Бас л эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой бичлэг. Сая Болор-Эрдэний энэ бичлэгийг уншаад бүүр бичмээр санагдаад тэссэнгүй.
Системээрээ буруу. Ийм үг сүүлийн үед их моданд орж байгаа болоод ч тэрүү ашиглах боломж олдож байгаад их баяртай байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаа системээрээ буруу юм шиг санагдсан сүүлийн 4 хоногийн гүехэн туршлагаасаа бичих гэсэн юм.
Сүрьеэ өвчин их аюултай өвчин бололтой. Түүнийг илрүүлэх даацтай ажил хийж байгаа нь гэр бүл болохыг хүсэгчид болон жирэмсэн эхчүүдийг сүрьеэгийн үзлэгт хамруулах явдал бололтой. Сүрьеэтэй эсэхийг оношлохын тулд Цээжний Флюрографи зургийг авхуулна. Энэ нь рентген шинжилгээ хийлгэнэ гэсэн үг. Тэгэхээр эрүүл ч бай биш ч бай рентген туяагаар биеэ хордуулна гэсэн үг. Хэрэв нөгөө хүн маань хөл хүнд хүн байвал бүүр өөрийгөө хордуулаад зогсохгүй хэвлийд байгаа ургаа хордуулна гэсэн үг. Тэгээд хордуулан байж шинжилгээ хийлгээд цээжний зургаа эмчид өгөхөд ЭРҮҮЛ гэсэн хариу өгөх жишээтэй. Угаасаа сүрьеэ байтугай ханиадгүй хүн арга ч үгүй. Тэр хэвлийд байгаа хүүхдийн хордох эсэх нь огт хамаагүй, ёстой л гэсэн бол ёстой.
Миний бодлоор эхлээд сүрьеэгийн шинж тэмдэг байгаа эсэхийг тэр хүнийг үзсэний дараа тодорхойлоод шаардлагатай бол зураг авдаг байвал зүгээр юм шиг байгаа юм. Гэтэл үгүй юм аа.
Хамгийн инээдтэй нь цээжний зураг авах өрөөний үүдэн дээр РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭ МАШ ХОРТОЙ гэсэн бичиг наасан байгаа юм. Доог тохуу хийж байгаа юм шүү биднээр.
Бас нэгэн инээдтэй зүйл нь ЭХО -д дотор эрхтэнээ харуулаваа. Тэгсэн тэр нунжгай шингэн юмаа гэдэс, цээжин дээр минь дусаачихаад нэг жижиг аппаратаар хамаг биеийн маань гижгийг хүргэн байж гэдэс гүзээ, цээжээр нөгөө шингэнээ нялан байж элэг бөөр, дэлүүг минь харчихаад арчих цаас ч өгөхгүй буруу хараад суучих юм. Салфетка өгөхөө мартсан байх гээд асуутал "Өөрсдөө алчуураа авчрахад яадаг юм" гээд загнав. Үүнийг мэдээгүй би арга ядаад маскаараа биеэ арчлаа. ЭХО-ний өрөөнд нэг ариун цэврийн цаас тавьхад тэгж их дундарч дуусдаг төсөвтэй газар юм болов уу гэж бодоод бас өрөвдөх ч шиг.
Энэ мэтээр арай гэж эмч дээр бүх шинжилгээгээ бариад очтол "4 сарын дараа ирээрэй. Бүүр өвдөөд муудвал ирнэ биз" гэж айлдаваа. Миний бүүр хөх инээд хүрч, хөхний сүү гоожих шахав. Тэр 4 сард би өвдөхгүй байвал миний аз болж таарах нь. Өвдүүлэхгүй байх ёстой хүн маань өвдөөд хэцүүдвэл ирнэ биз гэж байх шиг.
Энэ мэт инээдтэй зүйл их болох юм даа улсын эмнэлгүүдэд. Харин хувийн эмнэлгүүд хангамж арай өөр ч гэлээ хангалттай мөнгөгүй л бол зүглэх хэрэггүй газар.
Тэгэхээр өвчин тусах нь битгий хэл эмнэлгийн авах ёстой үйлчилгээгээ ч авахад хэцүү болсон цөвүүн цаг байна шүү.
43 санал шүүмж:
Neg udaa rentgend haruulahad huuhed baitugai chi ch horodh n bga. ter eho-nii shinjilgee hiihed heregledeg gel chin zugeer l us shdee. uneheer sain uilchihlgee husej bga bol huviin gazruud zunduu l bga. zaaval uglen uglen bj uursdiinhuu heden medreliin esee uhuulen bj emnelegt uzuuldegiin bol. lag uilchihlee huseed bga bol uur huviin gazar ochij bolno shdee. nuguu pojalasta gedeg ug chin... yag tohirono. tegleech emchiinhee tsalin oligtoihon tavoj chadaggui uls yaj tegeed neg salpitek tavih mungutei bhav. Said n iim sonin gar ajillaj bhar ene salbar hugjihgui bga n oilgomjtoi.
Neg udaa rentgend haruulahad huuhed baitugai chi ch horodh n bga.
