Virtual Community, Blog.

October 1, 2007 22 санал шүүмж

Саяхан би найз залуутайгаа танилцсан мөчөө эргэн дурсангаа блогоо ямар бичлэгээр эхлүүлж байсан, юу бичдэг байсан, хэн хэн ямар ямар сэтгэгдэл үлдээсэн гээд бүхнийг эргэн нэг review хийв. Тэгээд энэ бичлэгийг бичих хүсэл төрснөө эрхэм уншигч авхай танд тонилуулюу гэж бодлоо.

Блог бол мэдлэгээ дээшлүүлэх, хэн нэгэнтэй санал бодлоо солилцон асуудлыг олон өнцгөөс харах, мэргэжил нэгт хүмүүстэй танилцах, тэдний ажил амьдралын туршлагаас суралцах, шинэ соргог мэдээллийг олж авах хамгийн нээлттэй талбар юм. Хэн ч хэнээс үл хамааралтай байж өөрийн үзэл бодлыг илэрхийлэн блог ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгож болно. Ерөнхийдөө хэн ч BLOG хэмээх Virtual Community-н гишүүн болж болно гэсэн санаа.

Анх блог гэж юу байдгыг Барбаяр найзаасаа мэдэж билээ. Бараа блогтой болоод URL-ээ надруу явуулсан. Блог хэмээх ертөнцтэй танилцсан Pearle Deppsu охины түүх ийм болой. Анхандаа ганц Бараагын блогыг уншдаг байлаа, тэгсэн ажлынхны блогууд гэсэн линк дотроос санамсаргүйгээр Mr.Очирхуягын блогруу орж билээ. Тэр хүний бичсэн зүйлс болгон нь миний мэдлэгийг улам ихээр нэмэгдүүлж мэргэжилдээ илүү ихээр дур сонирхолтой болгосон. Тэр мөчөөс эхлэн би олон хүний блогоос илүү олон мэдээлэлийг олж авч түүнийгээ мэдлэг болгохыг эрмэлздэг болсымдаа. Үнэндээ би азтай ч гэх юмуу блог бичдэг хүмүүсийн ихэнхи нь миний мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд өөрсдийн бодит туршлага дээр үндэслэн бичсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн би өөрийн мэдлэгийг дээшлүүлэх талаас нь блог ертөнцийг харсан нь.

Удалгүй би Mr.Чандмань , Бичхэн хөөлхөн Тэлмэн, Beck and Jenni , Конфигын блогуудыг уншдаг болсон. Тэд үнэхээр сайхан бичдэг шүү. Тэдний блогоос нэг л сайхан гэгээлэг мэдрэмж төрөөд байдаг юм. Ингээд л би блог бол зөвхөн мэдлэгээ дээшлүүлэх талбар биш харин бусдын орон зайд орж тэдний үзэл бодол, мэдлэгээс нь хуваалцан анд нөхдийн холбоо тогтоож харилцан бие биендээ мэдээлэл, сэтгэлийн дэм, инээд баясал өгөх агуу орон зай юм байнаа гэдгийг мэдэрч эхэлсэндээ.

Хүмүүсийн блог хөтлөх болсон шалтгаан нь янз бүр. Мэдлэг туршлагаасаа хуваалцах, бизнессийн түнштэй болох, өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан зуршил, үзэл бодлоо солилцох, мэргэжил нэгт мөн өөр мэргэжлийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож анд нөхөд болох, өөрийгөө нээх, тэр ч бүү хэл вэб дурлалыг хүсэх шалтгаанаас гэх мэт.

Царайг нь огт харж байгаагүй мөртлөө сайн найзууд болсон блоггэрүүд зөндөө л байдаг. Би ч өөрөө тэдний нэг. Үзэл бодлоороо нийлсэн найзууд илүү бат бөх байдаг гэх ба би өөрөө үүнтэй санал нэг байдаг хүн. Тийм олон найзуудтай болно гэдэг сайн хэрэг. Энэ бүхэн бол блог хэмээх тодотголтой ертөнцийн гайхалтай давуу талууд билээ.

Би хувьдаа блог уншихад өдөрт хангалттай цаг гаргадаг. Зарим тохиолдолд хичээл ажлаа хойш нь тавих нь ч бий. Миний Google Reader-т бараг зуу гаран блог байдаг. Account-аа шалгаагүй 2-3 хоноход л уншигдаагүй бичлэгийн тоо 100 гарсан байдаг.

