Эрэгтэй хүн - Аав

October 16, 2007 35 санал шүүмж

Эрэгтэй хүн гэдэг цуврал бичлэг бичхээр шийдлээ. Бичлэг гэж дээ, бараг л захиа гэмээр дээ.

Миний амьдралдаа хамгийн ихээр хайрлан хүндэлдэг хүн аав минь билээ. Эцэг хүн охин үрдээ харам, охин үр аавдаа амь байдаг гэлцдэг. Тиймээ, аав бид 2 яг л тийм. Таньдаа би ямар их хайртай вэ, бас таныгаа би ямар ихээр санана вэ. Хамтдаа байхдаа намайгаа эрхлүүлээл, би таньдаа эрхлээл.

Ээжээс илүү би аавтайгаа л хамт байдаг байлаа. Цалин буугаал надаа Сникерс авч өгдөг байсан даа. Одоо би харин Сникерсийг зөвхөн аавыгаа санасан үедээ л иддэг. Аавтай минь холбогдолтой нэгэн дурсамж ийм.

Аав минь жил дараалсан 2 удам залгах хүүтэй тул охин үрийг их хүссэн гэдэг. Ээж ч хүүхэд олж, хөгшрөх насанд олсон хүүхдээ хоёул гаргахаар шийдсэн. (тэр үр нь би шүү дээ) Орой унтахаар хэвтэхдээ аав минь өдрөөс өдөрт өсөн торниж, эхийн хэвлийд тарвалзаж байгаа намайг охин үр байгаасай гэж шивнэдэг байсан гэдэг. 1988 оны 6р сарын 5 ны тэр нэгэн өдөр аав минь амьдралдаа хамгийн ихээр хүссэн тэр хүүхдээ хорвоо дэлхийд хүлээн авсан билээ. Төрөхийн цонхоор ээж намайг аавд харуулаад охин хүүхэд гэж ойлгуулахад аав маш их баярласан гэнэ лээ. Тэгээд аав минь төрсөн ганц эгч дээрээ очоод охин үртэй боллоо гээд бяцхан баяр тэмдэлээд дараа нь гэр рүүгээ 2 ахад минь хэл дуулгах гээд алхсан гэдэг. Манай гэр тэр үед Баянхошууд байдаг байлаа. Ээж аавыг хэдэн км алхсан бол гэж одоо болтол яридаг. Нээрээ ч аав минь хэдэн км алхсан болдоо. Гэр хүрэх зай хол байсан ч амьдралдаа хайрлан нандигнаж явах Сувдтай болсондоо баярлаад огтхон ч ядраагүй байх, сэтгэл нь дотроосоо халаад оройн хүйтнийг ч мэдрээгүй байх.

Ээж бид 2 саяхан аавын тэмдэглэлийг олж уншсан. Ямар нандин бичлэг олсон гээч.

... Expired these sentences...

Цэг таслал ч алдаагүй аавын минь бичсэн тэмдэглэл. Наддаа та минь ямар их хайртай байгаав дээ. Таныгаа би чинь бас ямар ихээр хайрладаг вэ. Хорвоогоос халин одоод хэдийн 12 жил өнгөрчээ. Гэхдээ таньтайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн минь өчигдөрхөн болсон мэт тод санагдана. Цаг хугацаа бүхнийг шийдэж, орхин явсан таныг минь мартагдуулна гэж олон хүн хэлж байсан боловч мартаагүй ээ охин нь, огтхон ч мартаагүй. Оройд таныгаа зүүдэлдэг, санан гансарч уйлдаг, зургыг чинь хараад үнсдэг.

Дахиад ганцхан л харах юмсан, дахиад ганцхан л удаа тэврүүлээд үнсүүлэх юмсан, дахиад ганцхан л удаа таныхаа сахлыг бичкэн гараараа, жаахан хуруугаараа ирмэх юмсан. Намайг үнсэх болгонд тань эрүүний тань сахал загатнуулдаг байж билээ. Гижиг хүрээл инээнэ, таныхаа хүзүүг тэвэрч аваал дахин дахин үнсүүлэх гээд л наалдана. Та ч намайгаа үнсээд л, эрхлүүлээд л... Хором мөч бүхэн харамламаар. Хайран, дэндүү хайран.

Аав минь тэнгэрийн хүн. Тэнгэрт дүүлэн нисдэг нисгэгч хүн. Дүрэмт хувцасаа өмсөөд сайхан цэмцгэр алхаагаа, цэх шулуун нуруугаа, нүдэнд дулаахан төрхөө, сэтгэл татам зангаа гайхуулан алхдаг түүнийг харсан хэн ч жинхэн эр хүн, жинхэн эцэг, жинхэн нисгэгч гэж бодно.

