Дэлхийн алдартай зургууд цуврал - Дайны үе

October 7, 2009 19 санал шүүмж
Хүн төрөлхтний бүтээсэн нэг аймшигт зүйл дайн. Дэлхийн 2-р дайн хэт удаан үргэлжилсэнээс болж бараг бүх цэргүүд нь философичид болсон гэдэг. Дайн гэж юу вэ? Би юуны тулд дайтаж байна вэ? гэхчилэн өөрийн эрхгүй бодогддог байсан биз. Яг үнэндээ бол би Монголд төрсөндөө баярладаг. Ямар азаар 2-р дайны үед Еврей болоод төрчихөөгүй юм, ямар азаар Палестин, Иракт төрчихөөгүй юм гэж боддог. Ингээд дайны үеийн олныг цочроосон зургуудыг та бүхэнд толилуулъя.



Вьетнамын дайн. 1972 он 6 сарын 8.

Зургийг Nick Ut гэх зурагчин авчээ. 9 настай Пан охин  нуруундаа хэд хэдэн түлэгдсэн шархтай гудамжаар уйлаад гүйж байх үед нь авчээ. Пан охин болон түүний эцэг эх өмнөд Вьетнамын оршин суугчид ба 1972 оны 6 сарын 8-ны өдөр хойд Вьетнамын цэргийн хүч онгоцоор охины амьдардаг тосгоны дээр бөмбөг хаяснаас уг үйл явдал болжээ. Одоо зураг дээрх бүсгүй маань Канадын иргэн болсон гэнэ. Магадгүй эх орондоо амьдрах нь түүнд олон таагүй дурсамжуудыг санагдуулдаг байх.



Вьетнамын дайн. 1968 оны 2 сарын 1

Уг дайны үеэр олон зургууд авагдсан боловч энэхүү зургийг чухалчилан үздэг нь Вьетнамын дайн нь угтаа Америкчуудаас болоогүй юм гэдгийг харуулжээ.

Зураг дээр Өмнөд Вьетнамын цагдаагын дарга хоригдогчоо цаазлаж байгааг харуулсан юм. Хоригдсон хүн юу ч хийсэн хамаагүй цаазлаж байжээ.



Дэлхийн II дайн. 1941 он

За энэ их танил арал байгаа биз. Saving Private Rain кинон дээрээс та бүхэн харсан байх. Гэтэл бодит амьдрал дээр ийм байж.







Дэлхийн II дайн. 


Хирошима, Нагасаки 2 хотод  Америкчуудын хаясан атомын бөмбөгнөөс болж Хирошима хотод 140 мянган хүн, Нагасаки хотод байсан 80 мянган хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн 15-20 хувь нь бөмбөгдөлтөөс үүссэн гал түймэр, сүйдэлт, долгионд цохиулж нас барсан бол үлдсэн нь хорт хавдар болон бусад атомын бөмбөгөөс үүдсэн өвчнөөс болон нас баржээ.

Бөмбөгдөлтөөс 6 хоногийн дараа  Япончууд бууж өгсөнөөр II дайн дууссан гэдэг.







Дэлхийн II дайн 

II дайны үед хамгийн их хэлмэгдсэн ард түмэн бол яах аргагүй Еврейчүүд билээ.  

Уг хорих лагер нь Германы хамгийн эхний бөгөөд хамгийн том хорих лагер байж. Хоригдогсодын ихэнхи хувь нь Еврей, Польшууд байж. Үлдсэн нь улс төрийн гэмт хэрэгтэн, Хятадууд, шашны гэмт хэрэгтнүүд, гомочууд болон дайны ялтангууд байжээ.

Тэр үед  ямар ч айхтар ялгаварлан гадуурхдаг байж вэ дээ. Уг хорих лагерт нийтдээ 56,545 хүн нас барсан гэдэг тоо гарчээ. Үүнээс SS-ийн цэргүүдэд алуулсан - 33,462 хүн, буудуулсан - 8,483 хүн, дүүжлүүлсэн - 1,100 хүн, нүүлгэн шилжүүлэлтээр - 13,500 хүн нас баржээ.

6. Сүүлчийн Еврей



Дэлхийн II дайн - 1941 он


Украйны Виница хотод байсан сүүлийн Еврейг буудан хороож буй зураг. Тэр хотод нийт 28,000 Еврей байсан гэдэг ба бүгдийг нь хороосон байна.  

Уг зураг Einsatzgruppen -ийн нэгэн цэргийн хувийн альбомонд байжээ.











7. Гэрээ зурсан нь


1948 он.

Дайны дараа өнчин, эцэг эх, таних ойр дотны хүмүүсээсээ хагацсан хүүхдүүд олон байсан нь ойлгомжтой. Тэр хүүхдүүдийн зүрхэнд дайн ямар том хар толбо үлдээсэн нь тодорхой. Асрах төвд нэгэн охин самбар дээр утга учиргүй баахан зураас зурсан байна. Түүнээс юуны тухай зурж байгааг асуухад "Гэр" гэж хэлжээ.




