12 сарын 21

December 17, 2012 1 санал шүүмж
Блогтоо сайхан бичлэг оруулна даа гэж бодсоор байтал 10 сар өнгөрсөн байна шүү. Энэ 10 сарын хугацаанд сонгууль, улс төр, social network өсвөрийнхөнд хэрхэн нөлөөлж байна вэ гэх мэт олон бичлэг бичих санаа төрсөн боловч яагаад ч юм бичихгүй байсаар өнөөг хүрчихэж.Тэгээд арга буюу 12 сарын 21-нээс өмнө нэг бичлэг бичихгүй бол дэлхий сүйрчиж мэдэхээр санагдаад болж өгдөггүй :P :D

21 гэж аргагүй л хүчтэй өдөр юм. Шинэ жилүүд хойшлоод л, ажил ч орохгүй амрана гээд л... Би хүртэл 22, 23-нд хийх шинэ жилийн таксаа "Юу ч гэсэн 21 болог" гээд өгөхгүй азнаж байх жишээний.

Тэгээд 12 сарын 21 гэдэг өдөр нь аль цагийн бүсээр юм болдаа тэ? Америкийн цагаар, Монголын цагаар??? Цагийн бүсээс хамаарч 12 сарын 20, 21, 22 гэдэг өдрүүд ноотой болж байгаа юм. Ингээд 3 өдөр шаналах нь байна шүү дээ агуу итгэгч нар маань. 

За юутай ч 2013 он гардагаараа гарч, гахай нохой жилээ үздэгээрээ үзэх учир айж эмээх зүйлгүй шинэ жилээ сайхан тэмдэглээд үр хүүхдүүддээ "2012 онд дэлхий сүйрнэ гэж тээр нэг жил мөн ч сайхан шуурцгааж билээ" гэж ярьж өгнө гэж бодоод сууцгаая даа.

1 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)