6н настай байхдаа би аавтайгаа хамт нисэж билээ. Би тэр үед нисгэгчийн кабинд орсон нь миний амьдралын хэзээ ч мартагдахааргүй, хамгийн нандин дурсамж. Яг үүлэн дээр алхах мэт, аавтайгаа хөтлөлцөөд тэнгэрт дүүлэн нисэж, үүлэн дээр саатаад ...

Санаж байнаа таныгаа, санаад байна. Орхиод явсныг чинь бодохоор маш их гомддог ч надаа л ухаан суулгах гэж та минь явсан байхдаа гэж бодоод ямар их үнээр олдсон ухаарал вэ гэж халагладаг. Амьдрал гэж ямар хатуу болохыг ойлгуулах гэж, алхам тутамдаа ухаалаг хөдлөх хэрэгтэйг мэдрүүлэх гэж та намайг орхиод явсан тиймүү? Дандаа та миний дэргэд байгаад байвал эрхийн тэнэг болно гэж санаа чинь зовоод эргээд ирэхгүйгээр яваад өгсөн тиймүү? Гэхдээ та надаа дэндүү хайртай болохоор ор тас орхиод явж чадахгүй орой зүүдэнд минь ирдэг тээ. Орхиод явсан ч сэтгэл нь надад хорогдоод зүүдэн дунд минь үнсээд, зүрхээ чангал гэж хэлээд явдаг тээ.

Бичкэн охин нь одоо том болсоон. Бяцхан гар нь ч, жаахан хуруу нь ч том болсон. Бараг таньтайгаа чацуу болсон доо. Ээжээс хамаагүй өндөр, 2 хөвүүнээс чинь дутахгүй шүү, ер нь л өндөр. Гэхдээ тэнэг хэвээрээээээ. Хүн болгон л том болдог, хүссэн хүсээгүй л том болдог. Нэгэнт л том болохоос цааш тэр мөчийг яаран хүсээд яахав гэж саяханыг хүртэл боддог байсан тэнэг. Гэхдээ үгүй юм аа, том болох цаг нь аль хэдийн болчихсон. Үгүй ээ, өөрөө ч мэдээгүй байхдаа би том болчихсон байна. Харин саяхан л ухаарлаа. Намайг ухаарч амжаагүй байхад хайрт эхнэр тань загнан загнан ухааруулсан, найз залуу минь ойлгоод надаа хэлж өгсөн, дотны найз минь мэдрээд толгойнд минь ойлгуулж өгсөн...

Цааш үргэлжлүүлж чадахгүй нь ээ, зүрх лугшаад цээж завчдаад, нулимс цийлэгнээд орь ганцаараа хэцүү байна. Яг энэ мөчид найз залуу минь дэргэд байсан ч болоосой.

Хорвоо дэлхийн бүх аавуудад охиноо битгий эрт орхиж яваарай гэж захия.

Гүнээ хүндэтгэсэн: Аавын хайртай охин Дархан овогт Мөнгөнбаярын Мөнхсувд

35 санал шүүмж:

  • byambaa said...

    bi bas aav amitai.

    hezee negen tsagt tengeriin hun bolood yavah bhdaa, aav mini.

    saihan bichleg boljee.

    neg l sonin bolchloo.

    Tenger shig bgaarai.

  • Pearle Deppsu said...

    TO Byambaa
    Явахаас нь өмнө хайрла. Эргээд ирэхгүй шүү, байгаа дээр нь сайн эрхэлж ав, их баярлуул. Би энэ зовлонг багаасаа мэдэрсээн.

  • Док said...

    Сайн уу?
    Их сайхан бичлэг болжээ. Амьдрал чамд илүү их ухаан, хатуужил 2-ыг өгч байгаа хэрээр л түүнийг хайрлаж байгаа юм. Яг л чиний хэлснээр чамд ухаан хайрлах гээд явчиж.
    Би ч бас аавыгаа эрт алдсан. Хүний энэлэн байсан юм. Дандаа л "хэрэв байсан бол..." гэж боддог. Зүүдэндээ ч гэсэн үнсүүлэхсэн гэж боддог. Гээд яахав дээ, хүмүүст бас л байгаа дээр нь хайрла гэдэг юм.

    Чамайг дээрээс харж байгаа гэж бодоод, баярлуулж байгаарай. Чамаар бахархаж байгаа даа...
    Амжилт хүсье!

    Хүүхэд бүрийн ээж, аавууд хүүхэд бүрдээ сайхан.

  • Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

    Өр өмөртөл бичжээ миний дүү. Сайхан аавыгаа санан дурсаж явна гэдэг хамгийн сайхан, хамтаа байна л гэсэн үг. Аавтай хүмүүс амьд ахуйд нэг их хайхрахгүй юм. Тэдний нэг нь ах нь байна даа.

  • Pearle Deppsu said...

    TO Док
    Сайн, сайн байна уу? Тиймээ намайг дээрээс харж байгаа байх гэж боддог. Энэ үгийг бас өөр нэг блоггэр ах маань ч хэлж байсан.
    Баярлалаа, бахархуулах болноо.

    TO Бум-Эрдэнэ
    Яанаа, ахынхаа өрийг өмрүүлцэн байна шд. Гэхдээ санагалзана гэдэг аймаараа аймаар. Хамгийн аймаар нь яаж ч санаад эргээд ирэхгүйд л байгаам. Би жаахан шуналтай талдаа юм шиг байгаамаа бас. Зүрхэндээ тээгээд хамт байхыг чамладаг, дандаа л хамт байхыг хүсдэг. Ганц аав дээр ч биш ...

  • Мика /美香/ said...

    ХҮнд эцэг, эх ганцхан л олддог юм. Амьд дээр нь л сайн хайрлах хэрэгтэй. Чиний энэ бичлэг надад их таалагдлаа..
    Амжилт хүсье

  • Anonymous said...

    Би аавынхаа тухай бичих, ярих гэхлээр л өөрийн эрхгүй уйлчихдаг юм. Дандаа дахиад ганцхан л удаа уулзах юм сан, охин чинь удмыг чинь таслахгүй ээ гэж хэлэх юм сан,түүний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй гэж бодогддог. Бичлэг чинь их сайхан болжээ, тэсэлгүй зөндөө уйллаа. Аавыгаа ингэж хайрладаг шигээ ээжийгээ ч дутахгүй хайрлаарай.

  • Pearle Deppsu said...

    TO Mika
    Баярлалаа

    TO Mulanka
    Чи бид 2 ер нь адилхан юмаа. Хоолны дуршалаас бусад нь. Уйлуулсанд уучлаарай.
    Өө ээждээ бол нугасгүй шүү дээ. Намайг ганц ухааруулдаг, намайг ганц тулж түшдэг ноён нуруу минь юм чинь.

  • Nana said...

    hunii yag hamgiin hairtai hun ni yavchdag shig bgaan, hitsuu shuu.

  • artagnan- артаньян said...

    Бага байхад юугаа ч мадэхгүй гүйдэг байсан. Найзууд маань аав нараа ярьдаг. Би дуугүй л суудаг байлаа. Одоо харин ертөнцийн эрээн бараанд тэнхээ хүрэхгүй туйлдах юм шиг санагдахаараа ааваасаа хүч чадал гуйдаг юмаа.

  • Pearle Deppsu said...

    TO Nana
    Өө тэгдийн хүсхэд хясаад хэцүү шүү дээ.

    TO Artagnan
    Би нээрээ аавынхаа талаар бичсэн бичлэгийг чинь уншсан, тэгээд сэтгэгдэл бичих гээд блог руу чинь орсон чинь устгацан байсан. Яагаад тэгсийн? Гоё л бичлэг болсон байна лээ шдээ.
    Жич: Би блоггуудыг Гүүгл Рийдэрээр уншдаг.

  • БЭ said...

    uu oird orj amjaagui baisan chin yostoi saihan dursamj bichsen baina shuu dee, yostoi l nulimas garah duhluu. oird humuus aav eejiinhee tuhai ih bichij setgelee needeg bolj baigaad mash ih hundetgel uzuulj baina gej bodoj baina. manai pearle chin jinhene pearle shig l gyalalzuur ohin tul aav n alsaas haraad ohinooroo bainga baharhdag gedegt itgeltei baina.

  • Төрболд said...

    Их сайхан бичлэг болжээ.

    Deppsu д маань аав нь сэтгэлийн их тэнхээ хайрласан бололтой. Би чиний оронд байсан бол мэлмэрүүлээд юун юм бичих манатай л байх байсандаа.

    Үргэлж уналгүй босоо байгаарай.

  • AD said...

    нээх ганцаардаад, дотор муухайраад сонин байнаа өнөөдөр...
    Нээрээ google reader ашиглаж байдымуу.. тэхээр аягүй бол энд тэндгүй юм уншаад болкүйэ хэхэ
    Нээрээ заримдаа ганцаараа байгаагаа мэдрэх гоёо санагддын.. Би лав өвөө, эмээгээ бид нарыг тэнгэрээс харж байдаг гэж л боддог юм :) Бас л хамт байхсан л гэж боддог байх даа аав чинь тэндээс хараад тээ.. Зүүдэнд чинь ирээд үнсээд явдаг биз дээ :d

  • artagnan- артаньян said...

