололтой... Мөн гэж найдаж байна. Миний мэдэхээр лав хичээлдээ сүрхий сайн охин...

    За хичээл, ажил, блог 3т нь амжилт хүсье. Сайн системийн шинжээч болоорой, тэгээд багш нар шиг амьдралаас тасраад явчихваа... ^_^

  • Hawk said...

    Би ч гэсэн анх удаагаа л ирсэн. Ирсэн зорилго бүтээгүй ээ. Дандаа таньдаг гарууд байна лээ хэхэхэх. Ирсэнийх ямар ч байсан нэг хэрэг бүтээчихсэн. Харин шоу тараад зүв зүгээр явж байгаад цагдаад торгуулчихсан л жаахан тоогүй. Зэвүүн цагдаа. Урд нь намайг торгож байсан цагдаа мөн шиг байна лээ. Дараа тааралдвал нэгийгээ үзэж нэхий дэлээ уралцнаа. Цагдаа нар угаасаа мөнгө хийх аргаа олцын байна лээ шд.

  • Төрболд said...

    Коллектив ч хэрэгтэй шүү. Гэхдээ заавал шоугаар найзлах нь ч хаашаа юм тиймүү. Харин Pearle маань оройдоо нэг юм бодогдоод тайван байж чадахгүй гээд л юу л болоод байна даа хэхэ.

  • artagnan- артаньян said...

    Сүүлийн үед ч тэр гатуу хар хааныгаа гашрааж байноо. Одоо надаа жижкэн жижкэн зарааны зулзагууд байж л байна.

  • Unknown said...

    Одоо чинь лаг газарт болдог болчихсон юм байна шүү дээ.
    Намайг оюутан байхад улсын циркт болж байсан юм.
    Оюутнууд маань баян болж дээ.

  • Билгээ said...

    баахан юм биччээд publish гэсэн чинь энэ удаан нэт нь тасраад сэтгэгдэл нь ороогүй байдаг байшд, дахиал бичихээс..

    манай танилцах үдэшлэг (өдөр 1-с эхэлжийсийн, өдөрлөг юм даа) 5 шард байдаг Драгон гэдэг газар болжийсын, ороод юм нь үнэтэй мөнгө муутай юм чинт орохоосоо өмнө халья гээл 4үүлээ 1шил архи аваал уух газар олддоггүй байрны орчонд ороол аяга ч байхгүй тойруулаал 1 1 амьсгаагаар хувааж уучаал орж байж билээ, бас л аймар байжээ, хэхэ (толгой сэгсрэв)

    хичээл тарвуу гүй юү зугтаажыгаа юм шиг алга болчдог байсан нөхдүүд 4-т ороол хамт олон гэдэг юмыг мэдрээл асар коллективтэй болоод байнга ХАМТДАА салж ядсан анги болж билээ, тэхэд л оюутан нас сайхаан сайхан гээд байдаг агаа эгээ нарын үгнийй үнэ цэнэ үнэнийг мэдэрсийшд, гоё нас шүү

  • Pearle Deppsu said...

    TO Баярсайхан
    Хэхэ, одооны оюутнууд ч сүрхий болсон л доо. Ажил хийгээд, өөрсдийгөө бас гэрийнхнийгээ болгоод явдаг. Гэхдээ мэдээж бүгд тийм биш

    TO Билгээ
    Аххүү ч бас бужигнуулж өгдөг байжээ хэхэ :D

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)