Блогоо шинэчлээрэй!!!

March 13, 2007 1 санал шүүмж
Сүүлийн үед найз нараас нэг иймэрхүү mail, msg ирэх, эсвэл хэлэхээр л дуртай дургүй blog-оо шинэчилдэг болчиж. Гүй ээ энэ чинь, би одоо юу болоод байна аа? Сүүлийн үед дэмий бодлогоширон суух нь ихдээд, гэр орон, хичээл номондоо юу ч хийхгүй ээжээр өдөр болгон загнуулж, багшаараа толгойгоо тоншуулаад... Хаврын ядаргаа эхлэхэд арай л эрт байхын, за тэгээд эхэлсэн байлаа ч нойр л их хүрдэгээс биш дэмий бодлогоширч хэвтээд байдаггүй юм даа. За тэгээд бодох зүйл байхгүй бол The Lemons сонсоод хэвтчинэ. Ээж сүүлдээ бүүр “Жирэмсэн хүүхэн шиг, яагаад байгаан чи!!! Өмнөө тавьсан тодорхой зорилгогүй, хичээл номоо төлөвлөхгүй. Тэгж явсаар сүүлийн хэдэн өдөр өдөржин шөнөжин суугаад солиоруулаад байдын.” гэдэг боллоо. Хэхэ, ямар хөнжлөөсөө жирэмслэлтэй нь биш дээ. Би өөрөө ч яагаад байгаагаа сайн мэдэхгүй л байна шүү дээ. Сургууль дээр гаднаасаа зүгээр л харагдаад байгаа юм шиг байгаан, хэн ч тэгж хэлэхгүй байгааг бодоход. Харин гэрт байхад ээж..., гүй ээ тэгээд ээж гэдэг хүн чинь хүүхдээ яасныг шууд л анзаарна шд.

