Коктейльний түүх хийгээд коктейль парти

September 8, 2009 11 санал шүүмж
Хүн болгонд мөрөөдөл байдаг шдээ. Би тэгэхээрээ тэгнэ дээ гэсэн. Надад нэг ийм мөрөөдөл байдаг юм. Тусдаа гарахаараа мини бартай болоод тэндээ коктейль хийж найзуудыгаа дайлна гэсэн. Гэхдээ байнга урьж дайлаад, олон түмний хөлд дарагдах биш хааяадаа тэмдэглэлт өдрүүдээр олуулаа бужигнах гэж л (лаг нүхээ малтсан хэхэ)
Тооны хичээл дээр зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь гэж ирээд л заадаг. Тэрэн шиг хүрэлцээтэй нөхцөл нь бүрдэж тусдаа гарж байгаа болохоор коктайл хийх талаараа бодож эхэлсэн. Коктейль хийдэг ком бол Номин их дэлгүүрт 35К гээд байдаг юм билээ. Ганц хэцүү зүйл нь коктейльны найрлаганд орох архи, дарс, жин, рум зэрэг л байна. За хаанаас ч юм олж болох боловч тун чиг л үнэтэй тусах байх даа. За ингээд коктейльний түүхээс цухас тонирхуулъя.

Коктейльний түүх
XIX зуунаас анх коктейлийг хэрэглэж ирсэн байна. Хамгийн анхны коктейль хийж байсан тухай материал 1803 оны 4 сарын 28-нд хэвлэгдсэн The Farmer’s Cabinet номонд байжээ. Мөн анхны коктейльний тодорхойлолтыг 1806 оны 5 сарын 13-нд хэвлэгдсэн The Balance сэтгүүлд (АНУ-ын) бичиж байсан байна. Уг тодорхойлолтонд “Коктейль гэдэг нь ликёр, бүх төрлийн спирттэй шингэн, сахар, ус болон гашуун амтат шингэний холимогыг хэлнэ” гэсэн байжээ.
Анхны орчин үеийн коктейлийг Мартини хэмээн нэрлэж олон түмний хүртээл болгожээ. Уг коктейль нь Martinez (1862 он) хэмээх коктейлийн найрлагын гол бүрэлдэхүүн нь болсон байна. Martinez-ийн найрлаганд чихэрлэг улаан вермут дарс, жин ордог ба тоороор чимэглэдэг байна. Уг найрлагыг Jerry Thomas гэх эрхэм maraschino болон лимоны шүүсээр амталж багахан өөрчилсөн байна. Ингээд л шинэ шинэ коктейлиуд ар араасаа цуварч оюун ухаант хүн төрөлхтний төсөөллөөр шинэ шинэ коктейлиуд төрөн гарч эхэлсэн байна.
Одоо бидний уудаг хуурай мартинийн найрлаганд жин, цагаан вермут дарс ордог ба чидун жимсээр чимэглэдэг билээ. Хэрэв та анзаарсан бол James Bond-ийн цувралд гол дүрийн агентийн уудаг коктайл нь үргэлжид хуурай мартини байдаг. Гэхдээ хуурай мартинийн харагдах нь анги анги шинээр гарах тусам өөрчлөгдөж байдаг. Эхэндээ гурвалжин хундаганд хийсэн цагаан мартиниг зөөгч авч ирж өгдөг байсан бол яваандаа чидун жимсээр амтлан, бүүр сүүлийн анги дээр өнгөн давхарга үүсгэсэн байдаг. Ингээд л хүний төсөөллөөр коктайлууд зулай зулайгаа гишгэн бий болдог байх нь. (эсвэл хундага хундага тагшин ккк...)

 1934 – 1959 он бол гайхамшигт нээлтийн жилүүд юм. 1948 онд анх Маргарита төрөн гарчээ. АНУ-ын Даллас хотын нийгмийн ажилтан Маргарита Самис хэмээгч хатагтай гэртээ Зул сарын үдэшлэг хийж байгаад санамсаргүйгээр текила, далдуу модны шүүс хольсноор уг ундааг гаргаж авсан бөгөөд үдэшлэг дээр байсан хүмүүс уг ундааг тамшааж түүний нэрийг бүхэл америк даяар түгээжээ.
1900 оны сүүлийн хагаст хувийн бар, ресторан ажиллуулдаг хүмүүс өөр өөрсдийн брэнд болох өнгө, үнэр, амтаар ялгарсан коктейлиудыг хийж олны хүртээл болгосоор ирсэн байна. 
Миний бодлоор бол эхэндээ олоход хялбар найрлагуудаар хийсэн коктейлиар найзуудыгаа дайлнаа. Ингээд жагсаагаад бичвэл:
1. B52
Найрлага: Kahlua, Bailey's Irish Cream, Grand Marnier
B52 коктайлын түүх.
B52 нь Вьетнамын дайнд ашиглагдаж байсан бөмбөгдөгч онгоцны нэр юм байна. Анх 1977 онд Keg Steakhouse гэдэг хүн хийж олны хүртээл болгосон байна. Танд баярлалаа.
Уг коктайлын санааг цааш нь дэлгэрүүлээд В53, В54, В55, В56, В57, В61 гэх нэртэй коктайлуудыг бүтээжээ. Эдгээрийн ялгаа нь амарето, ванил, водка, какаоны крем хольсноороо ялгагддаг юм байна.



