Залруулга

May 14, 2007 4 санал шүүмж
Өмнөх бичлэгийг уншсан найз нар, зарим блог андууд, мөн Ms. Nomio нар надад өөрт нь юу гэж санагдсанаа хэллээ. Найз нар гайхаж, блог андууд намайг буруу, зөв өөрсдийнхөөрөө дүгнэжээ. Гэхдээ Ms. Nomio-н үлдээсэн comment-г уншаад арай буруугаар өөрийгөө ойлгуулаад биччихвүү гэж бодлоо. Ms. Nomio хэлэхдээ "хэ хэ намайг бол аль 9д байхын тоохоо байчихсан байсийм байна. одоо хүртэл манай найз охидийг ээж аав нь цагддагийг гайхаад байдаг юм. эсвэл хүүхэддээ итгэхгүйдээ тэгдэг юмууу мээдкү. би бол тэгээл бараг тааралдсан айлдаа хоноол явдаг байж хэ хэ. тэхдээ хаа очиж архи дарс ууж, хүн амьтантай унтаж хэвтэж яваагүйм байна." гэсэн байсан. Хэрвээ та намайг хэт дэггүй охин гэж бодож байгаа бол би тийм хүн биш шүү. Би 2 ахын хатуу гараар хүмүүжсэн ухаантай охин. Буруу үйлдэл хийсэн үедээ зодуулж ч явсан даа. Бас буруу зүйл хийгээгүй байхдаа ч зодуулж байлаа. (Гэхдээ зодуулсан гэдгийг бас битгий хүндээр ойлгоорой.) Буруу үйлдэл гэдэг нь болох болохгүй хүүхдүүдтэй нөхөрлөж, сахилгагүй үйлдэл хийсэндээ биш гэрийн ойр зуурын хэрүүлээс болж ам сөрж, үгэнд нь орохгүй гүрийдэг байсныгаа хэлж байгаан. Миний найз залуугийн 10 жилдээ байсан үеийнх нь түүх үнэхээр сонирхолтой. Бөөн л адал явдал. Бас манай найз нарын түүх ч гэсэн сонсох, гайхах, дуу алдах дурсамжууд зөндөө. Тэгэхэд надад тэд нарынх шиг гоё гоё хэлээд байхаар дурсамж тун цөөхөн, бараг л байхгүй гэмээр. Хичээл тараад л гэртээ, ер нь бол өдрийн маршрут гэр-сургууль-гэр байсан. Учир нь намайг гэрийнхэн бараг гаргадаггүй байлаа. Нэг гарах юм бол "Хаачих нь уу?" гээд л .... 9-р анги л ёстой гоё байсан даа. Тэр үед л насан туршийн найз нартайгаа улам харилцаагаа гүнзгийрүүлсэн. Одоо КтМС-ийн сайн сайн найз нар бас байна. Ер нь миний зожиг сонин гэмээр занг найз нар маань л зассан байх.
Юуу вээ, ямар сэдвээр ч бичээд явчихав. За за ямар ч байсан залруулга хийх л гэсийн. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье.
Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu

4 санал шүүмж:

  • nomio said...

    he he chi harin namaig buruu oison bololtoi. bi ooriigoo l tenuulch baijee, humuusiin derged gesen bolohoos chamaig enee teree geeguim shuu. soooriiii

  • Pearle Deppsu said...

    TO NOMIO
    Хэхэхэ, би тэгвэл өөрөө муу санаалсын байна шд тээ? Хэхэ

  • tugsoo said...

    suvdaa 9r angi goy baisan gedgiig chin sonsson chin goy baina sh bir ter naiziin toond orj baigaa bolvuu ? / neeh oir oirhon holbootoi baidgui ch gesen hehehe/

  • Anonymous said...

    бичсэн зүйлийн чинь ихэнхийг нь уншлаа дажгүй зүйлүүд бичжээ. гэхдээ сонин юмаа дандаа л 2007 оны бичлэгүүд байх шиг байх юм даа. Ер нь бодоод байсан чинь өөрийн гэсэн блогтой болмоор юм байнадаа... дажгүй санагдлаа.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)