Нээрээ мартын наймнаар “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-н өдөртэй давхцан ээжийн төрсөн өдөр болдог. Энэ жил ч мэдээж уламжлал ёсоор манайд ээжийн дүү нар ирлээ. За тэгээд гарууд согтоцгоолоо, тэгсэн нэг эгч маань “Хүн эрүүлдээ бодож явсанаа согтуудаа хэлдэг юм” гэдэг шиг намайг жаахан мууллаа. Нүүрэн дээр минь муулсан болохоор надад бухимдал төрсөнгүй ээ. Толгойгоо дохиоод л сонсоод байлаа. (далдуур муулсанаас энэ нь дээр байдын) Тэгсэнээ надад нэг ийм үг хэллээ. Бурхан минь, амьдралдаа хэзээ ч өөрийгөө тэгж их дордоор үнэлдэг эмэгтэй хүний үгийг сонсож байсангүй. Эгч надад ингэж хэлсийн “Эмэгтэй хүн яаж хүнд хүндлэгддэг вэ? Би чамд хэлье. Эмэгтэй хүн хэн нэгний гэрт ороод хэрэв ширээний бүтээлэг нь үрчийсэн бол тэнийлгэдэг, гал тогоонд нь угаах юм байвал түүнийг угаадаг, угаалгын өрөөнд нь угаах хувцас байвал түүнийг угаадаг, хэрэв гэр нь тоостой байвал тоосыг нь сороод гардаг бол тэр хэрээр чинь чамайг хүндэлж хайрладаг юм. Энэ бол эмэгтэй хүний оюунлаг бөгөөд гоозүйн ёс суртахуун юм” гэж наадын. Хэхэ, би тэр эгчийгээ их хүндэлдэг л дээ, гэхдээ арай ч ийм дорд үг хэлнэ гэж бодож байсангүй. Хэрэв эгч надад “Эмэгтэй хүн ажилгүй байж болдоггүй юм. Аливаа ажлыг сайн хийдэг байх хэрэгтэй. Хүүхэддээ халамжтай, нөхөртөө хайртай, ажилдаа амжилттай, ухаан саруул байх хэрэгтэй” гэж хэлсэн бол би энэ үгийг шууд л гүнзгий тусгаж авах байсан байх. (гэхдээ энэ үг хэлүүлэлтгүй, миний боддог бодол л доо) Ээ ALLAH минь, би ямар дундад зууны үеийн Энэтхэгт амьдарч байгаа биш дээ. Энэ чинь одоо XXI зуун биз дээ. Хэрэв та 10 жилд заадаг түүхийн хичээлийг санаж байгаа бол “Дундад зууны Энэтхэгт амьдарч байсан эмэгтэйчүүд бага насандаа эцэг эхийн боол, залуу насандаа нөхрийнхөө боол, хэрэв хөгшрөх насан нөхөр нь нас барвал хүүгийнхээ боол болдог” гэдэг шүү дээ. Анх энэ үгийг багш хэлж байхыг сонсоод “Арай ч дээ” гэж бодож байсан. Харин түүнтэй дүйцэхгүй ч тун их дөхөж очих үгийг XXI зуунд хамгийн хүндэлдэг эгчээсээ сонсдог байна шүү. Хаха, хүн яагаад ийм болдын бол? Магадгүй хүүхэд гаргаад гэртээ 7 жил ажилгүй сууж, зөвхөн нөхөр хүүхдийнхээ хоолыг хийж, хувцасыг угааж өдөр хоногыг өнгөрүүлсэнээс ийм болсон байх.
Би энэ бүгдийг хараад хэрвээ би хүүхэд гаргавал 6 сараас илүү гэртээ байж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Бас нээрээ эгч ингэж хэлсэн юм байна. “Би ингэж боддог болохоор чамайг манайд ирэхээс өмнө янз бүрийн юм бэлдэж тавьдаг, харин чи ёсыг бодож гал тогоонд байгаа хэдэн аяга тавгыг л угаадаг. Энэ нь чи намайг хэрхэн хүндэлж байгаагын илрэл юм”. Хэхэ, би эгчийн тэгж боддогыг яаж мэдэх вэ дээ. За мэдлээ. Хүн болгон өөрийгөө янз бүрээр хүндлүүлэхийг боддог. Ихэнхи хүмүүс манж бус инээмсэглэл, соёлтой хүндэтгэсэн яриа, жинхэн сэтгэл гаргаж харьцсан бол хүндэтгэсэн гэж үздэг. Харин эгч маань ондоо хүн юмаа. Гэхдээ тэр хүн тэгж өөрийгөө хүндлүүлэхийг хүсвэл үүнээс цааш, түүнээс хойш тэгж л хүндэлж байя даа.

Та бодоод үз л дээ, би айлд оччихоод тэнэг юм шиг гэрийг нь цэвэрлээд байхымуу? Зочин л бол зочин л биз дээ. Би уул нь тийм ажил муутай биш л юмсан. Сүүлийн хэдэн өдөр л (за үнэнээ хүлээе, сүүлийн сар гаран) ийм болоод байгаа болохоос биш. Хийх тусам улам их шаардлага тавиад байхын. “Манайхан дундаас хамгийн зөөлөн чихтэй нь манай Сувдаа шүү дээ” гэдэг гарууд арай “Дуугүй хүнийг ноолох амархан” гэгчээр тэнэг үгээрээ сэнхрүүлж байгаад зарцтай больё гэж бодсын биш биз дээ. Хэрвээ тийм бол надаар үнэлүүлэх өөрсдийнхөө үнэлэмжийг л бууруулж байна даа.

Ай хөөрхий, над шиг жаахан хүүхдэд амьдрал гэдэг сонин ертөнц юм аа. Мэдэж авах зүйл ч их байх юм.

1 санал шүүмж:

  • БЭ said...

    ene chin ih saihan bichleg boljee, neeren tiim bodoltoi humuus haa saagui baidag baihoo. manai ehner ohinoo 6 sar hohuulsen tegeed l hicheeldee orson doo, udaan gert baih bas demii n unen shuu. gehdee ter egchiin chin yurtunts n tuugeer l hemjigdej buid haramsaltaiya.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)