Улиас модны жам юмаа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмдаа хө
Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юмаа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм даа хө...
Өчигдөр намайг бэр гуйж ирэхэд нагац эгчийн дуулсан дуу. Дуулахаасаа өмнө нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн. Тэгээд энэ дууг сонсоод сэтгэл нэг л сонин болов. Нагац ах маань “Манай нутгийнхан дуулах дуугаа ч бодож дуулдаг” гэж хэлэхэд ардын ухаан, монгол дуу гэдэг гүн гүнзгий утгатай юм гэдгийг ухаарах шиг боллоо.
Урьд цагт эрд гарсан бүсгүйг хүртэл булаагаад авдаг байсан. Тэр үед бүсгүй хүний дотор юу бодогддог байсан бол? Таньж мэдэхгүй хүний өвөрт, танихгүй хүний гэрт, танихгүй нутагт, аав ээжийн гэрээс хол, танил бүхэнгүй нутгийг гэрээ болгож насаараа амьдрана гэдэг ямар хэцүү бас их ухаан шаардсан зүйл байсан бол?
“Одоо ингээд чи манай хүн болсон” гэж хадам ах хэлэхэд ёстой л “Би юу хийчих вэ? Ээжийн охин хэвээрээ шдээ” ч гэж бодогдох шиг ккк...
Гэхдээ хэн ч надаас гэрлээч гэж гуйгаагүй байхад намайг бэр гуйгаад авчихна гэдэг чинь одоо би богцлогдсон гэсэн үг биздээ? Одоо цагт бас богцолж авдаг аавын хүү байнаа байна хэхэ.
40 санал шүүмж:
Ха ха жинкэлциймуу? Баяр хүргье.
Пөөх, би бас хууралмчилдаг байсан юм уу?
Хүүеээ за баяр хүргэе сайхан хэрэг болсон бна ш дээ дүү минь
хэхэхэ за баяр хүргэе.
богтлогдох гэдэг биш билүү нээрээ
Баяр хүргэе. Богцлогдох биш Богтлогдох гэдэг юм шүү дээ. Богцонд хийж биш Богтолж авч явдаг юм. Богтолно гэдэг маань ар гэрийнхэнд нь хэлэхгүй, хэлсэн нь тэд нар нь зөвшөөрөхгүй болохоор гэрээс нь хулгайлж авч явахыг хэлдэг юм. Чамайг бол харин бэр гуйж авч байна. Ёс төртэйгээр бэр гуйсан байх гэж бодож байна.
Харин тиймээ. богтлогдох
би буруу бичсэн байна. засчихлаа.
гэхдээ л намайг богтолсон
Хэхэ
За айлын бэр болжуугаам биз дээ
Бэр гуйж авна аа гэдэг чинь ураг төрөл, гэр бүлийг чинь хүндэлж байна аа гсн үг хөө
Түүнээс барууныхан шиг гэрлээч гээд гэрлэвэл нэг л биш ээ хэхэ
За баяр хүргье
За та 2-ийн бие биенээ богцолнууу богтолнуу хамаа алга. гол нь хурим хэзээв
Баяр хүргээд адсенсе дээр нь 2 даръяаа гэж :D
за баяр хүргий..... Нээрээ манай найзыг бас гуйж ирэхэд энэ дууг дуулсан чинь уйлсан гэсэн шт бүгдээрээ... яг цаг нь тулахаар час эвгүй байх даа хүний хүн болох тэ? та 2т аз жаргал хүсий ...
пөөх яасан гоёын хэхэ. баяр хүргэе, та2т аз жаргал хүсий
Давка юун билэг дэмбэрэлгүй юм ярьдын. Эвгүй байна гэнэ шүү ;D. Хайртай хосуудын хувьд энэнээс илүү сайхан зүйл гэж юу байна аа. За баяр хүргээд аз жаргал, эрүүл энхийг Дэппсү, Үжка хоёртоо хүсэеээ.
Хурай, хурай, хурай . . .
