Хөөе, надаа санаа зовоочээ

May 8, 2007 6 санал шүүмж

Сүүлийн хэдэн өдөр блогоо ч шинэчлэхгүй өөр зүйлд цагаа үрээд сайхан байлаа. Нээрээ эр өсч эсгий сунана гэдэг шиг ээж ах нар надад санаа зовохоо байчиж. Өнгөрсөн 10 сард хайрт найзынхаа төрсөн өдрийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлж билээ. Тэр үед том толгой, бүдүүн зүрх гаргасан миний бие гэртээ 3 цагт морилж байсан санагдана. Тэгэхэд ээж 5 минут тутамд залгаж “Та арай дэндэж байна шүү!!!!!!!” гэж хэлэн байн байн надад болон найзуудад түгшүүр дарамт учруулж байж билээ. Тэгсэн саяхан нөгөө алдаг гар чинь үүрийн хэдэн жинд гэртээ морилвоо. Миний бие ч “За одоо ээж унтаагүй сэрүүн, намайгаа хүлээгээд, хөмхийгөө зуугаад байж байгаадаа” гэж бодон бодон гэртээ орсон чинь өөөөөөөхөхөхөхө хонгор хайрт ээж минь хурхирчихсөөөн нам унтаж байдын. Санаа зовсон шинж огт алга. Өглөө боллоо (өглөө боллоо гэнүү? Би хэдэн цагт орж ирлээдээ байз...) Ээжийн амнаас гарсан үг нь “Ингэхэд чи хэдэн цагт ирсэн бэ?” гэдэг л үг байлаа. Эгч мэдээж унтаж байсныг нь далимдуулан “2 өнгөрөөгөөд ...” л гээд аваад хаясан. Ээж ч “Аан... ” л гэлээ. Дахин хэдэн өдөр оройтож ирэв, ээж санаа нь зовсонгүй. Ирэх болгонд л мэдээ үзэж байгаад буйдан дээр тас үсэрсэн байдаг байв. Гүй ээ гайхмаараа. Ийм юм гэж бас байдын байна. За тэр юу ч биш, ээжийг манай талын баатар гэж бодий. Тэгвэл ах дайсны л тал болно мэдээж. Тэгсэн оройны 11 цаг өнгөрч байхад гэртээ биш гадуур явж байгааг мэдсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг, ядаж ёсыг бодож “Хаагуур, хэнтэй, юу хийгээд яваад байгаан?” ч гэж асуудгүйн байна. Бүүр гайхлаа. Нөгөө нар баруунаас мандаж, навч цэцэг ... гэдэг шиг л юм боллоо. Маргааш нь л жаахан ахын үүргээ хальт санан байж “хэнтэй хаана?” гэж асуух шив дээ. Урьдны цагт би гүй ээ мөн их зовдог байж билээ. Бөөн л хараа хяналт. Хичээл тараад би гэдэг хүн гэртээ байхгүй бол утас 5 минут тутамд дуугараастай байдаг байсансан. Тэр үед “ээээээээээ ядаргаааа, ядаргаа” гэж мөн ч олон үглэдэг байж билээдээ. Харин одоо хэн ч хяналт тавихгүй болохоор жаахан сонин байна шүү. Хараа хяналтаа үгүйлээд ч байгаа юм шиг... Ээжийнхээ өврөөс гараагүй байгаа намайг гарууд тэгээд хараа хяналтгүй орхичиж байгаан байхдаа. Айдас хүрмээр ч юм шиг, алдаг гарууд юм аа нээрээ. Аав, ээжийн бичкэн охин том болох болоогүй байгаа шд уул нь. Тэд нар надаа хяналт тавихгүй бол өөрөө өөртөө л хяналт тавихаас. Ойрдоо би гэдэг хүн их л дүрсгүйтэж, энхрий хонгор найзаараа “Дэггүй хүүхэд” гэж дуудуулаад л байгаа. Now enough, it’s time to control myself.

6 санал шүүмж:

  • Anonymous said...

    ayayayaya, chamaig haraa hynaltgui orhij bna geheer itgehgui l bna shuu. Uridnii tsagt yadag blaa....

  • Anonymous said...

    10 sard bolson naiziinhaa tursun udruur chi nad ruu "sogtuu yavj chadkunee" gej message bichij baisnaa sanaj baina uu? keke

  • Jenni said...

    Haaya neree toohgfui bdgaiin te.. haaya bolhoor hoinoos bainga utasdaad l.. neg bodliin namaig toohgui bval goy ch yum shig, neg bodliin dotroo aimaar gomdoj bga yumc hin, Ohin min haana yaj yavaa boldoo gej asuuhgui udaad bhaar neeh sonin.. zao zao ene hed ch namaig toohgui bn daa l gesne bodol orj irdeg sdhe

  • Номио said...

    хэ хэ намайг бол аль 9д байхын тоохоо байчихсан байсийм байна. одоо хүртэл манай найз охидийг ээж аав нь цагддагийг гайхаад байдаг юм. эсвэл хүүхэддээ итгэхгүйдээ тэгдэг юмууу мээдкү. би бол тэгээл бараг тааралдсан айлдаа хоноол явдаг байж хэ хэ. тэхдээ хаа очиж архи дарс ууж, хүн амьтантай унтаж хэвтэж яваагүйм байна.

  • Pearle Deppsu said...

    TO NOMIO
    Байзаарай байзаарай, та намайг архи дарс уун, хүн амьтантай унтаж хэвтэж явдаг гэж бодсон юм шиг байна. Хэхэ, та маш том андуурч байнааа. Би тийм хүн биш. Энэ тал дээр намайг гайхалтай сайн хүмүүжүүлсэн юм шүү.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)