Ёстой гомдмоор

October 8, 2010 10 санал шүүмж
Гэр бүлийн хоёртойгоо хүүхдийн паркаар алхсан чинь ёстой гомдох сэтгэл төрөөд болдоггүй. Урьд байсан талбайны 4-ны 1 дээр нь 13хан ширхэг тоглоом шамбааралдуулаад барьчихсан байх юм. Ирэх жилийн 6 сарын 1нд яаж чигцэлдэцгээх бол гэж бодохоор толгой гашилаад... Өмнө нь тийм том талбай дээр л багталцаж яддаг байсан санагдаад бүр болж өгдөггүй.

Тоглоомын талбайг ямар том томоор нь булаагаа вээ. Алсыг харагч ажиллаж байсан бол дээрээс харж зүрхээ зүсүүлье гэсэн боловч засвартай байлаа. Гомдмоор юм. Багадаа аавынхаа гараас хөтлөөд тэр том талбайгаар хөлөө чилтэлээ алхаж, шавайгаа ханатлаа тоглодог байж билээ. Тэр сайхан мэдрэмжийг миний хүү эдлэхгүй бололтой. Нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут л зарцуулах юм билээ бүр маш тайван алхаад шүү.

За за, юутай ч Pirate Ship гэдэг тоглоом нь тун дажгүй санагдсан. Бас үнэгүй хэдэн тоглоом барьсан байна лээ. Уул нь бол тиймэрхүү тоглоом цэцэрлэг болгоны талбайд л байх ёстой эд боловч манай улсын ганц паркад л байна. За яахав, удахгүй гоё болох биз. Гэтэл гоё болгох цагт нь газрын асуудал бүр хүнд болоод ирнээ. Бодохоос ч хэцүү юм. Хайран газар, хүүхдийн парк минь гэж

10 санал шүүмж:

  • Chandmani said...

    Адилхан бодолтой байна.

    Дүүрэг болгонд тийм тоглоомын парктай болвол (гэж мөрөөдөөд л)...

    Хүүхдийн паркын ихээхэн хэмжээний газрыг тарааж өгөөд хэн нэг нь их хэмжээний "орлого" олсон л байж таараа ( гэж хардаад л) ...

    Уг нь паркын талбай хуучин хэмжээгээрээ байсан бол NY дахь Манхаттаны цэцэрлэгт хүрээлэнтэй тэнцэхээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж болох байлаа (гэж харамсаад л)...

    .... гэх мэт ....

  • 3apaa said...

    Их зэвүү хүрмээр шүү тэ? Одоо уйлаад юухэв...

  • Gegeen.com said...

    manai hed hoorhon l zugaalj bgaad irsen baisan. orgui dorhnoo ohintoi ni deer gej bodoo l ongorson sh dee

  • Барбагш нар нь said...

    Pearle Deppsu said

    January 30, 2008 at 4:06 am
    би бол шууд ээжээ гээд л дуудаж орхино.

    ene commentoo sanaj bn u duu? Shuud eejee gej duudsan uu daa tgd?

  • Pearle Deppsu said...

    TO Артгаа ах
    Аан, сая Гүүглээс хайж байгаад саналаа. Нээрээ эвгүй хог байна лээ. Би их удаан гүрийсэн шүү. Харин нөхөр маань надаас түрүүлээд ээжээ гээд эхэлсэн. Би харин дасаж өгөхгүй жаахан эвгүй байсаан. Хэцүү хог байна лээ цагаа тулаад ирэхээрээ

  • Amy said...

    Hetsuu ch yumaa da. Butsaj ochihoor huugee haaguur daguulj yvnaa. Bairnii gadaa togluulaya geheer sogtuu, galzuu jolooch naraas bas aih yum. Sayhan minii amidarch baigaa ulsad Xmas parade geed Disney-iin super parade bolsoon. Disney-iin huuheldein baatruud alhaad l, bujiglej, jujigleed, huuhduudiin hairtai duuchid duulaad l, byatshan jaaluudiig jinhene utgaar ni bayarluulj baigaamaa neeree. Nuguuduul ni bur nud am ni gereltchihsen, orilood l, ineegeed. TV-r uzej durlaj baidag Snowwhite, Sleeping Beauty uur henuus ch bilee de ted nar ni nuden deer ni alhaad bhaar zugaatai bdag bh. Manai mama odoohondoo arai tiim yum oilgoh boloogui bga. Tegeed bodloo l do. Manaih hezee ingej huuhduudiig bayarluuldag boloh boloo gej. Ungursun jiliin huuhdiin bayraar nil shoroo bolson gazar heden amitad hashaad yu uzuulsen gelee de, neg ih haramsmaar medee unshsan sanagdana. Yana da yana. Materiallag baidald ni dasaad hunii gazar amidraad baimaargui baih yum. "Gertee" hariya geheer huugee togluulah ch gazar baihgui gej bodohoor ...

  • Anonymous said...

    After printіng yоur tantгa paгtу thеme, nοt clutter οr оveгwhelm the invitаtion.

    Ηοwever, it's disappointing that we're
    nоt gonna giѵе a vегԁict onе ωay oг аnothеr in anу rеlationѕhip but еspeсially in the fiгѕt millennіum A.


    Аlѕo ѵіѕіt my sitе .
    .. learn more about sensual massage london

  • Jamts Dash said...

    Цахилгаан станцаа хурдан нэмж барихгүй бол удахгүй орцны чинь үүдийг таглаад байшин барьж таарна. Замын түгжрэл утаа гм бүгд үүнтэй холбоотой

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)