Сайны хажуугаар саар бий, инээд баяслыг аньсагандаа багтаж ядан гарах нулимс дагадагтай адил. Бараг бүх блоггэрүүд өөрт тохиолдсон паян, бүтэлтэй бүтэлгүй хайр дурлал, ар гэрийн асуудал, өдөр тутмын тохиол, бухимдал, дурсамжаа бичсэн байдаг. Блоггэрүүд тэр бүхнийг уншаад дотноор хүлээж аван хамт инээж, хамт зовж, хамт гайхаж, хамт бахархаж өөрийн бодол болон зөвлөгөөг өгдөг. Гэтэл блог гэж юу байдгыг огт мэдэхгүй нэгэн уншигч орж ирээд бичсэн зүйлээр нь даапаалах, элдэв гаж сэтгэгдэл үлдээх явдал цөөнгүй.

Мөн тухайн блоггэрийг хувь хүний талаас нь мэддэг хүмүүс бичсэн зүйлд нь дургүйцэх нь ч бий. Гэхдээ энэ бүхэн бол байдаг л зүйл шүү дээ. Хэн нэг хүний шүүмжлэлээр өөрийн орон зайгаа хязгаарлах нь утгагүй. Гэхдээ мэдээж алдарт Сократын хэлснээр таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой.


За ингээд найзууд минь блогоо хөтлөцгөөгөөд байж дээ. Ойрдоо миний сэтгэл санаа гэж авах юм алга. Би гэдэг хүн хямрахаараа баахан зүйл бодож байдаг. Тэгээд нэгэн бодлоосоо хуваалцсан нь энэ бөлгөө.


Гүнээ хүндэтгэсэн
Pearle Deppsu

22 санал шүүмж:

  • Anonymous said...

    тийм шүү миний хувьд мөн адил блог гэгч энэхүү ертөнцөд орж өөрийн гэсэн байр суурьтай болсондоо тун олзуурхууштай сайхан бичлэг бичдэг блогчдоос суралцаж мэдсэн зүйл тоймгүй энэ л бяцхан цахим тэмдэглэлтэй учирсандаа талархмаар

    Pearle---цаашид ч сайхан сайхан бичлэгүүдээр торомгор хөөрхөн нүдийг минь мялааж байгаарай ихээ амжилт шүү

    өө тийн тэгээд сэтгэл санаагаа хямруулаад элдэв юм битгий бодоод бай сэргэлэн өөдрөг хөгжилтэй бай амьдрал сайхаан гэж

  • Chandmani said...

    Чиний блогоор зочлох дуртай. Бичээд байгаарай. Уншаад байна. :) Би лав сэтгэл мияараад байвал ор тас ганцаараа байх, эсвэл сагс энээ тэрээ спорт тоглоом тоглочихдог юм.
    Блогоор минь зочилж байдагт талархаж явдаг...

  • A.Амарсайхан said...

    Блогийн хүчинд маш олон найзтай болжээ. Тэгсэн хэрнээ найз нарынхаа барааг нь хараагүй.
    Фотос оф Монголиа-гийн Гансүх ахыг нэг их булиа эр гэж төсөөлж явлаа. Яагаад ч юм бүү мэд. Тэгтэл уулзсан чинь 1 м 70 орчим өндөртэй, тарган гэж хэлэхээргүй хүн байдаг.
    Англиас блог хөтөлдөг Цэрэнбаттай бас гэнэт уулзаад. Гар барьсан чинь нэг л сонин. Зүүдлээд ч байгаа юм шиг, кибер хүнтэй ч яриад байгаа юм шиг. Уулзалт дуустал шок арилаагүй гээд л бод.

  • Anonymous said...

    " Bi gantshan oortei hairtai...ooriigoo tolind haranguut chamaig hardag bilee "

  • Anonymous said...

    ard ni anhaarliin temdeg tavihaa martsan bna.

    " Bi gantshan oortei hairtai...ooriigoo tolind haranguut chamaig hardag bilee ! " :)

  • Pearle Deppsu said...

    TO Амарсайхан
    Хэхэ, тэр ч тийм шүү. Би удахгүй Блогчидыг бодитоор харсан түүх нэртэй цуврал бичлэг бичнэ. Тэр цувралд та ч бас байгаа тул таалан уншаарай.

    TO Үлмэдэх
    Ямар гээчийн гүн гүнзгий утгатай үг вэ хэхэ, би сайтар ухах хэрэгтэй юм шиг байна шд :)

  • БЭ said...

    Setgel sanaa n gaigui baigaad bayartai baina aa, saihan dursamj bichij, neeren l ene blog geech yum chin ih taalagdaad baigaa, iim huurhun uhaantai ohintoi bas ahan duus bolj baigaadaa, bicheed l baidgym shuu, harin ene jil chin tugsuh jil chin uchir bas hicheelee martagnaj bolohgui shuu.

  • Pearle Deppsu said...

    TO Telmen
    Агаагын сэтгэгдэлд гялс хариу өгчийнаа би ч. Тиймээ энэ жил төгсөнө, тэрийгээ бол би чинь сайн мэдэж байгаа, би чинь чоно шүү дээ гсн хэхэ

  • Anonymous said...

    togoo shanaga, tom gedesnees holdohgui bodoltoi emegteichuud gunzgii uhah heregtei gej chi l helj baigaa bolohoos bish unen unen,xexe :P

  • бж said...