8. Иво Жимад тугаа мандуулсан нь

Дэлхийн II дайн - 1945 он

Иво Жимад хийсэн тулааны тухай олон кино хийснийг та бүхэн мэдэх байх. Яг уг зураг дээрх 4 цэргийн амьдралыг харуулсан кино хийгдсэнийг та бүхэн үзсэн бизээ. Америкчууд Иво Жима арлыг эзэлсэн тэр үеийг буулгасан хамгийн алдартай зураг энэ билээ.





9. Reichstag -ийн туг

Дэлхийн II дайн - 1945 он


Зөвлөлтийн цэргүүд 1945 оны 5 сард Германы нийслэл Берлинд нэвтрэн ороход авсан зураг. Хэрэв та зургийг сайн анзаарвал дээш мацаж буй цэргийн 2 гарт цаг байгаа. Тэгэхээр мань хүн үхсэн цэргийн цагийг авсан, эсвэл хулгайч цэрэг байсан байх нь. Гэхдээ туг мандуулаад авсан азтай аавын хүү.



10. Үхэж буй цэргийн аврал




1962 оны 6 сарын 4, Венесүэлийн Пуерто Кабело тэнгисийн цэргийн бааз.

Уг цэрэг мэргэн буудагчийн овоо хараанд өртөн буудуулаад үхэхийнхээ өмнө гудамжаар явж байсан ламтан дээр очин зүүгдэж буй зураг.

Магадгүй диваажинд очихыг хүссэн байх уг цэрэг.









11. Цагаач эх



1936 оны 2 эсвэл 3 сар. Фото зурагчин Dorothea Lange.

Өлссөн, сэтгэл санаагаар унасан цагаач эх. Зурагчинг өөрийнх зургийг авч байхад тэрээр юу ч асуугаагүй гэнэ, зурагчин ч түүний тухай түүх, нэрийг нь асуугаагүй. Гагцхүү насыг нь л асууж. Тэрээр 32 настай байжээ.

Гэтэл 50 гарсан мэт харагдаж байгаа биз. Түүнд байсан гал цог, хүсэл эрмэлзлэл нь дайны хөлд үрэгдэж дээ.






12. Ганцын хүч

2006 он. Израйл.

Одоо арай орчин цагын зургийг харъя.

Израйлын цэргийн хүчнйи эсрэг ганц эмэгтэй. Уг зургийг авсанаар фото зурагчин Oded Balilty өндөр үнэлгээ авчээ. Олон ч шагнал бас авч.



13. Танкны эсрэг

2003 он Пакистан.

Палестин хүү Израйлын цэргийн танк руу чулуу шидэж буй нь.

Ийм багаасаа дайнд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг зоригтой хүү юм.










14. Хуту залуу

Rwanda гэдэг кино гарч олон түмнийг шуугиулаад Оскарт бараг номиници бүрээр өрсөлдөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл яг амьдрал дээр хэдэн мянган хүн иргэний дайнд амь үрэгдсэн бол? Тутцигын босогчдын гарт эрэмдэг болтлоо тамлуулсан Хуту залуу.

1994 он Rwanda.



Эцэст нь Үнсэлт

Юутай ч дайн эхэлсэн л бол заавал дуусдаг. 1945 он, New York -ийн Times Square гудамж.

Дайн дуусаж дайнд явсан залуус эх орондоо эргэн ирж буй нь. Усан цэрэг энэ залуу хайртай бүсгүйгээ үнсэж байна гэж та бодож байна уу? Гэтэл үгүй юм. Уг залуу маань баярласан уу, дүрсгүйтсэн үү ямартай ч зөрөн өнгөрсөн сувилагч бүсгүй бүрийг барьж аван үссэн байна. Харин уг бүсгүйг үнсэж байхад нь Alfred Eisenstaedt зурагчин зургийг нь авсанаар түүхэнд тодоор үлдэх алдартай зураг болжээ. Харин үнсэж дууссаных нь дараа сувилагч бүсгүй маань сахилгагүй залууг сайн гэгч нь алгадаад авсан гэнэ лээ шүү :P


19 санал шүүмж:

  • hiko said...

    гайхалтай зурагнууд бүгд л ямар жүжиглэлт байхгүй бодит болхоор шууд л харсан чинь биений хамаг үс арзааж байна.

  • stormy said...

    Сүүийн усан цэрэг сувилагчийг үнсэж байгаа зураг чинь "Музейд өнгөрүүлсэн шөнө" кинон дээр гардаг зураг шүү дээ.

  • Anonymous said...

    ene neg heden teneg zurag blog warez bolgon deer baih yumaa, neeh surtei shine yumshig niitleh, nogoodohod ni yum uzeegui yumshig heden nuhud

  • Pearle Deppsu said...