Хордох нь бага. Миний хэлэх гэсэн нь яагаад эрүүл хүн хордох ёстой юм. Бага ч гэсэн хордоно тийм үү. Их ч бай бага ч бай хортой л бол хортой.
Эхлээд яадаж уушиг цээж чагнаж үзчихээд зураг авхуулахаар явуулж болно биз дээ. Тэгэхэд цоо эрүүл хүнийг илүү зардал гаргуулж зураг авхуулж хордуулж байгаа юм.
Би сар бүр нийгмийн даатгал төлдөг болохоор үйлчилгээ авах эрхтэй.
Нэг иймэрхүү бичлэг бичихээр л эмч нар орж ирээд дайрчихдаг юм. Одоо тоохоо больсоон. Тэр Болор-Эрдэний бичлэгийг уншиж үзсэн үү? Тэгвэл бас их юм харагдана шүү.
Тэгээд эм бичиж өгсөнөө энэ эмийг заавал Багшийн дээдийн урд талд байдаг 3 давхар шар байшингийн 1 давхарын БАйгаль гэдэг эмийн сангаас аваарай гэнэ. Инээдтэй юм шүү нээрээ.
Угаасаа тийм л бдаг юм билээ нэг танидаг хүн бхад болоод л явчдийн бна лээ
Тэр ЭХО-ний өрөөний үүдэн дээр "Арчих алчуур, салфеткатай ирнэ үү" гэсэн бичиг наачихвал бас болж байгаа юм.
Тэгээд бас хэдэн сувилагч, эмч нар нь олон хүнтэй харьцдаг болоод ч тэр үү их бухимдуу байдаг. Юм л бол загначих гээд. Ямар сайндаа манай нөхөр нөгөөхийг нь панаалдсан сууж байхав дээ ккк...
Хөгжилтэй юм билээ
Нээрээ сонин дээр энэ ханиады гэрээр эмчлэх заавар бичсэн байгаа юм л даа тэгээд уншаад явж бсан чинь гараа угаах гэснээ эсвэл нойтон Ариун салфетикаар гараа арчих гээд бас тэрүүхэн тэндээ рекламдаад бгаа юмуу хаашаа юм нэг юм ярьж хэлэхээрээ хажуугаар нь рекламгүй гэж ер үгүй юмаа
Гэхдээ л эмч нар ажил хаявал хөөрхий бид ч дээ, яах болдоо нээрээ. Бодохоос ч аймшигтай байгаа юм шүү.
hayachihaasai
жирэмсэн эхийг эхний болон сүүлийн саруудад рентгэний зураг авахыг шаарддаг. Эрүүл мэднийн нэгдлийн рентгэнүүд ихэвчлэн ажилдаггүй учир заавал хувийн эмнэлэгт авхуулдаг байлаа.
TO Anonymous
Хэхэ, за эмч нар ажил хаяжээ гэж бодъё. Чи эмч хүн болохоор яахав аргалж чадна.
Тэгсэн чиний дүү чинь гэнэт осолд ороод /зүгээр л жишээ/ чамайг эзгүйд хэцүүджээ. Тэгсэн яасан, эмч нар ажил хаясан. Бүүр балрах нь ээ.
Эхний зочин андуураад байх шиг ээ? Рентген туяа маш хортой л гэж сонсож байсан. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эхчүүдэд. Нэгэнт туяаны хордлого авсан бол тэр ачаалал жилийн дараа л бүрэн арилдаг гэдэг юм билээ.
Би лав анх удаа энэ талаар сонсож байна. Сүрьеэг сорилоор оношлодог, заавал рентгенд харуулах шаардлагагүй баймаар юм? Нэгэнт сорилд эерэг гараагүй л бол рентген шинжилгээ огт хэрэггүй.
Бас MRI, CT гээд өөр илүү хор багатай, илүү үр дүнтэй өндөр үнэтэй шинжилгээний сонголт бий гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй.
Манай эмч нарын алдаа байгаа.
Бас нөгөө талаасаа цалин муу, яг үнэхээр чадвартай эмч нар нь Монголд ажилладаг уу?
Яг өөрийн мэргэжлийн ажлыг хийдэг үү?
Өөрийг нь огт үнэлэхгүй байхад, тэр "хэт өндөр хариуцлагатай салбарт" тэгээд бүүр улсын эмнэлэгт ажиллана гэдэг бол ер нь бол "тэнэглэл" юм л даа.
Тэгснээс аль болох хувийн эмнэлэгт ажиллана. Мэдээж зэрэглэлээрээ, цалингаараа ажиллаж байгаа эмч нарт, бас зэрэглэлээрээ төлсөн мөнгөө төлөөд л үзүүлж байгаа.
Ер нь бол өөрөөсөө харамлах хэрэггүй л дээ.
Гэхдээ гол нь өвдөж болохгүй нийгэмд биш ер нь л хүн өвдөж болохгүй. Бүх талаар байнга өдөр тутамдаа эрүүл мэнддээ анхаарч, болж өгвөл уншиж, эрүүл мэндийн мэдлэгтэй байж өөрийгөө арчилж, өвчнөөс хол явах хэрэгтэй гэж боддог юм...
