Ичих нүүр элгэн дээр ирж наалдаад байх юм ккк

November 29, 2010 5 санал шүүмж
Шилдэг Блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагаа 2010 гэж зохиогдож байгаа юм байна лээ. Тэгээд хөтөлбөрийг нь үзэж байтал "Улаан хивсний ёслол" гэж байв шүү. Инээд хүрээд байх юм.  Нөхөр бид 2 очиж хэдэн блогчин нөхдийн гэгээн мэлмийг тольдоё уу гэтэл од ч биш дээ улаан хивсэн дээр гүйгээд байлтай биш ичих нүүр элгэн дээр минь ирж наалдаад хэрэг алга. Улаан хивснээс зугтаж тэнэг юм шиг эрт очилтой биш соёлгүй царайлж  оройтож очихоос доо тийм ээ хэхэ. За блогчид минь тэнд уулзацгаая.

Гэснээс гадуур байгаа томууны вирус урьд хожид байгаагүй онцгүй туучий байна лээ шүү. Эдгэнээ гэж гонж, ужиг ихтэй юм байна лээ. Ханиад томуунаас хол байх билээ. Хүүхдэд хүргэв ээ ялангуяа.

За тэгээд шинэ жил ойртож байгаа биш сэтгэл гэгэлзээд сайхан байнаа.

5 санал шүүмж:

  • Amgaa said...

    Аалала лайтай юм болхийн байна да аппарат олж очий байз. За тэгээд гол пооз шүү дэ Дэппсү минь :p

  • Dorjoo said...

    Банжигийнхнаас блогчид очсон юм болов уу?
    Яасан юм бол...

  • Tuvshnuu said...

    Waahaha, maa urlagiinhaniig ulaan hivs geheer icheed bdag, blogchid gsn chini buur ch ineed hurchhiin za za nadad yamar hamaa bhav. arga hemjee l goy bolj uursduu l kife-tai bval busad ni hend hamaa bhuudee.

  • @Lkhagva said...

    Улаан хивсэн дээр зөвхөн одууд алхдаг юм биш шдээ. Урьж буй зочдоо хүндэтгэж буй хэрэг. Заавал үүнд ичиж, зохион байгуулж буй нөхдийг шүүмжлэх шаардлага байна уу? Цахим орчинд дуу хоолойгоо хүргэж байдаг блогчдийг цуглуулж, урамшуулж байгаад нь би хувьдаа баярлаж явдаг.

  • Anonymous said...

    halit manai GGN blog teruund n gran-pri edriig n avch edr kkk

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)