За та 2тоо баяр хүргэеэээ яасан сайхан юм тэгээд хурим хэзээ вэ??? хэхэхэ
За одоо ХУРИМ ХЭЗЭЭ ВЭ гэдэг асуултаар булуулж эхэллээ дээ. Өчигдрөөс эхлээд л эрчимтэй булуулсан даа хэхэ
Хүний хүн боллоо доо
Харин тийн.
Нээрээ би том бэргэн болж байгаа гэсэн. Тэгэхээр тэр эгчийн дуулж өгсөн дууг сураад дараа дараачийн бэрүүдэд дуулж өгч байнаа
Ямар сайхан үйл явдал вэ. Баяр хүргье та 2тоо аз жаргал хүсий
За баяр хүргий та 2тоо.
Үрээ танихгүй өнөр өтгөн,
Үрээгээ танихгүй баян болох болтугай
Богцлогдсон охины хурим хэзээ товлогдсон бэ?
Баяр хүргэе, Ёс төртэйгөөр айлын эхнэр болох гэж байна шдээ, юуун богтлогдох.
Сум сунгаж, өрх өсгөж буй та хоёртоо баяр хүргэе.
Үрээ танихгүй өнөр болоорой
Үрээгээ танихгүй баян болоорой
Та 2-т баяр хүргэе, Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
Бороогийнх шиг хөгтэй хөгжилтэй юм болсон уу бэр гуйж байх үеээр? hehe :)
ккк
Хөөх яасан сайхан мэдээв. Чамд баяр хүргэе!!! Аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлийн сайн эзэгтэй болоорой :D
Баяр хүргэх нь зөв үү буруу юу одоо тэгээд л нүдээд байна шүү дээ тогоо шанага :P
Хэхэ, харин тийн. Богтлогдсон гэсэн чинь Санакаегаас бусад нь баяр хүргээд байгаан. Уул нь богтлуулсан шд :P
Хурим ирэх жилээс л товлогдсон доо.
Хөгтэй хөгжилтэй юм гэвэл аав ээжүүд нэг нутаг усны, нэг овгын хүмүүс болж таарсан. Гэхдээ хамаатан биш юм билээ хаа очиж. Хадам аав нагац ахтай нэг 10 жилийнх байж таарсан гэх мэт олон юм байнөө байна
Бичлэг таалагдав.. :p
За тэгээд.. баяр хүргэхүү? яаху гэдэг...
ммм... Заза хуримаа сайхан хийгээрэй..
Адсенсе дээр дарах гэсэн. үл олов.
ая нь ямар юм болдоо.. асий нэг дуулдаг даа.. тэр л бодогджээнэ хэхэ..
Баяр хүргэе ээ..
Шавхай тарьдаг нь манайд байна Шал угаадаг нь танайд байна Урж тасддаг нь манайд байна Умайлгаж оёдог нь танайд байна Агсам тавьдаг нь манайд байна Аргадаж унтуулдаг нь танайд байна Хулгай хийдэг нь манайд байна Хувааж иддэг нь танайд байна Гадуур тэнэдэг нь манайд байна Ганихарч хүлээдэг нь танайд байна Энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн Эгэл гэр бүл болно гэдэг болцийн байна гэнээ
bayar hurgie, ooriinhoo house-iig sunderluuleech,
tsonhnii chen foorchgiig neeye dee geel duulool hurimiinhaa odriig huleej baigaam bizdee.
Баяр хүргэе :)
Баяр хүргэе. :) Анх блогийг чинь уншиж байхад оюутан, бас жаахан охин байна да гэж боддог байсан. Одоо бүр айлын гэргий болох болчихсон гэж бодохоор цаг хугацаа ч өнгөрч, том ч болж дээ.
Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Za bayar hurgey. Nz ni mash ih bayartai bn. sain shan amidraarai =). Tuvshuu
Kkk Sain yarival turul bolj taarj medeh yum bishuu :p
зүүсгэл үүжээ өмсөөд хүнийх болсон чи минь... гэлүү баяр хүргье ээ
KKKKK BAYAR HURGIII YEEEE BOLJ OGUUL NOGOO HEREG BUTCHUUL TEGEED BUUR GOY BOLOH NI DEE TIIMEE
Баяр хүргэе үүүүаааа :D
Пээээ
tanixgui ch gsn bayar xurgiye daa xexe
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)