Харин тэр рентгений асуудал жирэмсэн хүмүүсийг нийтээр нь харж байна гэдэг бол маш том асуудал. Бүх хүний ингэж хамруулдаг бол энэ асуудлыг нэлээн дээш нь томоор тавихгүй бол би лав урьд нь энэ талаар сонсож байгаагүй юм байна?
Дахиад хэл загатнаад болдоггүй ээ...
Ядаад ганц MRI эсвэл CT аппарат нэг төрөх дээрээ авчихаад жирэмсэн эхчүүдийг тодорхой төлбөртэй уушгийг хараад байж бас болно шүү дээ. MRI бол ямар ч хоргүй, CT жирийн хуучны рентгенээс хамаагүй хор багатай, бас үр дүн илүү юм.
Харин ажилт хаялт хийж чаддаггүй, тангараг өргөсөн гэгдэх манай эмч нарын арчаагүй байдлынх. Яадгийн ер нь ажил хаяхад? Тэр хүмүүсийг эмч хүн очоод өвчин тусгасан юм уу? Эмч хүн машинаар дайраад, эмч хүн ханиад аваачиж наагаад, эмч хүн жирэмслүүлээгүй.
Тангарагийг идэх нь битгий юунд ч ашиглаж болдоггүй. Тангараг өргөсөн гээд л боолын боол босгоны шороо болж хүн бүхний өмнө бөхөлзөж, зүгээр нэг ТҮЦ-ий авгайгаас дор байх албатай биш уг нь бол.
"Авбал ав авкүй бол зайлаад зай тавиад өг. Дараагийн чинь хүн хүлээгээд байна" гэх ТҮЦ-ий худалдаг ч бол харин ч тэрүүхэн тэндээ босс, бас ч гэж илүү орлоготой байгаа. Зүгээр л хүмүүсийг ийм юм яриад байхаар гомдмоор байдаг юм...
Яагаад өдөржин олон хүнтэй харилцаад ядраад уурласан эмчийг "найраад" сайхан харилцаж болохгүй гэж? Өөрөө л үзүүлэх гэж байгаа биз дээ? Яадын ер нь яагаад ганц уут чихэр биеэ үзүүлж байгаа юм чинь өгч болдоггүй юм бэ? гээд л жаахан агсан тавичихмаар үе байдаг л юм :P
Ер нь нэг сайн удаан хугацаагаар ажил хаяад цалингаа нэмүүлээд авчихвал арагшаа санаа зовоод, амьдрал талх гэж бухимдаад байхгүй бас арай л дээр болчихно.
Төсөв нь гайгүй батлагдаад, эм тариа, багаж техник хангалттай болоод эхэлбэл эмч нар бухимдаад дайраад загнаад байх нь хамаагүй багасана.
Ер нь яг ажил хийгээд сууж байхад албатай юм шиг өвдөж орж ирчихээд, орилоод загнаад, үзсэнгүй харсангүй, яалаа ийлээ гэж томроод байдаг хүмүүс нь их. Тэгснээс түрүүлээд муухай хараад томроод загначихвал хамаагүй л дээр байдгийн. Та нар өөрснөө тийм нөхцөлд ганц сар ажиллаад үзвэл уг нь ойлгоно л доо.
Миний сонссоноор эрүүл мэндийн даатгалын орлого нэлээдгүй үлдээд өөр тийшээ шилжээд байдаг гэж сонссон юм байна, баталгаагүй эх сурвалж л даа.
http://familydoctor.org/online/famdocen/home/women/pregnancy/fetal/373.html unsh
Ерөөсөө жирэмсэн байтугай жирэмслэх тухай бодож байгаа хун рентгенд харуулахаас аль болох зайлсxийх хэрэгтэй. Микагийн жирэмсэний эхэнд бас төгсгөлд рентгенд харуулах ёстой гэснийг сайн ойлгосонгүй. Эхог хэлсэн юм болов уу?
Сүрьеэгийн хувь нэг тийм зовлон бий. Сорил тавих гэхээр бүх нийтээрээ сүрьеэгийн вакцин хийлгэсэн учраас заавал урвал өгдөг. Сорьцны хариу өвчлөлийнх үү, вакцинийх уу гэдгийг мэдэх арга байхгүй. Рентгэнд харж байж л мэднэ. Нөгөө талаар сүрьеэ өвчин үүсгэгч бактери их удаан үрждэг болохоор амархан оношилж болдоггүй юм гэнэлээ.
Ерөөсөө л буруу тогтолцоотой болохоор болохгүй бүтэхгүй нь их. Гэхдээ бас сэтгэл дутдаг нь харагдаад л байдаг юм.
тэр рентгений зураг авахуул гэж явуулах даа заавал тэнд очиж авахуулаарай гэж захиж байна уу? тэгээд араас нь тэнд л гайгүй аваад байдаг юм гэж залруулаж байна уу? хэхэ
Би уул нь эрүүл мэндийн даатгал гэж сар болгон 10хэдэн мянган төгрөг цалингаасаа суутгуулдаг.
Нэг удаа улсын эмнэлэгт үзүүлсэн чинь эмч нь баахан шинжилгээ өг гэсэн. Тэр бүгдийг нь өөрийнхөө мөнгөөр төлж үзүүлчээд буцаад эмч дээрээ ороод очсон чинь шинжилгээний бичгийг харж баахан эм бичсэнээ 5мянгыг төлчих гэж наасан. Өөдгүй гарууд.
