Төрөх 12 янзын арга байдаг

July 10, 2010 10 санал шүүмж
Төрнө гэдэг амар ажил биш л дээ. Дээр үед Монгол ээжүүд маань хонио хариулж явахдаа хээр талд төрчихдөг байсан мөн араг түшээд гэртээ төрдөг гэх мэт бас Вьетнам ээжүүд цагаан будаа тарьж байхдаа өвдөхөөр нь модны доор төрчихөөд шинэ хүнээ нуруундаа үүрээд тэр дороо буцаад цагаан будаагаа тариад явдаг гэсэн төсөөлөхөд бэрх төрөлтүүдийн талаар бишгүйдээ олон сонсож байлаа. Үнэн эсэхийг мэдэхгүй ч хэрэв тэгдэг бол тэр ээжүүдийн физилогийн байдлыг бишрээд баршгүй нь. 

Харин одоо үед юм их амар болж. Мэдээж дээрхтэй харьцуулвал шүү дээ. Нет ухаад явж байтал 12 янзын аргаар шинэ хүнээ төрүүлж болдог талаар уншлаа. Цөөн хэд нь төрүүлэх арга боловч ихэнхи нь төрөлтөд туслах зүйлс шиг санагдлаа. Ингээд уншсанаа сонирхуулвал

  1. Байгалийн төрөлт. Энэ төрөлтийг хүн бүр л мэдэх байх. Байгалиас яаж төрөх ёстой түүгээрээ төрөх.
  2. Гэртээ төрөх. Манайд бол хөдөөд гэртээ төрчихдөг л байх. Харин хотод түргэн дуудаад амжаагүй тохиолдолд л гэртээ төрж балрах байхдаа. Харин гадаадын орнуудад хэрэгтэй бүх зүйлсээ бэлдээд гэртээ төрж болдог. Гэхдээ мэдээж эмчийн туслалцаа авна. Төрөлтийн үед ямар ч хүндрэл гарч болно. 
  3. Эм ууж төрөх.  Хэрэв та өвчин мэдрэхийг хүсэхгүй бол өвчин намдаах эм ууж төрж болох юм. Гэхдээ өвчин намдаах эм уусан ч өвдөлтийг мэдэрдэг гэж нэг ээжээс сонссон юм байна. 
  4. Хийсвэрээр төрөх. Гадаадын орнуудад хийсвэрээр төрлөө гэхэд сорви бараг байдаггүй утас шиг нарийн судал үлддэг гэж  сонссон. Харин манайд хийсвэрээр төрвөл аймшигтай том сорвитой үлдэнэ. Эмнэлэгт олон сорвитой ээж нарыг харж байлаа. Богино загвартай цамц өмсөнө гэвэл мөрөөдөл л гэсэн үг. Мөн нэгэнт хийсвэрээр төрсөн бол дахин өөрөө төрөх боломжгүй болдог ба хамгийн ихдээ 3 удаа хүүхэд төрүүлж болдог. Бас гэдсээ боож баадагнах боломжгүй. Учир нь оёо нь наалдац үүсгэнэ гээд хориотой. Тэгэхээр сул унжсан гэдэстэй үлдэх магадлал их. Тэгэхээр аль болох өөрөөрөө төрөхийг санал болгох байна. Ямар ч боломжгүй үед аргагүйн эрхэнд л хагалгаа хийж хүүхдийг гаргаж авдаг.
  5. Усан төрөлт. Акаполипсо дээр гардаг шиг усан дотор хүүхдээ төрүүлэх нь байна. Ийм төрөлт сүүлийн үед их болсон гэж сонссон. Усан төрөлтийн бичлэг ч үзэж байлаа. Хүйг тасалтал дөнгөж төрсөн нярайг уснаас яарч гаргахгүй байсан. Аргагүй биз, угаасаа л гэдсэндээ усан дотор байдаг юм чинь. 
  6. Гипноз төрөлт. Амьдралдаа анх удаа л сонсож байна. Хэрэв та зүүдэндээ ямар нэгэн өвчин мэдрэхгүйгээр төрөхийг хүсвэл энэ аргыг сонгож болно гэж бичсэн байсан. Нарлаг сайхан өдөр далайн эрэг дээр биеэ шарангаа эсвэл блогдонгоо хүүхдээ төрүүлж болно  гэвэл сайхан л байх. Гэхдээ мэдээж маш сайн ховсдогч мөн эмч байх шаардлагатай байх. Биед амар ч эрсдэл ихтэй л арга байна.
  7. Хэвтээ бус байрлалаар төрөх. Манайд тийм ч содон сонсогдохгүй байх. Бидний ээж аавуудыг араг түшээд төрүүлж байсан болохоор. Хэвтээ бус байрлалаар хүүхэд төрүүлэх хэд хэдэн байрлал байдаг гэнэ.
  8. Бариа заслын аргаар төрөх. Энэ нь төрөлтийн өвдөлтийг намдаах бариа хийхийг хэлнэ. Тэрнээс бариа засал хийсээр байгаад хүүхэд гаргаж авна гэсэн үг биш. Тэгэх ч боломжгүй.
  9. Цэгэн бариа хийж төрөх. Тодорхой цэгүүд дээр дарж төрөлтийн өвдөлтийг намдааж шинэ хүнээ төрүүлэх бас нэг арга байна гэнээ. 
  10. Хөл массаж хийж төрөх. Тасартал өвдөж байхад нь тайвшруулж амраах зорилготой бололтой. Хийлгэвэл үр дүнтэй байж мэдэх л юм.
  11. Эмийн ургамал ууж төрөх. Бас л өвдөлт намдааж тайвшруулах арга 
  12. Анхилуун үнэр дунд төрөх. Сэтгэл санаанд л нөлөөлөх эд юм даа. Дуртай үнэрээ үнэрлээд эсвэл тайвшруулах үнэртэй лаа асаагаад үнэрт нь өвдөлтөө бага зэрэг мартаж болох л юм. Гэхдээ манайд тэгэх бололцоо бараг байхгүй дээ. Эмнэлэгт лаагаа чирээд асаагаад явна гэж байхгүй. Өвдөж ядаж байхад лаа асаагаад төрөх орон дээр гарах болход нөгөө лаагаа бас бариад явна гэвэл хэдэн сувилагч нарт хяргуулах биздээ. 
За ийм хэдэн арга байдаг юм байна. Бичлэгийн эхэнд бичсэн шиг төрнө гэдэг амар ажил биш ч гэсэн бүр хэцүү зүйл бас биш юм билээ шүү анхлан төрөгч ээжүүдээ.