    мээдкү, устгамаар санагдаа л устгацийшд. Дарамттай санагдсийн болуу. Драфталцан л даа.

  • gegeen said...

    сайхан аавтай байж чадсандаа баярлаж явахаас яахав. дэргэд чинь байнга байгаад байвал сайхан нь мэдэгдэхгүй, анзаарагдахаа больж эхэлдэг. амьдад нь л хайраар дутаахгүй байх нь яав гэж амаа барих улс мундахгүй.
    amiddaa biye biyee hairlaya, aav eej nariinhaa achiig hariultsgaaya

  • 3apaa said...

    Ёоо ямар хачин юм бичдэг хүүхэд вэ. Хачин болгоод хаячих юм...

  • Uujiim said...

    Их сэтгэл хөдөлгөж бна шүү би ер нь их сонин уярамтгай юм шиг бгаам юм кино ч юм уу өрөвдөлтэй юм үзэхээрээ уйлаад бдаг юм ямар сайндаа хүнтэй хэрэлдэх чадахгүй уйлж бх вэ дээ нээрээ өчигдөр орой гарын 5 хуруу кино үзээд хүүхдүүдийг нь тэр ээжийг нь бодоод уйлж бгаа юм чинь тэр айлийн том охин ямар их сэтгэлийн тэнхээтэй гээч биширмээр шүү тээ

  • Pearle Deppsu said...

    TO 3apaa
    Өө уучлаарай ах минь ээ. Сэтгэлийн гүн дэх бодолоо ч бичсэн минь тэр

  • Anonymous said...

    uhaantai yumaa duu min.

  • 3apaa said...

    Битий ингээл хүн амьтаны сэтгэлээр наадаад байлдаа :P хэхэ

  • Arsun said...

    Өө Ах нь аньсгандаа нулимстай уншлаа, хvрэл шахуу болсон зvрхний минь мөсийг бага ч гэсэн багасгалаа. Дvv минь чамд сайхан сэтгэл, авъяас байна шvv, хичээгээрэй.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Харин тиймээ, муу дүү нь их олон хүний сэтгэлээр нь наадаад, аньсаганд нь нулимс тээлгээд байгаан байна лээ шдээ. Түүнийгээ өдөр өдөрт ирэх сэтгэгдэлийн үгээр мэдэрч байна. Ийм бичлэг олон бичнээ гэж садист царайлку юу хаха :P

    TO Арсун
    Хөөх, Арсун ахын анхны комент. Харин би таныгаа юугаараа дайлдаг юм билээ. Би чинь их сайхан цай чанадаг шүү дээ, "Цай уу, ах минь" :).

    Хүрэл болсон зүрх гэв үү? Би бага ч гэсэн хайлуулсан гэв үү? Баярлалаа ах минь

  • Bold said...

    Sain uu Deppsu: Minii blog-t comment uldeesen bsn bolohoor chinii blog-r zochilj yavnaa bi :) Ene bichleg chini uneheer zurh setgeliin ugaas garsan uguudeer duuren boljee. Chi jinhene Buddha-iin (anh Enethegt uussen) gol nomlol yu gedgiig medeh uu? Hunii amidral bol ter chigeeree zovlon. Ene zovlont hurdees uurd monh angijrah gants l arga ni buren togs nogchih yavdal gesen baidag. Hun buren togs nogchij chadahguigees horvood yamar neg amid amitan bolj ergen tordog gesen utga baidag baina l daa (Harin shariin shashin ene nomloliig zavhruulsan). Bi huvidaa shariin shashing eserguutsej, harin jinhene buddha-iin surgaaliudiig hundetgedeg. Minii bodloor chinii tengeriin aav zovlont amidralaas uurd monh angijirch, buren togs amar amgalangiin orond ochson gej bodoj baina. Wish you all my best from the bottom of my heart. Cheers

  • Pearle Deppsu said...

    TO Melkadies
    Маш их баярлалаа

    TO Сандагдорж
    Сайн, сайн байна уу? Баярлалаа, та үнэхээр сайхан үг хэлжээ. Таны хэлсэн үг чинь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийг минь тайвшрууллаа. Үнэхээр баярлалаа.

  • Билгээ said...