TO Xvv
харин би хөл хүнд болоод эмчийн хяналтанд орох гэсэн чинь заавал рентгенд харуул гээд. тэгээд аргагүйн эрхэнд рентгенд харуулсөөн
Чи нээрээ миний бичлэгээс урт сэтгэгдэл үлдээх юм аа хэхэ
TO Peakfinder
Харин МОнголд заавал харуулах ёстой юм билээ. ямар ганцаараа үзүүлэхгүй гэж дургүйг нь хүргээд муу анхаарал тавиулалтай нь биш дээ хүчин мөхөсдөөд байгаа юм өө
TO Javkhlan
Харин надад газар зааж өгсөн. би тэнд нь зураг авхуулсан.
Бас жирэмсний хяналтанд ороод төмрийн бэлдмэл болон бусад витамины жор бичүүлсэн чинь энэ эмийг заавал Багшийн дээдийн урт талын 3 давхар шар байшингын 1 давхарт байдаг Байгаль гэдэг эмийн сангаас аваарай гэсэн. Би Моност байж магадгүй гээд очоод жороо үзүүлсэн чинь өөдөөс "Энэ чинь сүлжээ эм. зааж өгсөн газарт нь л байгаа. өөр газар байхгүй" гэж хэлсэн.
Би тэгтэл нөгөө газрыг нь хайгаад олдоггүй ээ.
Өө зочин уучлаарай. Энд сэтгэгдлээ засаж болдоггүй нь жаахан тийм юм даа...
Нээрээ дараагийн удаад сайн мэддэг юм аа бурж байхгүй бол :p
Ер нь бол рентген туяа эхийн цээж, шүдний рентген хийхэд тэр бүр хүүхэд, урагт хангалттай хор үзүүлдэггүй гэсэн судалгаа байдаг юм байна. Гэхдээ мэдээж манай аппарат хэдэн оных билээ? Орчин үеийн гадаадын аппаратаас хэр их туяаны хордлого үзүүлдэг бол г.м асуултууд бол байна.
Харин тэр сорилын талаар дархлаатай хүн, яг өвдсөн хүн хоёрыг ялгаж болдог, гэхдээ төвөгтэй гэдэг билүү? эсвэл худлаа санаад байна уу? Ямартай ч сүрьеэтэй байвал бүүр илүү муу тул рентген хийлгэх нь зөв сонголт юм байна л даа...
Нэгэнт сүрьеэгийн вакцин хийлгэчихсэн байдаг, дархлаатай хүмүүст харин сүрьеэ тусах нь уг нь ховор л байдаг байх. Би л бол уг нь бага ч болов хордуулмааргүй л байсан юм. Гэхдээ эрсдэл илүү бага болохоор ийм сонголт хийдэг юм байна л даа. :)
хэхэ харин яаж жаахан товч ярьж сурах вэ :P
би нэг найз эмч дээрээ очсон юмдаг. тэгсэн чинь өвчтөнгүүдээ үзэхгүй, хаалгаа хааж суучаад надыг гаргахгүй буу халаад, би санаа зовоод, яанаа наад хүмүүс чинь гэсэн чинь, яахвэдээ, хохийшт, би ядарчийна, авчаагаа цалин ч байхгүй, өдөржин хүн үзээл, цалин багатай, бла бла гээд л, би уг нь найз нөхдийгөө л дандаа өмөөрч, буруу ч байсан зөв болгож боддог зантай, тэр хүний зан авир сссссста таалагдаагүйээ, түүнээс хойш жоохон сонин санагдаад байдаг болцон, тэгүүл бүүр больчих хэрэгтэй шт, тэгэн тэгэн тэр суудлыг бөглөж суух ямар хэрэгтэйм, мөнгө л хэрэгтэй хүн бол мөнгөнийхөө ажлыг хийгээл, дэлгүүр лангуугаа ажиллуулаад л явах хэрэгтэйздээ? эсүүл би буруу бодоод байна уу?
Бүх юм хоёр талтай.
Зөвхөн "би - үйлчлүүлэгч", "би мөнгөө төлсөн хүн", "энэ хүн надад үйлчлэх ёстой" гэдэг талаас нь харж, эмч нарыг шүүмжлэх өрөөсгөл. Тэд чинь адилхан л хүн. Адилхан л цалин авч, ажил хийж, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаа хүн. Ялгаа нь, чи ажлаа таслаад нэг сар суулаа гэхэд ажлыг чинь орлоод хийчих хүн маргааш, нөгөөдрөөс нь олддог бол эмч нарын хувьд амаргүй. Мэс заслын эмч өвдөх ч эрхгүй байдаг. Анестеслогийн эмч хүн бие давхар байсан ч, декритээ авах хүртлээ ажлаа хийгээд, хортой нөхцөлд өөрийгөө, хүүхдээ ч хордуулаад ажиллаж л байдаг. Нэг талаас ажиллахгүй бол цалингүй, нөгөө талаас тангараг өргөсөн эмч хүн, бүр гуравдах талаас нь харвал өөрийнх нь оронд орлоод ажиллачих эмч олддоггүй.