10 санал шүүмж:

  • Сэгсгэр Сэрээ-Анааш said...

    ер нь тэгээл хамгийн эхний буюу байгалиараа төрөх нь л дээр юм дөө. Өвдүүлдэггүй тариа нугасанд хийдэг тэр нь үр дагавар их муутай гэсэн.

  • Anonymous said...

    ter arga tvsheed tordog shig bairlalaar l tordog bol ih zvgeer sanagdaad bdg yumaa. tehgui deeshee harj hevteed dvlne geheer hvvhed neg l garahdaa udah yum shig sanagdaaad bdg yum nadad hehe...

  • artgaa said...

    usand torohoor ovdolt baidaggu gene lee. Za meddeg ganc yumaa bichii daa naadam boljaahad.

  • Pearle Deppsu said...

    TO Артгаа ах
    Та усан дотор төрж байсан юм уу? ккк...
    Өвдөлт мэдрэхгүй төрнө гэж бараг байхгүй байхаа. Бүтэн норкоздуулаад хагалгаа л хийлгэдэггүй юм бол өвдөлт ямар нэг байдлаар заавал мэдрэх байх

  • Anonymous said...

    Их сонин зүйл хуваалцаж буйд баярлалаа. Өмнө нь мэдэж байсангүй. Хэрхэн байгалиараа төрөх вэ? ер нь сүүлийн үед хийсвэрээр төрөх нь ихсэх болж, үүнийг хэрхэн сэргийлэх вэ, мэдэх зүйл байвал бичиж тус болно уу, Жирэмсэн эхчүүдэд их чухал мэдээлэл байх болов уу.
    нэгэн залуу

  • sanakae said...

    Төрчихсөн үү баяр хүргэе Ээж болсонд :)

  • Pearle Deppsu said...

    TO Санакае
    Баярлалаа, хүүтэй болсон

    TO Anonym
    Би олон хүүхэд төрүүлсэн архаг туршлагатай хүн биш л дээ. Гэхдээ хийсвэрээр төрөх зайлшгүй шаардлагатай бол л хагалгаа хийдэг. Эмч нар хийсвэрийг хийх гэж яардаггүй, аль болох өөрөөр нь төрүүлэхийг хичээдэг юм билээ.

    30 гарсан боловч анхны төрөлт бол хожуу төрөлт гээд эрсдэл ихтэй байдаг.
    Ус нь гарчихсан ч савны амсар нь нээгдээгүй бол
    Зүрхний өвчин, бөөрний дутагдалтай бол
    Хүүхэд эхийн биенээс хэт том, гэдсэндээ таргалсан бол
    Жирэмсний хожуу үеийн хордлоготой бол л аргагүйн эрхэнд хагалгаа хийж төрүүлдэг юм билээ. Тэрнээс эх нь байгалиар төрөхөөс айсан үед хийсвэр хийнэ гэсэн юм байхгүй.

    Хэрэв эх залуу бол (30с бага настай бол) яасан ч яарч хагалгаа хийхгүй.

  • Anonymous said...

    төрхөд чинь хүндрэл гарсан уу? гайгүй юу өөрийнхөөрөө төрсөн биздээ . ямартай ч баяр хүргэе.

  • Amy said...

    Эм ууж төрөх. Eniig arai buruu oilgoson yum shig baina. Uudag em gej minii medehiin baihgui.(Bi bas baij boloh bur argiig sudalj baisan uhaantai. Bas tsuungui emch nartai zuvluldsiin). Harin uvchin namdaah taria hiideg. Minii huvid ih ur duntei baisan. Turuh yvtsdaa yamar ch uvdult medreegui. Suuld ni yamar "id shidee" uzuuleh yum bgaan buu med. Serious zuil baihgui gej batlagdsanii undsen deerees l taridag bolsiim gesen shu de. Neg shirheg shiprizen taria bish. Taria hiideg tusdaa huntei, ter ni tomoo gegch neg apparat, heregseltei. Turj bga ehchuud "Boliyoo, bi tariulyaa" geheer ter machine-aa tureed l uruu uruuguur orood yvaad bdag yum bilee de.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)