    Bi ch bas blogoor uvchluud hetsuu bainaa. Zarimdaa hamag ajlaa aldchih duhuhiin

  • artagnan- артаньян said...

    Зарим нь ажилгүй завтай хүний ажил гэж үздэг. Харин би (бид) тэгж боддоггүй. Пиорлэдээ амжилт, сүрхий охин шүү чи.

  • Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

    Өө миний дүү чинь охин хүн байсым уу? Би нэг л баньд байгаа байх гэж төсөөлдөг байлаа Нээрээ л бид блогчидоо тэр бичсэн бичлэгүүдээр нь л нэг иймэрхүү хүн боловуу хэмээн төсөөлдөг юм байна. Ах нь чиний нэрийг блогон дээрээ засаагүй л байгаа Харах болгондоо засах гэж санадаг боловч өөрт нэг юм сануулаад байх шиг санагддаг тул тэр хэвээр нь хадгалж байгаа. Тиймээ бид өөр өөрсөндөө чөлөөтэй эрх чөлөөт сэтгэгчидээ

  • Pearle Deppsu said...

    TO Ulmedeh
    Хэхэ, хэний аяыг харж хэн юугаа бичхэв, хэн юугаа бодхов дээ.

    TO Ganaa_bj
    Хамаагүй бас өвчилж болохгүй эд байгаам шүү

    TO Artagnan
    Tnx a lot bro.

    TO Бум-Эрдэнэ
    Хэхэ, миний блогыг 3 сар тасралтгүй уншсан мөртлөө эрэгтэй гэж боддог байсан хүн байдын шд :D

  • byambaa said...

    aguu ertunts shuu. odoo hurtel oilgohui, hachin yum geed yavdag hun bj l bdgiin. hezee negen tsagt hachin yum bish bolohiig ni haruulnaa. tiim uu.

    neeree hezee negen tsagt uulzaldahad zuud yum shig sanagdah bhdaa.

  • 3apaa said...

    Миний блогийн талаархи бодлуудтай их төстэй юм. Би судалгаа хийж байгаа юм. 3-н блог сайт дээр ижил постууд тавиад... Сонирхолтой юмнууд их ажиглагдаж байна. Дараа судалгаагаа дуусахаар бичиж постолноо... Өөрийн тань бичсэн дотор авах юм их байнаа. Keep going!

  • Uunee said...

    Нээрээ энэ блог гэж зүйлээр дамжуулж өөрийн санаа бодлоо хуваалцах найзуудтай болж байгаа нь сайн хэрэг шүү. Хүний амьдрал өөрөө баян юм чинь, баярлах бахдах, гомдох, цухалдах аль аль нь тааралгүй яахав.
    Миний дүү, сэргэлэн цовоо байж, блогтоо бичээд байгаарай.
    Миний хувьд би бичигч биш, уншигч юм шиг байгаа юм. Бичих гэхээр хэл ам эвлэхгүй, нэг бол юу бичихээ мэдэхгүй ч юм шиг болчоод, сайн яруу найрагчдын сайхан бүтээлүүдээс оруулаад л явж байна.

  • Jenni said...

    HEy deppsu.. what's up ma girl... chinii blogt bi lav zunduu durtai.. bid 2iin sonirhol er n ikh tustei bas oiroltsoo ulsuud yum shig bgain te :P GOODLUCK... girls rock

  • Hawk said...

    Анх монгол хэлний соёл гэдэг хичээлээр юу бил ээ нэг зүйлийн талаар ярих болсын. Тэр үед чи Жонни Дэппийн талаар ярьж байсан шиг санаж байна. Тэгэхэд чамайг publisher байвал таарах охин байна даа гэж бодсон. Одоо харин чи миний бодсоныг хийжий шд.
    Би блогоо бичих гэхээр юу бичих ээ мэддэггүй юм аа. Одоо харин сонирхсон зүйлийнхээ талаар судлаад судалсан зүйлээ бичиж байя гэж бодож байгаа. Бичих гэхээр яагаад ч юм нэг л утга төгөлдөр чинийх шиг болдоггүйм аа.

  • Pearle Deppsu said...

    TO Hawk
    Найзаа, Дэпп бишээ, кино урлагын талаар илтгэл хийсэн шдээ.

  • Anonymous said...

    Bi unshaagui bsan yum bna uuriin chini blogiig. ene olon blogiin haaguur ni oroh we geel temtcheed yawdiin sh d. Zarimdaa ih yum unshmaargui bhad hunii bichsen hew zagwar ni tataj onts ur uguujtei bus ch gesen unshuulchihdag bhad iheehen ur uguujtei zuiliig guilgeed unguruuchihdeg eswel ogt toogoogui tohiol baih yum. Holbool uzeed baij dee.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)