Нөгөө талаас, бүх хүн яг нэгэн адил сэтгэл зүрх гарган ажиллана гэж хэзээ ч байхгүй. Тиймээс "системээрээ буруу" гэж нэрлээд бүх эмч нарыг хамаатуулж бичих нь бас л өрөөсгөл. Жишээ нь, дахиад анестеслогийн эмч дээр жишээ авъя л да. Сүүлийн 20 жилд анестеслогийг сонгож байгаа анагаахын оюутан нэг ч байхгүй байгаа. Анестеслогийн хамгийн залуу эмч 40 хүрэх гэж байгаа хүмүүс голдуу. Яагаад гэхээр, хортойг нь мэдээд, хэцүүг нь мэдээд оюутнуудын зориг нь хүрэлгүй тэр чиглэлээс зугатдаг. Гэтэл хортой нөхцөлд, нойр хоолоо хасан, 7 хоногт 3 удаа жижүүрт гаран, өөрийнхөө гэрт харилгүй 3 хонож, хүүхдээ харалгүй 60 цаг болж байж ажлаа хийдэг тэдэнд ажил хаях, ажилаасаа гарч өөр ажил хийх "эрх чөлөө" байдаг ч эдэлдэггүй хүмүүс. Яагаад ийм хүмүүсийн тухайд бүх зүйлийг өөрсдийн "Би" өнцгөөс харж шүүмжилдийн???
"Би яг ийм ажил дээр гэрээсээ 3 өдөр хол, заримдаа хэдэн цагаар хүн үзээд ачаалалтай ажиллаж, ачаалалтай үедээ хоолоо ч идэж амжихгүй, заримдаа бүр хүүхэд нь өвчихсөн байхад сахиад суух боломж болдоггүй, ийм нөхцөлд ажиллаж байсан бол яахуу??? Миний цалин хариугүй бага, жижүүрт гарч, илүү цаг сууж, илүү олон цагаар нойроо хасч, мэдрэлийн эсээ тултал ажиллуулж байж олсон хэдэн төгрөг минь надад үнэтэй бас чухал байсан бол яах уу??? Өвөө минь энэ өвчнөөр өөд болсон болохоор, би энэ өвчний учрыг нь олж байж, өвөөгөө алдсан гомдлоо тайлж, өөр бусад олон хүүхдийн өвөө, эмээг ийм өвчнөөр алдуудахгүйн тулд өөрийнхөө бүх сэтгэл зүрх, биеэ зориулнаа гээд эрс шийдсэн нэгэн байсан бол яах уу???" Шүүмжлэх, бухимдахаасаа өмнө, өөрийгөө "ертөнцийн төв" болгон бодохоосоо өмнө өөрийгөө өрөөлөөр арилжаалах хэрэгтэй.
Би дэлгүүрт ороод "Би танай үйлчилүүлэгч байна. Би танайд орлого оруулах гэж байна. Тиймээс надад үйлчилгээг дээд зэргээр мэдрүүл" гэж хэлж чадах ч эмнэлэгт очоод ингэж чадахгүй. Үнэхээр тэгэж хэлэхийг хүсээд, үйлчилгээг дээд зэргээр мэдрэхийг хүсээд байгаа бол тийм үйлчилгээтэй эмнэлгүүдэд очиж болно. Таны эрх.
Тэгээд ч дээгүүрээ суудлаа олохгүй бол доогуураа гүйдлээ олохгүй гэдэг. Системийн гаж буруу тогтолцоог "бодож олсон" том толгойнуудын өмнөөс ажлыг нь хийдэг хэдэн эмчийг буруутгах үнэхээр өрөөсгөл санагдаж байна. Хэрвээ АНУ-д байдаг, Швейцарь, скандинавын оронд байдаг тийм хүнээ гэсэн тийм үйлчилгээний тогтолцоог та бүхэн хүсч байгаа бол зөвхөн эмнэлгийн системийн тогтолцоо гэлтгүй, тэр олон системүүдийг зангидсан системийн гажуудлын талаар ярих нь зөв байх.
Мэдээж би бүх эмч нарыг өмөөрөөгүй. КТМС төгсөөд хаа нэг газар ажилд орсон бүх хүмүүс асар сайн програмистууд, бүгд яг л анх сонгосон мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж хэзээ ч хэлэхгүй байх /та бүхэн/. Тэрэнтэй л адилхан. Биеийн амрыг харж, эсвэл өөрийн чадлын хэр хэмжээгээр нэг аппарат ажиллуулан асааж унтраагаад, эсвэл жижүүрт гардаггүй, зөвхөн ажлын 8 цагаар ажилладаг эмнэлэгт ажиллыхг туйлаас хүсэгчдийг би өмөөрөх гээгүй ээ.