2. Black Russian


Найрлага: Kahlua, Vodka

Түүх.
Анх 1949 онд Бруселийн Метропол нэртэй зочид буудлын бармен залуу хийж байжээ. Тэгээд л нэртэй коктайл болсон байна.





3. White Russian
Найрлага:  Vodka, Kahlua, Cream. Заримдаа cream -ны оронд сүү ч хийж болдог.

Түүх.
Анх 1965 оны 11 сарын 25-нд АНУ-ын Калифорн мужийн Оакландад хийгдсэн байна. Хэн гэдэг хүн хийсэн талаарх мэдээлэл байсангүй.
Энэ дээрх Black, White Russian коктайл нь Оросын уламжлалт сархад биш юм. Зүгээр л алкохолын найрлага их болохоор л тэгж нэрлэсэн бололтой.



4. Irish Creme

Найрлага : Baylies, Vodka

Түүх.
1974 онд анх бий болсон ба Irish виски, ликёр, кремийг хольж  Байлисийг гаргаж авсан байна. Ингээд л Baylies -ийн найрлагатай олон олон коктайл гаргаж авах үндэс суурийг тавьж өгч ээ.





5. Bloody Mary
Найрлага : за найрлаганы гол бүрэлдэнхүүн нь архи, лоолийн шүүс. Тэгээд өөрийн хүслээрээ хольж өгнө дөө. Уг 2 дээр тобаско саус, чидун жимс, давс гэх мэтийг нэмээд чимэглэнэ.

Түүх.
Анх 1926 онд New York-ийн нэгэн барны эзэн болох Fernand Petiot уг ундааг сэдсэн байна. Ингээд л олны хүртээл болж дээ.
За ингээд өнөөдөртөө дуусгая. Маргаашнаас үргэлжлүүлнээ.

11 санал шүүмж:

  • 3apaa said...

    За сэгсийтлээ коктейлднээ сайхан...

  • Pearle Deppsu said...

    За тэр ч яахав, бэлэггүй ирвэл босгоороо ч давуулахгүй гэж мэдээрэй

  • LoveLove said...

    Гоё гоё коктейл уух нь гэснээс Зараа чи ууж болку гээздээ

  • uujiim said...

    Коктейл ч одоо соёлтой хэрэглээ бх даа хүүеээ нээрээ 2жилийн өмнө бхаа чи 2 уулаа нэг коктейл ууж суух юмсан гэж бсан даа санаж бна уу

  • Galzuudleo said...

    өөрөө зохиогоод л хийчихгүй юу болдог л юм байналээ

    тэгээд сайхан өөрийн нэрийн брэнд коктейлээр нөхөдөө дайлаад суух жаргал бишүү

  • Давка said...

    Намайг уриарай....... Бэлгээ бариал очий шт.......ккккк

  • Pearle Deppsu said...

    TO Үүжийм
    Санаад л байгаа шд. би дуртай болохоороо л коктейль ууяаа гэсийм шдээ

    TO Лео
    Намайг хийх гэсээр байтал өөр хүний аль дээр хийсэн юмыг л хийчих биз. Хорвоо дээр хэдэн арван мянган коктейль бий шүү дээ.

    TO Давка
    Боджийж болий гсн хэхэ

  • SUNshine said...

    коктейл ч гое шүү, манайд коктейл хийхээрээ архийг нь арай ихдүүлээд байх шиг байдын тэ. Гое мөрөөдөл байна өө, найз нөхдөө уриад л өөрийн гарын коктейлээр дайлаад л. Ажил дээрээ суужээж нээх гое хүйтэн коктейл уумаар санагдчихлээ ккк

  • uujiim said...

    Хэхэ санаж бгаа бол болж болж би одоо удахгүй хөдөө явна ирж бгаад холбоо баривал болно биз дээ

  • AntiDotE said...

    Коктейлийг хэн дуртай нь яаж ч хийж болох ч бас коктейльний найрлагад орох бүрдэл хэсгүүдийн найрлагыг мөн бодолцож байж холихгүй бол хор ч болох тохиолдол бас байнаа байна.
    Коктейль жомбоорий зохион байгуулаарай л гэж гүсий даа, кк.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)