“Блог бидний амьдралд” өдөрлөгийн эргэн тойронд

October 5, 2009 4 санал шүүмж
Өнгөрсөн баасан гарагт буюу 10 сарын 2-нд IT Park дээр Блог бидний амьдралд нэртэй өдөрлөг болсон билээ. Ажлын өдөр байсан болохоор бага хүн ирсэн боловч олон хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Ялангуяа Санакаегын илтгэлээс Адсенсийн талаар өөрийн мэдэхгүй олон зүйлийг мэдэж авав.

За би бээр өөрөө Блог ба Аюулгүй байдал сэдвээр илтгэл тавьсан. Илтгэл тавьж байх үедээ сандарсан уу, мартсан уу 10 секунд хэртэй чимээгүй зогссон тал бий бий :D

Monkey.mn сайт дээр илтгэлүүдийг тавьна гэсэн. Тэгэхээр очиж амжаагүй хүмүүс нь илтгэлүүдийг унших боломжтой болсон. Би өөрийн илтгэлийг блог дээрээ бичлэг болгож оруулнаа. PPT файлаар тавьбал хүмүүст ойлгомжгүй байх болов уу.

Харин надад уулзаагүй удсан блогчидтойгоо, бас блогоор нь сайн мэдэх ч уулзаж байгаагүй блогчидтойгоо уулзаж авсан сайхан өдөр байв. Өдөрлөгийг эхлүүлэх гээд Зараа ахтай ярилцаад Санакаегын утсыг хайгаад зогсож байтал мань хүн хажууд зогсож байсан байгаа юм ккк. 2007 оноос хойш Messenger –р харилцаж байснаас биетээр уулзаж байгаагүй тул хажууд зогсож байсныг нь мэдэхгүй “Санакае ирээгүй байна шдээ” гэтэл “Би байна шдээ” гээд хажууд зогсож байгаа юм даа.

Бас Ганга эгчтэйгээ уулзаж хацар дээрээ үнсэлцэж авав. Бодож байснаас өөр хүн байсан шүү. Их намбалаг сайхан эгч байна лээ. Бум-Эрдэнэ ахтай уулзав аа бас. Ах маань миний төсөөлж байснаас бүүр өөр хүн байна лээ хэхэ. NTV-ийн Зочны цаг нэвтрүүлгээр харж амжсангүй гэж бодож байтал өдөрлөгөөр тааралдав.

Мөн Өнөөгийн Монгол сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэлийн уралдаан зарласныг хүмүүс мэдэх байх. Гэтэл 3р байранд нэг бяцхаан, жижигхээн, жоохоон хүүхэд шалгарав. Сүрхий хүүхэд байна лээ шүү. Тэр охин насанд хүрсэн үү, үгүй юу мэдэхгүй :P

Монголын блогчид маш олон болох болтугай гэж ерөөе.

4 санал шүүмж:

  • sanakae said...

    deppsu бол хэн ч хаанаас харсан таних юм байна лээ шд. Тэгчээд би хэн бэ гэж таалгаад байгаа юм даа :D

  • Pearle Deppsu said...

    Санакае

    Би тэгээд хаанаас нь ч хэн ч харсан танихаар ямар содон тэмдэгтэй юм байна ай? хэхэ

    орой нь очиж үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч өмнөх өдөр нь поккердож мөнгөө сэгсрүүлсээр үүрийн 4 цагт унтсан болохоор ядраад нам унтсан байна лээ. Гарууд будаа болгосон сурагтай

  • Ms.AmY said...

    хэхэхэ Дэппсү эгчээ би саяхаан насанд хүрээд иргэний үнэмлэхээ авцан шүү. Өдөрлөг 10 сарын 2нд болсон шдээ. Маргааш нь буюу 10 сарын 3нд миний төрсөн өдөр байсан шд хэхэ. бяцхаан, жижигхээн, жоохоон хүүхэд :P Ms.AmY

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)