Эмч гэдэг хүн бидний эрүүл мэндийн төлөө зогсож байгаа хүмүүс. Програмистгүй улс орон байж болох ч эмчгүй улс орон гэж байж болохгүй байх. Үнэ цэнийг нь бодоод, үнэлээд, бас нөхцөл боломж, байгаа тоног төхөөрөмжийн бололцоог нь бодолцон байж "эмч нар үнэхээр сэтгэлгүй, үйлчилгээ муутай" гэж хэлээсэй гэж хүсч байна. Танай ажил дээр хуучны 4.86 тавьчихаад, төсөв байхгүй ээ гээд суугаад байхад та ихдээ л гэрээсээ лаптопоо авч ирээд ажлаа хийчихээд буцаагаад аваад явна байх. Би үнэхээр сэтгэлтэй, ажлын төлөө бүхнээ зориулж байна гээд, ажилруугаа хувиасаа писигээ зөөгөөд, бэлэглээд байх уу? Үнэхээр боломжгүй болоод, байгаа техникдээ зохицоод ажиллахаас өөр аргагүй ч байгаам бил үү?
Эцэст нь гэж хэлэхэд, эрүүл байна гэдэг бол танаас л шалтгаалах эд. Удамшил л биш бол хүн өөрийнхөө эрүүл мэндийг эрүүл байлгах талаас нь авч үзэж л байх хэрэгтэй.
Жич: Эхо-ны тухайд төрсөн нэг бодлоо нэмээд хэлье. Эход үзүүлээд гель арчих цаас өгсөнгүй, ядаж алчуураа аваад ир гээд хэлчихсэнгүй гэж.
Яахав, нэг талаас таны үзүүлсэн эмнэлэгийн эмч сэтгэл, халамж муутай нэгэн, эмнэлэг нь үйлчилгээ муутай газар байж. Миний үзүүлж байсан эмнэлэгт /улсынх шүү/ үзүүлэх гээд цаг авахад эмч нь алчуур, салфеткатайгаа ирээрэй гээд хэлдэг л байсан.
Нөгөө талаас, та үнэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг бол /өөрийгөө өвддөггүй гэж бардам хэлж байгаа/, эмчийн хяналтанд бага ч гэсэн орж байх ёстойг мэдэж баймаар санагдаж байна. Ажилд орох хүртлээ, ийм том болчихоод урьд нь эхо-д үзүүлж байгаагүй юм шиг зүйл бичнэ гэдэг 21-р зуунд хотод амьдарч байгаа соёлч боловсон эмэгтэй хүнд зохимооргүй л зүйл байна.
Эхо гэж яадгийг мэддэг хүн, өөр хүнд "энэ надад 00-ийн цааснаас таслаж өгөх ёстой" гэж хандахаасаа өмнө өөрийн хувийн бэлтгэлээ базааж 20 төгрөгний үнэтэй /дотроо аравтай салфетка дунджаар 200 төгрөг/ нэг цаас халаасандаа бэлдээд орох тийм хэцүү гэж үү???
Нээрээ, хэлэхээ мартчиж. Би эмч биш шдэ. :) анагаахын оюутан, багш ч биш.
Бас, урт юм бичснээс болж нэг дор сэтгэгдэл орсонгүй, тасалчихлаа.
Би уул нь энэ бичлэгээрээ эмч нарыг харааж зүхээгүй юм шдээ.
Эмнэлгийн үйл ажиллагааны тухай ярьсан. Заавал хийлгэх ёстой гэсэн заавар, арчих цаасгүй ЭХО-ний өрөө л ярьсан. Ихэнхи нь л эмч нарын хариуцлага яриад байх юм. Би бүүр өөрөө сүүлдээ юу бичсэнээ ч мартчихлаа байна.
Тийм болохоор системээрээ буруу гэж хэлээд байгаа юм. Энд эмчийн хариуцлага оогт яриагүй
Өөе, сая сэтгэгдлийг нь бүтнээр үг бүрчлэн уншсан чинь нэг л биш болоод явсаан. Миний урьд өмнө үзүүлж байсан газрууд дандаа надад ЭХО-д харуулахад салфетка өгдөг байсан. Энэ нь байх ёстой зүйл. Тэгээд мөнгөө төлж байгаа хүн ЭХО-д харуулчихаад дараа нь өөрөө алчуур бэлдэх ёстой болж байна уу?
Тэгвэл тэр үүд хаалган дээрээ зар тавих ёстой биздээ!!! Алчууртайгаа ирээ гэж. Би ямар бүдүүлэг газар вэ гэсэн бодолтой буцсан. Учир нь би урьд нь цаасаа авчирхад яадаг юм гээд загнадаг бүдүүлэг газар очиж байгаагүй болохоор тэр.
За би хувийн эмнэлэгт үзүүлэх боломжтойдоо ингэж бардам ярьж байна. Тэгвэл эх барихад эмч, сувилагчдад гар хүндрүүлэх мөнгө байтугай өдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүнтэй эмч нар яаж харьцдагыг нүдээрээ харж байсан хүн шүү.
Бага үеэл дүү маань төрж байхад нэг ядуу охин ухаан алдаж унаад нөхөр нь тэврээд ирэхэд тоохчгүй сууж байсан эмч нарыг нүдээрээ хараад арай ч дээ гээд ах ээжтэйгээ ярилцаад сууж байсан хүн.
