Дэлхийн хамгийн алдартай 10 фото зураг

September 12, 2009 22 санал шүүмж
1. Афганистан охин [1984]



Уг зургийг  National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн лагерь дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry

2. Omayra Sánchez [1985]


Omayra Sánchez нь 1985 оны 11 сарын 14-нд болсон Колумбын Nevado del Ruiz галт уулын дэлбэрэлтэнд өртсөн 25,000 хүний нэг бөгөөд тэрээр усан дотор нэгэн төмөр бетоноос зууран 3 хоногийн турш байсан байна. Уг зургийг авсан зурагчинг Колумбын засгийн газар шүүхэд өгч эмгэнэлт явдлыг олон түмэнд зарласан гэж буруутгасан байна. Гэвч охиныг нас барсны дараа уг зургийг дэлхий даяар цацжээ.
Фото зурагчин: Frank Fournier

03. Черчилын хөрөг зураг [1941]


Уг зургийг  Канадын зурагчин  Yousuf Karsh авсан байна. Уг хөрөг зураг нь дэлхийн хамгийн их хуулбарлагдсан зургаар тодорчээ.
Фото зурагчин: Yousuf Karsh

4. Косовогын дүрвэгсэд [1999]


Уг зураг нь Вашингтон Постын зурагчны авсан зураг ба Косовогын дүрвэгч 2 настай Agim Shala хүү хэрхэн төмөр торны цаанаас өвөө эмээ дээрээ очин Арабын нэгдсэн Эмират руу дүрвэх гэж байгаа зураг юм. Хүү эцэг эхтэйгээ Косовогийн мөргөлдөөн намжсаны дараа эргэн нийлсэн байна.
Фото зурагчин: Carol Guzy

5. Өвчтэй хүү хоол хайн мөлхөж буй нь [1994]


Дээрх зургийг  1994 оны Суданы өлсгөлөнгийн үеэр авчээ. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна. Энэ зураг дэлхийг тэр чигт нь цочроов. Үүний дараа хүүд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй ба зургийг  авсан фото зурагчин Суданыг орхисноос 3 сарын дараа сэтгэлийн гутралаа давж чадалгүй амиа хорложээ.
Фото зурагчин: Kevin Carter

6. Тусгаарласан угаалтуур [1950]


Энэ зургийг  хараад бүгд ойлгох биз. Америкад 1800 оноос эхлэн ноёрхсон арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүгдэд харуулсан зураг.

Фото зурагчин: Elliott Erwitt, Magnum Photos

7. Өөрийгөө шатааж буй лам [1963]


1963 оны 6 сарын 11-нд Вьетнам ламтан Сайгон хотын их хөлийн бүсэд өөрийгөө шатааж тухайн үед өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Деймийн Католик дэглэмийн залхаан цээрлүүлэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.   
Тэрээр шатаж байхдаа нэг ч булчингаа хөдөлгөөгүй гэнэ.
Фото зурагчин: Malcolm Browne

8. Амар тайван [~2000]


Компьютер хэрэглэдэг хүн бүрийн мэдэх зураг. Уг зураг дээрх газар Калифорниагын Сонома уулын хөндий юм. Уг зургийг  авсныхаа төлөө фото зурагчин маань зар сурталчилгаанаас 200 сая доллар авсан байна. Гайхалтай биш гэж үү?
Фото зурагчин: Charles O’Rear

9. Triangle Shirtwaist-ийн түймэр [1911]


Уг зураг дээрх цогцоснууд нь  Triangle Shirtwaist компаны гаднах талбайд хэвтэж буй юм. Компанийн дүрмээр бол ажлын цагаар компанийн гаднах хаалга үргэлж цоожтой байх ёстой ба ингэснээр хулгай гарахгүй гэдэг байжээ. Гэнэт түймэр гарснаас бол 146 хүн нас баржээ. Тэдний ихэнхи нь цагаач эмэгтэйчүүд байж.
Фото зурагчин: Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтан


10. Карл Марксын хөрөг.




 За энэ хүнийг бүгд мэдэх бизээ. 


Эх сурвалж: http://wickedreport.com

Үүн дээр өөрийн бодлоо хэлэхэд манай монголын фото зурагчид олширч, сайн зургууд авч байгааг  та бүхэн Агшин, Зураг, Сүүдэр, Виндов зэрэг фото сайтуудаас харж болно. 
Миний ажигласнаар зурагчид эхлээд цэцэг авч гараагаа эхэлдэг юм байна лээ :P. Бас нэг онцлог нь манай олон зурагчид өнгөний хэт их мэдрэмжтэй. Зургийнхаа өнгийг хэт ихэсгэсэн нь жаахан хуурамч харагддаг ч дэлхийн хэмжээнд танигдсан сайн зурагчид болохыг гэж ерөөе.
Монголын зурагчид маш олон болох болтугай :)

22 санал шүүмж:

  • Шонхор said...

    Миний сонссоноор бол 1-дэх зураг дээрх охин Хазара охин гэсэн шүү.

    Харин 2-дахь зурган дээрх охин бол бетоноос зуурсан биш, бетонд хөл нь даруулаад гарч чадахгүй байсаар амьсгал хураасан юм байна лээ.

