Цагаан толгойн 35 үсэг

November 13, 2013 2 санал шүүмж
"Аа, Бб, Вв, Гг, Дд, Ее, Ёё, Жж, Зз, Ии, Йй, Кк, Лл, Мм, Нн, Оо, Өө, Пп, Рр, Сс, Тт, Уу, Үү, Фф, Хх, Цц, Чч, Шш, Щщ, Ъъ, Ыы, Ьь, Ээ, Юю, Яя" - Монгол хэлний цагаан толгойн 35 үсэг

"Хийх ажилгүй хүн боовоороо оролддог. Гэвч хэдий болтол боовоороо оролдохов дээ." гэдэг хам шинж манай орны зарим улс төрч, гишүүд, доктор нэртэнгүүдэд тун хүчтэй үйлчлээд байгаа бололтой. Ямар ч асуудалгүй хэрэглэгдээд явж байгаа зүйлийг солих гэж оролдоно гэдэг үнэхээр хийх ажилгүй хүний үйлдэл. 

Нэг хэсэг гишүүн асан Гүндалай цагаан толгойн 35 үсэгнээс үсэг хасч, зөв бичгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай ярьж явлаа хөөрхий. Гэвчиг тэр санал нь тэнгэрийн ивээлээр дэмжигдээгүй өнгөрсөн билээ.

Гэтэл одоо хэл шинжлэлийн ухааны докторууд цагаан толгойн 35 үсэгнээс 4 үсэг (Ъ, Ь, Щ, Й) хасч, зөв бичгийн дүрмийг өөрчлөх тухай ярьж байна. Чухам юунаас болж ийм эмгэнэлтэй саналууд гараад байдгыг ойлгоход тун бэрх байна. Нэг талаараа 4 үсэг цагаан толгойноосоо хасч хаях нь асар том мөнгө угаалт мэт. Хэдэн хүний нэрний бичиглэл өөрчлөгдөж, хэдэн хүний иргэний, жолооны үнэмлэх дахин хэвлэгдэх вэ? Ерөнхий боловсролын сургуульд ашиглагдаж буй хэдэн сурах бичгийг дахин гаргах хэрэгтэй болох вэ? Энэ бол хамгийн энгийн жишээ, цаашаа үсэг хасагдсантай холбоотой өчнөөн солих ажил гарна. Мөнгө олж болох, угааж болох өчнөөн арга бий байдаг байлгүй. Гагцхүү хэл, соёлоороо оролдохоо болиосой билээ. 

Хэрэв энэ саналууд мөнгө, өөрийн эрх ашигтай холбоогүйгээр гардаг бол тийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг байх газарт нь байлгамаар юм. 

Эцэст нь өөрийгөө тайвшруулахад арай ч тийм хөгийн санал дэмжигдээд, бид хэрэгжүүлээд явахгүй байлгүй дээ. Ийм утгагүй санал байсгээд гараад байдагт их харамсаж байна. 



2 санал шүүмж:

  • chuups said...

    Ъ,Щ ene 2 er ni barag haschuul zgr l sanagdaad bgaa shde, nogoo 2 ni bol hasaj bolohgui.

  • Pearle Deppsu said...

    Щ үсгийг хасах тал дээр санал нэг байна. Ъ бол хэрэгтэй л үсэг.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)