Тэгж ярьвал ер нь жирэмсний хяналтанд ороод Витамин бичиж өгөхдөө хүртэл сүлжээ эмийн сангын эх сурвалж мэдэгдэхгүй газрын эм бичиж өгдөг хүмүүс шүү. Яг ярьвал.
Тэгээд жирэмсэн болсон хүнээс тэр сайхан үйлчилгээ үзүүлдэг газар луугаа яв гээд хэлээрэй. Би бол явж чадна. Тэгэхэд надаас гадна хэдэн мянган хүн яаж ч чадахгүй сууж байгаа. Тэд нарт ичихчгүй бас тэгээд хэлчихээрэй.
Урьд нь олон удаа эхо-д үзүүлэхэд зүгээр, аятай байхад тэр тухай нь бичээгүй байж нэг удаа бүдүүлэг загнасан эмчийн алдааг хэтэрхий хүндээр хүлээж авч байгаа юм шиг санагдлаа.
Би бүх эмч нарыг өмөөрөөгүй, хариуцлагагүй эмч нар ч байна, хариуцлага сайтай нь ч байна. Масст нь хамруулж яриад, нийтээр нь муу юм шиг бичээд байгаа нь өрөөсгөл санагдснаа хэлсэн хэрэг.
Гар хардаг эмч байгаа ч сэтгэл гаргадаг эмч тэднээс хэд дахин илүү олон байгаа. Муу эмчийг, эмчийн хахир занг олж харахыг хүссэн бол яая гэхэв дэ.
Эмч хүний, тэдний боломж бололцоо, эрхгүй нөхцөл байдлаг бодолцоод дараа нь шүүмжээ бичсэн нь дээр байсангүй юу гэж хэлэхийг хүссэн юм. Та бидний төлсөн татварын мөнгө шууд тэдний халаасанд ордоггүй шд.
:)
Бие давхар хүнийг бухимдуулсан бол хүлцэл өчье.
Та саналаа хуваалцсан, би ч бас санал сэтгэгдэл /шүүмжээ/-ээ хуваалцсан л хэрэг.
Tsarai harj bhgui yuu daaa
сүүлийн комментноос
Би бүх эмч нарыг өмөөрөөгүй, хариуцлагагүй эмч нар ч байна, хариуцлага сайтай нь ч байна.. гэсэн хэсэг.. яг л миний бодож байсан юм байх юм.. Систем нь буруу л байх лда.. тэхдээ, эмч нарыг нь биш. дарга нарыг нь шүүмжилмээр.. тэр хэдэн эмч нар, байгаа техникээрээ, үзүүлий гэсэнийг нь л үзээд байхаас өөр арга байдаггүй байх.. /юу биччихвэ?/
Kat- tai sanal negdej bna.
Minii bodloor ta alchuur avchrah tuhai asuudliig gantshan ene udaa harj baigaa bol ter emchdee, esvel laborantad ch yumuu heleed yavj boloh bsan bish gej u?
Harin ter rentgen- ii tuhai peakfinder ih zuv tailbarlasan sanagdlaa. Zarim emch nart dutagdal baidag ch medeej hereg ajlaa hiij baigaa humuus, uchir shaltgaantai bolood l tiim iim shinjilgee hiilgej, rentgen avahuul gej bgaa yum shu de. ternees ''minii bodloor'' geel hun bolgon onoshilj emchildeg baisan bol emch baih shaardlaga bii gej uu?
Hediigeer ta end emch nariin tuhai yarih geegui ch gelee aajmaar ene tuhai hundugduud baih shig bna,
Bas ter Rentgen tuya mash hortoi gedeg bichig bol zaaval baih yostoi standartad baidag zuiliin neg yum shuu de, uund doog tohuu hiisen yum er baihgui :) hervee bichig taviagui bsan bol hortoi gedgiig medegdsengui gej bas buhimdah bsan bolov u?
za uuchlarai, iimerhuu zuil unshihaar setgelee zoriulan baij ezemshih gej baigaa mergejliig maani dutagdaltai talaas ni geheesee iluu, zugeer hiih yostoi ajliig maani hurtel hamaaruulan shuumjilj baigaad zarimdaa buhimdah yuma, ter dundaa terhuu shuumjleluud dund ''utgagui'' gemeer zuils ch bas baidgiig durdah heregtei biz.
НАЙЗ БИЕ ДАВХАР БОЛОО ЮУ?
Эмч болохыг хүсэж байгаа хүмүүс эхэндээ ийм л байдаг байх. Яваандаа тэгээд дөжрөөд хүн үхэж байхад хүртэл тоохгүй болох биз дээ.
Бодоод байсан чинь ер нь аргагүй юм байна. Одоо л Утгагүй шүүмжлэл мэт санагдаж байгаа бол хэтэрхий эртнээс дөжирч дээ.
TO Одгэрэл
Тэгсэн шүү.
Pearle Deppsu
тэгээд очер нь дийлэгдэхээргүй юм байж... хувийн эмнэлэгт зарим шинжилгээгээ хийлгэхэд энэ чэн болорхгүй байна.. заавал манйад ирж хийлгэ..
за тэгээд тэнд нь хийлгэе гэхээр өглөө 7д очиж 3-4 газар ээж аав эр нөхөрөө дагуулж оочерлож байж шинжмилгээ өгнө шүү дээ..
