Тамхи татдаггүй тамхичин

September 25, 2007 15 санал шүүмж

Би нээрээ арай л азгүй юм аа. Тамхийг уул нь үнэхээр үзэн яддаг. Гэтэл яав?
Аав маань тамхи татдаг хүн байлаа. Гэхдээ надаа үнэхээр их хайртай байсан тул миний дэргэд татдаггүй байсын. Гарч татна, байхгүй байхад татна. Гүй ээ хааяаа л нэг миний хажууд татдаг байв. Аавын энэ зуршил 2 ахад минь нөлөөлж тэд бас тамхинд орлоо. 2 ах бол намайг харин ч нэг тоохгүй шүү дээ. Хажууд лайтай их татаж байгаам чинь. Хэлхээр тоохгүй, бараг л чи дут ухааны юм ярина. Бага нь ингэж хэлдэг л дээ, харин том нь бол гарч татнаа эсвэл цонхоор бөхийж байгаад татчина. 2 ах тусдаа гарч би гэдэг хүн сайхан цэвэр агаараар гэртээ тайван гэгч нь амьсгалах боломжтой болсон доо. Заримдаа тэр 2 ирхээр бас ч хэцүү шүү. За тэр ч яахав, 2 ах манайд өдрийн од шиг зочилдог тул тамхины утааг гэртээ үнэрлэх ховор болсон сайхан хэрэг.
Тэгсэн яав?
Найз залуу гэж нэг хүн байнаа. Надтай анх уулзаж эхэлж байхад тамхи татдаггүй боловсон гэгч нь сайхан залуу байлаа. Гүй ээ, азны юм гэж байтал нөгөө алдарт баклаврын хонхны баяр болку юу. Тэгсэн тэр шуурганаар эргээд тамхинд орцон гэжугаа. Яаж ч үглээд гарку байгаа хүнийг би одоо яалтай ч билээ. Тэгж байгаад гарнаа гэсэн, би итгээд л хүлээж сууна. За энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх байх.
Гэтэл яав?
Ажил дээр тамхи татдаггүй хүн гэж алга. Хамаа намаагүй офисс дээрээ татхын энэ хүнд гарууд. Гүй ээ энэ менежрийн найз бүсгүй хүртэл нэрмээс болж байгаам чинь. Лайтай, эмэгтэй хүн тамхи татна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шал илүүц л байхгүй юу. 4 хүний тамхины утаанд үхэх нь ээ би. Энэ асуудал тийм ч амар шийдэгдэхгүй болов уу.
Саяхан нэг залуу миний хажууд тамхи татаж байгаад “Татхуу ?” гэлээ. Би “Тамхийг үзэн яддаг хөөн” гэв. Тэгсэн нөгөө залуу хажууд нэг хоёр сорж байснаа “Хэцүү байна уу” гэлээ. Би ч “Дасцымөө” л гэв. Гүй ээ үнэн л юм чинь тэгсэн харин тэр нөхөр “Дасгацымуу тээ” гэв. Нээрээ л энэ хүнд гарууд намайг тамхины утаанд дасгаж өгч дээ. Миний уушиг гэж ямар юм байдаг бол чааваас хөөрхий.

15 санал шүүмж:

  • Anonymous said...

    Ёоо,тамхичин хүн хажууд байх нээрээ хэцүү шүү. Манай гэрт тамхи татдаг хүн байдаггүй болохоор энд тэнд тамхи татдаг хүний хажууд суухаар үхчих гээд л байхыг нь яана.

  • бж said...

    Tamhinii horiig suuliin ued ih yarih bolj. Holhon baival zohih ed dee...
    Harin yostoi burhnii avralaar manai nuhur arhi tamhinaas hol.

  • sanakae said...

    Найз залуугаа соличих. Тамхи татдаггүй залуус зөндөөн байна. Олдохгй байл надаас асуугаарай. Би олоод өгнө. :)

  • Pearle Deppsu said...

    TO Mulanka
    Сайхан юм өө, тамхигүй гэр бүл

    TO Ganaa_bj
    Азтай юм өө, тамхинаас хол нөхөр

    TO Sanakae
    Аяаяаяаяа, найз тамхи татдаггүй найз залуу олоод өгчхийн байна л даа гсн хэхэ. Би ямар азтай юм бэээээээ хэхэхэ

    TO PeakFinder
    Гарах гэж байгаа хүнийг ад үзэх нь дэмий байхөө, харин азны юм гээд дэмжих хэрэгтэй шдээ тиймээ хөө айн?

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Sanakae нээрээ нас нилээн ойролцоо юм байна лээ, арай өөрийгөө санал болгож байгаан биш биз??? :D

  • granola said...

    dargadaa "ajliin bairaa tamhinii utaagui tseverhen orchin bolgoh" campaign ornuulye geed helchih :-)

  • Pearle Deppsu said...

    TO Granola
    Нээрээ тэгээд хэлээд үзий байз.

    TO Chandmani
    Ок, би засчихлаа

  • ZAYA said...

    Уншиж болохгүй байна. Яаж засах юм болоо?

  • Pearle Deppsu said...

    TO Zaya
    Хэхэ, сорий сорий. Одоо жинхнээсээ засчихлааа

  • artagnan- артаньян said...

    би хамгийн анх 5 настай байхдаа тамхи сорж үзсэн. Дараа нь 11 настай байхдаа найзуудтайгаа нийлж бас нэг хоёр саваагүйтсэн. Дараа нь 17 настай байхдаа тамхийг жинхэнэ татаж сурсан. Гэхдээ ороогүй. Дараа нь 19-тэйгээсээ эхэлж бараг 10 жил 7 хоногт 2 удаа ч юм уу татдаг сонирхогч тамхичин болсон. Одоог хүртэл сонирхогч тамхичин хийгээ л явж байна. Гэхдээ сүүлийн 6 сар эрчимтэй татаж байгаа боловч татах орчин бүрэлдэхгүй бол хэдэн ч хоног тамхигүй яваад байдаг. Харин шоудахаараа заавал татах гээд байдаг зуршилтай. Би одоо яавал дээр вэ, ер нь би тамхичин мөн үү.

  • Pearle Deppsu said...

    TO Artagnan
    Ээ тэгүүл тамхичин л юм байна шдээ. Одоо битгий татаа, хүүхдэд чинь муугаар нөлөөлнө шүү

  • Anonymous said...

    =)) Sanal huleej avdag ohioon gej. bi chamaig zuv dugnesen bnaa.

  • Док said...

    манай ажилд татдаг ганцхан хүн байдаг ш дээ, аягүй гоё. Ер нь татаж байгаа хүн хажуудаа байгаа хүнийг илүү хордуулдаг гээ биз дээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)