Нэгэн бодол

March 14, 2007 3 санал шүүмж
Өчигдөр их хэцүү өдөр байсаан. Хайртай гар утсаа алга болгочихсон. Тэр олж авсан гар ч азтай новш юм аа, тийм утастай болдог. За тэр утастай болсон нь ч яахав. Миний private гэсэн бүх нууцыг мэднэ гэсэн үг. Дээр нь байгаа зураг, видео бичлэг, мессеж энээ тэрээ гээд л... Яадаж байхад хэтэрхий хувийн гэмээр олон юм байсан юмсан. Хайран утас. Одоо хэсэгтээ л утасгүй явна гэсэн үг. Утастай боллоо ч тийм өнгө дүрс, дууны гайхамшигтай болно гэдэг хол байна даа. За тэр ч яахав, жаахан хямраад явж байтал (хэхэ, жаахан гэнээ нөгөөдөх чинь бас. Хавийн хүмүүст уурлаад яаваад байсан байж) нэг хүнээс баахан шүүмжилсэн үг сонслоо. Тэр л дутаж гэнэ. Яадаж байхад бас тэр нь үнэн үг юмаааааа. За тэгээд арай тайвшраад орой гэртээ харилаа, тэгсэн нөгөө л гэр бүлийн ядаргаатай хэрүүл. “Утсаа тасалчихаад хаагуур юу хийгээд дэмий тэнээд байгаан чи?” энээ тэрээ гээд л... Хэхэ, хаагуур л тэнэв гэж дээ. 9-20 цаг хүртэл сургууль дээрээ л байсан шд. Хичээл тараад шууд л очсон. Утсаа салгачихаад гэнээ бас. Салгах утастай байсан бол сайхан л байна.

Хүн ер нь хямрахаараа их юм бодох юмаа. Бусад хүүхдүүд шиг найз залуу/бүсгүй, гоо сайхан, хичээл ном, хэрэгцээт хэдэн төгрөг гэх мэт энгийн асуудлуудад санаа зовж хэдхэн өдөр амьдарч үзэх юмсан гээд л... Арай жаахан тайвшраад бодоод үзтэл угаасаа гэр бүлийн аливаа асуудлуудад оролцох нас аль хэдийн болчихсон шүү дээ гэж бодогдлоо. Гэхдээ л хүн 18 хүрчихээрээ шууд нас биенд хүрчихгүй шд. Нээрээ бодоод байсан чинь би аль 6р ангид байхаасаа л том хүн болох анхны алхамаа хийсэн юм байна шдээ. Зах гарч хүнсээ цуглуулаад, хоолоо хийж, ах нарынхаа хувцасыг угааж бараг л мөнгө олохоос бусад ихэнхи ажлуудыг амжуулдаг байлаа. Анхны цалингаа аваад шууд байрны мөнгөө төлж, хүнс цуглуулж байсын байна. Тэгэхэд бусад хүүхдүүдийг сонсоод байхад зөвхөн өөртөө л зориулсан, эцэг эх нь ч тэгж зөвлөсөн гэхийн. Азтай еийн.

Би аавын хөгшрөх насанд гарсан, хамгаас их хүссэн охин үр нь байсан болохоор аавын амин эрдэнэ байлаа шүүдээ. Намайг дандаа эрхлүүлж, хүн болгоноос өмөөрч, дандаа л сникерс авч өгдөг байлаа. Гэхдээ энэ аз жаргалтай мөч намайг 7 нас хүртэл л үргэлжилсэн дээ. Би угаасаа ааваар эрхлүүлж өссөн болохоор заримдаа гэрийнхэндээ эрхэлмээр л байдаг. Даанч хэн ч намайг эрхлүүлдэггүй. Гүй ээ, заримдаа ээж эрхлүүлдэг л дээ. Гэхдээ л чамлалттай. Хүн өөрт нь байдаг нандин зүйлээсээ хагацхаар хэцүү шүүдээ. Гэхдээ надад хэцүү байгааг манайхан нээх тоодоггүй ч юм шиг. Хэдий арван хэдэн жил өнгөрсөн ч гэсэн бас л...

Заримдаа хошуугаа унжуулаад, хэл ам далдираад найз нартаа эрхлэхээр зарим нэг нь найз залуутай болооч гээд байдын. Хэхэ, хамгаас их хайрладаг байсан хүн нь байхгүй болчихоор өөрийг нь эрхлүүлэх өөр нэг хүнийг сайн найз нар дундаасаа л хайж байгаа нь тэр байхгүй юу. Энд найз залуу ерөөсөө хамаагүй. Заримдаа сникерс идэхээр ээж “Дэмий юманд мөнгө үрээд, чи ямар жоохон хүүхэд биш” гээд л загнана. Би сникерсийг аавыгаа санахаараа л иддийн уул нь. Даан ч бас үүнийг мэдэхгүй, мэдлээ ч ойлгохгүй.

За нэг иймэрхүү л хүнд өдөр байлаа даа.

3 санал шүүмж:

  • Anonymous said...

    Чи л ганцаараа зовлонтой мэт санагдаж байгаа боловч үнэндээ хэрвээ чи бусдын оронд байж үзэх юм бол арай өөр зүйлийг олж харах болно. Хүмүүс өнгөн дээрээ инээж байгаа боловч бүгд дотроо өөр өөрийн зовлон шаналаыг тээж явдаг. Тэр ч бүү хэл хамгийн сайн найздаа ч хэлээгүй асуудал байдаг. Охин минь тэгэхлээр өөрийн амьдарлын гэрэлтэй зүйлийг нь хар!!!

  • Anonymous said...

    Чи л ганцаараа зовлонтой мэт санагдаж байгаа боловч үнэндээ хэрвээ чи бусдын оронд байж үзэх юм бол арай өөр зүйлийг олж харах болно. Хүмүүс өнгөн дээрээ инээж байгаа боловч бүгд дотроо өөр өөрийн зовлон шаналаыг тээж явдаг. Хамгийн сайн найздаа ч хэлдэггүй нууц гэж байдаг. Тэгэхлээр охин минь өөрийн амьдарлын гэрэл гэгээг олж хар!

  • Chandmani said...

    Hi, blogoor mini zochilsond thx.
    Anduuraagui bol unseldej chaddag gej oilgoson. hehe getel bi 18t bxdaa u'nseldex ni bitgii xel uruulaa xu'rgex geed sanaa zovood bdag baij bilee ;)...
    Deer yed KTMSd sursan. Ix saixan surguuli. Mongoldoo negt orox ouytny bairand xeden jil amidarsan um bna. Gerees garaad shuud l surguuli, xicheelyn zavsarlagaanaar ger luugee jiriideg baij bilee.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)