тэр рэнтгэн бол.. бүүр алаад хаядаг ш дээ.. би бүр 2 удаа өгсөн.. яасан гэсэн эхний удаа өгсөн эмчийнх нь энгэрийн гар утас нь дугараад зураг гарсангүй гэж алдым доо..
эгч яахуу дээ. тэгээд л буруутайм шиг нахиж байгаам бус уу..
за тэгээд 5 сар хүрэнгүүт улсаас бас мөнгө өгнө гэдгийм билээ.. тэрний тамгыг авахын тулд эмнэлэгтээ хулдаасны мөнгө хандивла гээл эмч сувилагч 2 тас гүрийнэ шүү дээ.. хэхэ... эгч бол за тэгүүл хариулт хэрэггүй энэ тэр гээл шууд л бууж өгч байгаам чэн..
За тэгээд л олон янзын эмчид сайн үзүүлж.. яаг эцсийн онош эм витаминаа тодруулахгүй бол... гайгүй хувцастай очууул 35-аар витамин уу... 45-аар коктейл хэрэглэ гээл... таны мөнгийг хамахааар нилээн урт дараалалтай эм бичиж өгөөл.. заавал тэр аптекаас ав гээл... өөр газарчилах нь халаг болно шүү дээ..
өөр зөндөө л юм байНА... даанч хүний блог дотор орчоол.. хэхэхэх.
Санаа минь, наадхыг чинь л хэлээд байгаан.
Тэгсэн хүмүүс ойлгохгүй юм. Зовлон мэддэгүүд нь ойлгох юм даа нтр гсн хэхэхэ
Биеэ сайн арчлаарай, саяхан 2-уулаа болох нь гэж байсан ам бүлийн тоо хурдан өсөх нь байна шүү.
Цаад хар юманд чинь хэлж яридаг хүмүүс байгаа гэж найдаж байна.
Стрессээ тайлах маш хялбар арга блог бичих ч заримдаа "тарваганы нүхэнд шивнэх" нь илүү сайн эмчилгээ болоод байх шиг санагдсан - би үүнийг хийхдээ зөвхөн өөрөө л ордог нэг блог хийгээд түүн дотроо "шивнээгээ" орхичихдог юм
Хар юманд уу хэхэхэ. Хар юм байхдаа яахуу дээ ккк
Хэлж ярьдаг хүн хайхаас илүү өөрөө их санаачлагтай, халамжлагч шүү дээ.
Ам бүлийн тоо өсөх гээд нэг бодлын сайхан ч нөгөө талаас жаахан айх ч шиг. Яг цагаа тулаад ирэхээр хариуцлага гэдэг бас хэцүү эд юм гээч.
Hervee shinjilgeegeer suriyetei geed garchihval, yaah yum bol? Em bichij uguhuu? Tegeheer ter ni bas uragtaa muu nuluu uzuuleh bolno.
4 sar bolood ergej ir gedeg arai hetersen yum bainaa.
Удахгүй маамуулах гэж байгаам байна тээ, ПиСиний ард бага суугаарай гэж захмаар байна :)
анх энэ бичлэгийг ороход нь сэтгэгдэл үлдээх гээд чадаагүй тэгсэн зөндөө урт шүүмжлэл үргэлжилж, катийн хэлдэг зөв санагдлаа, монголд жирэмсний хяналтанд 3, 6 саруудад харуулдаг, би өөрөө сүрьеэгүй гэж мэдэж байгаа ч харуулсан, учир нь манай нөхөр эмч,цээжний зураг урагт аюултай нөлөөгүй гэж хэлсэн, мэдэээж олон дахин харуулаад байвал ямар олиг байхав, хортой гэвэд эхог ч бас тэгж ярьдаг, аан бас хувийн эмнэлэг цаас өгдөг, улсынх бол мэдкү ээ, дуусчихдаг байх, ер нь өөрөө л авч авсан нь дээр, нэг жоохон цаасаар нь арчиж хүрэхгүй зовлонтой байдаг шд. БЗДт хяналтанд байхад надас лав мөнгө нэхэж, эсүүл тэндээс эм ав гэж хэлж байгаагүй, би хяналтанд орохоосоо ч өмнө моносоос аваад ууцийшд.бусад дүүрэг ямар байдгийг мэдкү ээ, гэхдээ ер нь бол жирэмсэний хяналт гэж 2 өдрийн ажлаа найдвартай алдаж тэрүүгээр явах нь явдаг, гэхдээ тэхгүй гээд хяналтанд орохгүй байлтай биш, би ббас тухайн үедээ мөн ч их бухимддаг байх билээ, чи бас жирэмсэн болохоор тэгж эмзэгээр хүлээж аваад байгаа байхаа.
аан бас зарим сайн мэддэгүй хүмүүс тэгж зоргоороо бурахаа болимоор юмаа, сайн мэдэхгүй бол дуугай л уншаад суужээхгүй, PS: буруугаа залруулсан хүмүүст хамааралгүй болно.
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
No Whatsapp: +15177971496.
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
No Whatsapp: +15177971496.
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
No Whatsapp: +15177971496.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)