    Сайнуу?
    нээрээ хачин болгоод хаячлаа, дээгүүр сэтгэгдэл үлдээсэн хүмүүстэй адилхан л сэтгэгдэл бичмээр байгаа ч илүүц бизээ...

    Их сэтгэлийн тэнхээ гаргаж бичсэн бичлэг гэдэг нь өгүүлбэр бүрээс мэдрэгдлээ, бичлэгийн өнгө аясыг нь хараад аль хэдийн 20 гарцан бүсгүй байна гэж боддог байсан, 20 ч хүрээгүй хэрнээ их хэрсүү, ухаалаг юмаа.

    Амжилт хүсье

  • SARANTENGER said...

    Энэ Pearle Deppsu ийн бичлэгүүд нь сонирхолтой, эршүүд. Анх уншиж байхдаа эрэгтэй л гэж бодож явдаг байлаа. Гэтэл ээмэгтэй бүүр Мөнхсувд гэдэг нэртэй ажгуу. Гайхалтай

  • Pearle Deppsu said...

    TO Шинэсар
    Харин тийм, хүмүүс намайг эрэгтэй гэж боддог гэсэн. БИ гайхаад л байдаг юм хөө.

  • Daanjuur Ruujnaad said...

    Ааваа би таныгаа зүүдэлж сэрээд уйллаа
    2008.06.20 Boulder Colorado, 2008.11.19 Laramie, Wyoming
    Ааваа би таныгаа зүүдэлж сэрээд уйллаа
    Амьсгал дотроо бачимдаад мэгшин мэгшин уйллаа
    Асгарах нулимсаа эгштэл залгин залгин уйллаа
    Аяндаа үгээ урсган уруулаа шүүртэл уйллаа
    Амилсан нүдтэй чулуугаа үнсэн үнсэн уйллаа

    Тэсгэлгүй ихээр үгүйлээд цурхиран цурхиран уйллаа
    Тэврүүлж үнсүүлж чадахгүйдээ гомдон гомдон уйллаа
    Тэнхээ тамираа тасартал шаналан шаналан уйллаа
    Тэвчиж биеэ барилгүй элгээн эмтэртэл уйллаа
    Тэмдэгт бор чулуугаа хайрлан хайрлан уйллаа

    Өнчин нойтон дэрэндээ гаслан гаслан уйллаа
    Өөрийн эрхгүй салгалаад өмөлзөн өмөлзөн уйллаа
    Өчнөөн олон жилийн хураасан гунигаар уйллаа
    Өр зүрхний гүнээс ухаанаа балартал уйллаа
    Өндгөн бор чулуугаа атган атган уйллаа

    Тэнэгхэн бага насаа дурсан дурсан уйллаа
    Тээршааж гомдоосон үйлдээ энэлэн энэлэн уйллаа
    Тайвширч зүрхээн амартал хайлан хайлан уйллаа
    Тайтгарч нулимсаа арчин сэтгэлээн онгойтол уйллаа
    Төрсөн нутгийн чулуугаа тэврэн тэврэн уйллаа

    Сэтгэлээн онгойтол уйлаад сэрүүн зүүднээс сэрлээ
    Цээжинд хурсан гуниг сарнисан ч юм шиг санагдлаа
    Ухаанаа балартал уйлаад унтаа зүүднээс сэрлээ
    Уушгинд хурсан уйтгар арилсан ч юм шиг санагдлаа

    www.bayanmongol.com Aavynhaa tuhai uraldaand buteelee iruuleerei
    daanjuur@gmail.com

  • Anonymous said...

    Нөхөр бид хоёрын бие биенээ гэх сэтгэл хөрчихсөн юм. Гэхдээ бид 6-тай охинтой, охин минь аавтайгаа ээжтэйгээ аль алинтай нь амьдрахыг хүсэж байгаа. Аав нь ч охиндоо хайртай. Надад хайр халамж өгдөггүй нөхрөөс салж охинтойгоо нам жим дураараа амьдармаар санагддаг. Чиний энэ бичлэгийг уншсан чинь хожмын нэг өдөр охин минь аавын нөмөр нөөлөг, аавын хайраас өөрийгөө бодоод холдуулчихсан ээждээ гомдох болов уу, яах бол? гэж бодогдлоо.

  • Pearle Deppsu said...

    TO Anonym
    Хэцүү л асуудал байна. Гэхдээ охин хүүхдэд эцэг хүний нөмөр нөөлөг хамгийн их хэрэгтэй байдаг санагддаг. Та ч бас нөхрийнхөө нөмөр нөөлөг, хайр халамжийг үгүйлж байгаатай адил.

    Таны л мэргэн ухаан шийдэж дээ энэ хэцүү асуудлыг

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)