    TO Аноним эсвэл МВ юу???
    Би л лав мэддэггүй байсаан. Олон ч хүн энэ зургуудыг мэддэггүй байх. Би төрөхдөө мэддэг болж төрөөгүй болохоор мэдлэг мөхөс би блог дээрээ юу бичихээ өөрөө мэдье дээ

  • etvgen said...

    Buchenwald хорих лагер зураг үнхээр аймар юмаа хүмүүс яаж өөршигээ хүмүүсийг ингэж овоолж чадаж байна аа :(

  • Гамп said...

    тэр 2 дахв зураг аймаар санагдаад байдын.

  • artgaa said...

    Ээн орчин үеийн анонууд их муухай болцымаа ер нь. Дээр үед хөөрхөн байж. Тэр райхстагт туг мандуулж байгаа орос цэргүүдийн зургийг хамгийн олон харсан боловч, ахиад харахад сайхан л байна. Түүхэн, шилдэг зураг гэж бодохоор бүүр гоё байна. Бусад хараагүй, эсвэл ганц нэг харж байсан зургууд тэхээр бүүр л гоё санагдаа. Наад 2-ий чинь түрүүч Кантария, жагсаалын цэрэг Егоров нар гэдэг шд мэдэх үү? Азтай залуус.

  • bbatzorig said...

    ehnii zurag hoid vietnam bish omnod vietnamiin bombogdolt bish uu. socialismiin ued garch baisan imperialism hun torolhtnii esreg gemt hereg gedeg nomond ene zurag baidag baisan.

  • Pearle Deppsu said...

    TO Артгаа ах
    Наад солиотой хүүр чинь Аноним биш нөгөө мэдрэл МиссВорлд. Чатаар нэг орилдог байсан, одоо харин овоо блогт орж ирээд солиордог болж.

    TO Батзориг
    South, North -оо дандаа солиод байдаг юм өө уучлахтий :D

  • Pro31 said...

    medeej chadvarlag, zorimog setgeltenuud bodit barimtad zurguudiig ilt sn gargaj chadjee. gehdee iim zuils hezee ch bitii boloosoi gej hun bolgon huseh bolovch humuus hiiseer bdag n uneheer oilgohiin argagui hund hetsuu geech um daa! minii huvid setgel min mash ih uvduj bna hamag bie sonin bolchihloo? ymar uvurdulteem be! uneneer soliorohod yahav dee, artgaa ahaa?!

  • Anonymous said...

    11-r zurag chin daintai yamar ch kholboogyi. US-iin 30-aad onuudad bolson Great Depressionnii yed absan zurag uymaa. Cheers :)

  • Anonymous said...

    hey ene ehnii zurgan deerhi Pan ohin odoo amid bdiin bn lee. sayhan tv-r garch bsn shu. usa-g amidardag yum bilee

  • Үлмэдэх said...

    Reichstag -ийн тугийг барьж байгаа залуугийн зураг их л сүрдэг гарсан юм шиг санагдлаа , ар талын фонн ч гэсэн , сонирхолтой нийтлэл байна , үргэлжлүүлээд бичээрэй .

  • erkhembayar said...

    9 dehi zurag deer huurhii ter tug manduulj bui tsereg ami uregdsen negniihee ar gert ni ogoorei gej zahisan tsagiin nogoo gartaa zuusen baih gej bi bodoj baina. Zaaval ter mundag baatriig hulgaich bolgoj yah ni ve dee. tiimee. Orosuud bol zovlon uzsen aguu ard tumen shuu

  • Badarchin said...

    Гоё гоё зургууд байшт...

    Прайват Райн-ы зураг авалтыг ердөөсөө л Роберт Капа-гын авсан зургуудаас бүрдсэн байдаг.. D-Day-д ганц л зурагчин зураг авсан бөгөөд тэр нь Капа байсан бөгөөд процесс хийх явцад алдаа гарч 12 ширхэг хальс л амьд гарсан нь түүхийн том эх сурвалж бас сайхан кино болж дээ..

    Тэр Орос цэрэг нас барсан Герман цэргийн цаг аваад баларсан гэдэг..ккк
    Евгеиний Халдеи гэж сайхан зурагчин байсан бөгөөд өөрийнх нь тухай хийсэн ВВС-гийн кинонд тэр тухай тодхон ярилцсан байдаг..
    Андуураагүй бол тэр Вьетнам хүүхдүүдийн зураг Дон МкКолиных байх..
    Тэр охин том болоод Англид дээд сургууль төгсөөс ярилцлага өгсөн байсныг харж байсын байна..
    Юутай ч сайхан зургууд үзээд гарлаа :-) Thanx

  • Anonymous said...

    гэхдээ сувилагчийг эхнэрээ болгон авч суусан хүн ч их азтай хүн байх даа

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)