    Бас 3-дахь зурган дээр болохоор зурагчин Черчилийн тамхийг нь булааж авангуутаа дарсан зураг гэсэн. Тэгээд ийм ууртай, шийдэмгий гарсан гэнэ лээ :)

  • Pearle said...

    TO Шонхор
    Аанхаа, сайхан залруулга байна. Нэг юм асууяаа. Тэр 2 дахь зураг дээр охины нүд үнэхээр тэгж их улаасан юм болов уу? эсвэл засаад албаар улаан болгосон юм болов уу?

    Нүд ингэж улаана гэхээр л аймаар санагдаад, санаанд огт бууж өгөхгүй юм.

  • iin said...

    5 дах зураг аймаар юм , өрөвдмөөр

    8 дахь зургийг би энэ нэг монголын тал л юм шиг зурагдаа гэж боддог байжуулээ, калифорнийх юм бий

    өнгөндөө ч бус үйл явдалдаа шилдэг зургууд юм тээ

  • Хvсэл said...

    үнэхээр аймшигтай, хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна шүү, гайхамшигтай.

  • Arsun said...

    Үнэхээр шилдэг зурагнууд байна шүү.

  • Amgaa said...

    Эвгүй эвгүй зурагнууд байна шүү

  • B.Tumennast said...

    yaay aihtar zuragnuud bna shuu! Bid nar neg bodliin jargaltai humuus ch yum shig

  • 1дүгээрт Дизаан said...

    1дэх зурган дээрх охиныг олоод дахиж зургийг нь авсан байсан бага зэрэг хөгширсөнөөс биш харц бол яг хэвэндээ байлээ

    хамгийн сүүлийн марксын хөрөг юу нь илүү гэж топ-д орсын бол

    аа тийн энэ жагсаалтыг чи өөрөө гаргав уу эсвэл өөр эх сурвалжыг орчуулав уу

    ёстой эвгүй эвгүй зурагс байна

  • Pearle said...

    TO Нээгэст
    Тэр эх сурвалж дээр байгаа линк дээр жагсаасан зургууд.

    Гэхдээ угаасаа шилдэг 10 юм билээ л

  • silence said...

    nadaa ter 5 dahi zurag l aimaar orovdoltei sanagdaj yum yum bodogduuldag yum harhaas nud halitram jaahan togtoj haruul uilah bhaa

  • sanakae said...

    би энд сэтгэгдэл үлдээгээгүй юм байна шд. Messegeer явуулсанаа бичсэн гэж бодоод байсан байна.

    Тэр тусламжийн хүнсрүү мөлхөж байгаа хүүхэд. Ард нь байгаа шавуу.
    Шууд амьдрал өмнүүр гүйлгэх зураг болчихсон.

  • Anonymous said...

    ээ бурхан минь!!! тэр тусламжийн хүнсрүү мөлхөж байгаа хүү, тэр усан дотор 3 хоноод үхсэн охин нтрийг бодохоос аймар санагдаж байна. тэр зурагчин хүртэл сэтгэлийг гутралаас болоод амиа хоролсон байна ш дээ. аргагүй ш дээ. ийм аймар юмыг нүдээрээ үзсэн хүн. яагаад ийм шударга бус байдаг байна. энэ хүүхдүүдийг яасан гэж тавилан шийтгэж байгаан бэ тэ. би уг нь англи хэлний хичээл дээрээ нэг зураг тайлсарлаж бичкээд зүраг хайж орж ирснг юм. тэгсэн сэтгэл санааны шууд гүн хямралд орох гэж байна ш дээ.

  • Amy said...

    4r zurgiin huu ebii ebii, nyalh yum chaavaas, har bagasaa amidral uzchih yumaa, gehdee eej, aavtaigaa butsaj niilsen gedeg ni saihan sonsogdoj baina. 5r zurgiig bi hicheel deeree uzej baisan yum. Zurgiig avsan hun setgel gutralaasaa bolj amia horloson... Aimshigtai...

  • Anonymous said...

    Тайлбараа зөв хийхгүй бол арай болохгүйнээ

  • Anonymous said...

    монгол солонгос техник коллеж салбар сургуулийн сурагч: шилдэг зураг гэхэд хэцүүл юм.

  • Anonymous said...

    yamar azaar mongoldoo iiim taivan bvh zvil ni elbeg gazar tursun yum be tegj bhad zarim hair daadgvi hvmvvs jargalda dendvv tashuurchihsan halgai deerem hiij arai ch de iim gazar archaaga aldana da

  • Anonymous said...

    2 бас 5 дахь зураг эвгүй юмаа .... тэр хүлээтэй байгаа гар , араас нь дагаж байгаа шувуу :((

  • Anonymous said...

    zarim zurguud ni dotor yum bodogduulsan zurag bna

  • Procman propro said...

    5 дахь зурагны кино нь хүртэл байдаг тэр хүүхэд үхсэнээс болж зурагчин нь шүүмжлэлд өртөн сэтгэл сананы дарамтанд орж нас барсан гэж ярьдаг

  • Zaya Batzaya said...

    Тас шувуутайг хүү гэж ойлгоод байдаг харин охин байдаг. Колумб охин турбанд хөлөө хавчуулаад гарч чадалгүй үхсэн. Нүд нь хүхрийн хүчлээс билүү галт уулаас гарсан бодисон олон хоног болоод нүд нь хөхөрсөн

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)