Халтираа гулгаатай үед такси барьвал илүү мөнгө төлнө

November 12, 2009 13 санал шүүмж
Манай ажлаас гэр хүртэл, гэрээс ажил хүртэл тогтмол 1300 төгрөг гардаг боловч надаас бүгд 1500 төгрөг нэхдэг. Тэгээд өдөрт би 3000 төгрөгийг таксинд зарцуулдаг билээ.

Тэгсэн өглөөний сайхан цаснаар цээж дүүрэн амьсгалаад такси бариад ажилдаа иртэл 1800 төгрөг нэхэж уурыг минь хүргэв. 300 төгрөгөнд сүртэй юм гэж магадгүй л байх. Гэхдээ л мөнгө шүү дээ. Тэгээд 1500 гардаг учраа хэлтэл өөдөөс гэмгүй царай гарган "Гулгаа ихтэй байгаа болохоор илүү км заасан юм байлгүй" гэв. Учир мэдэхгүй, хужир тунгаадаггүй жолооч биш би бээр ихэд гайхаад 1500 төгрөгөө өгөөд жуумалзан таксинаас бууж ажилдаа орсоныхоо дараа жолооч болсон залуугаас асуутал халтиргаа гултгаатай үед машины урд талын дугуй хий эргээд км их гардаг гэнэ шүү. Үнэхээр л тэгдэг юм байлгүй. Жолооч биш хүн яаж мэдхэв. Дараа нь халтиргаатай үед такси бариад илүү мөнгө нэхвэл хөмсөг зангидхаасаа өмнө учрыг тунгаах хэрэгтэй юм байна шүү :D

13 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    Байдаг болоод л 2 хүн хэлж байна лээ дээ. Эсвэл намайг мунхруулсан ч байж магадгүй.

  • Давка said...

    эртээд гэрээс ажил хүрэхэд 1500 л гарсан өнөөдөр час тэгсий шт..... би бас илүү мөнгө нэхүүл бас чам шиг тэгж хэлнэ гээд бэлдсэн явжийсий шт.... кккк

  • SUNshine said...

    Бөглөөрөө ихтэй үед яг ийм шалтгаан тоочиж илүү мөнгө нэхдийн тэр жолооч нар. Тэд л гардышд гэсэн чинь бөглөрөөд их гарчлаа гэнэ шүү дээ
    Үргэлж хэд гардагийг мэддэг болхоор аль болох өөрөө тааруулаад өгөөд л буучдын, хэд вэ гэж асуувал харин ч нэг зоргоороо нэхэхийг нь яаана.

  • Dreamer said...

    Тэд гарсан гэж хэлэхээс нь өмнө яг тааруулсан мөнгөө гяаалс өгчөөд буухгүй бол такси ч бас санаагаараа савна шүү

  • amor said...

    худлаа байхоо, би тэр 2-т итгэхгүй бна хэхэ..

  • Amgaa said...

    600 м газар хий эргэсэн байшдэ. Танай ажил уулын орой дээр байдиймуу

  • etvgen said...

    хэхэ нээрэй тийм юм байдаг юмуу би анх удаал сонсож байна Deppsu-г жолооч чаджээ :D kk

  • H.D.NR said...

    Яг ямар машин гэдгээсээ болно л доо. Зарим машины хэмжигч нь хөтлөгчгүй талдаа ч байх нь бий. Гэхдээ ер нь нээх тэгж сүртэй хий эргэнэ гэж байхгүй л дээ. 3 км газар үсрээд л 9 метр газрын ашиггүй эргэлт гарах байлгүй дээ.

  • Pearle Deppsu said...

    Ямартай ч хий эргэдэг л юм байна. Гэхдээ 3км-т 400м хий эргэсэн байна шүү дээ. Тэгтлээ ямбийрсан машин байсан юм болов уу?

    Эсвэл тэр залуу яг худлаа наасаан.

  • uujiim said...

    Хэхэ тэр чинь илүү эргэсэн ч арай ч 300-400м эргэнэ гэж бгүй байлгүй дээ

  • Dark and Rising Knight said...

    Онолын хувьд бол болох л юм гэхдээ яг практик дээрээ болохоор 400м эргэсэн болж таарахаар бас худлаа ч юм шиг (Аая ээмр чухал царайлаад хаясс :P)

  • еэээээээээ said...

    эргэнэшдээ бөглөөнд бол бинзен дуусна ашиггүй хүргэлт болдог юм хөөрхийс

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)