Үйлийн үртэй барилгууд

July 8, 2009 12 санал шүүмж
Та бүхэн кино их үздэг байх. Би хувьдаа бяцхан донтон. Тэгээд олон кино үзсэний үндсэн дээр уг бичлэгийг бичих санаа орж ирээд. Юу вэ гэхээр кинон дээр байшин сав сүйдлээд л, бөмбөгдөөд л, нураагаад л, дэлбэлээд л байдаг. Гэхдээ тун цөөн хэдэн барилгуудын амар заяаг үзүүлэхгүй зовоодог.

За одоо өөрийн санаж байгаагаар жагсаагаад бичлээ. Та бүхэн нэмэрлэвэл би тун хурдан бичлэгээ шинэчлэн тавих болно.

1. Өчигдөрхөн Transformers үзсэн болоод ч тэрүү нэгд оруулж байна. ПИРАМИД. Үнэхээр үйлийн үртэй бүтээл. Хэдэн мянган жилийн өмнө хэдэн арван мянган хүний олон арван жилийн хөлс хөдөлмөр, нус нулимсаар бүтсэн болоод ч тэрүү уг бүтээл маань их үйлийн үр тээж явдаг юм шиг байгаа юм. Кинон дээр пирамидыг нураана, дэлбэлнэ, нэг автобот авирч гараад хэмлэнэ. Тайван байлганаа гэж байхгүй, дандаа байхгүй болгох талаас нь үйл явдал өрнөнө. Бас хамгийн их харь гаригынхантай холбоотой байж мэдэх барилга.


2. Эрх чөлөөний хөшөө. За энэ бол терористуудтай ч бай, терористуудгүй ч бай дандаа дэлбэлүүлж, элдэвээр оролдуулж байдаг эд. Олон хүнээс хандив нэртэйгээр дарамталж олсон хөрөнгөөр бүтсэн болоод тэгдэг юм уу бүү мэд ээ. Их л үйлийн үртэй эд. Гэхдээ америкчууд эрх чөлөөндөө хайртай болохоор тийм амар дэлбэлчихгүй ээ бас. Яаж байгаад ч болов үлдээхийг бодно.












3. Empire State Building. (За манайхан орчуулахдаа Эзэнт гүрний цайз ч билүү барилга ч билүү дээ элдэвээр орчуулнаа. Америкт ямар юмных нь эзэнт гүрний барилга байхав дээ.) New York-д үнэхээр олон барилга байдаг. Тэр олон барилга дундаас энэ барилга үнэхээр тайван байна гэж байхгүй. Очиж очиж өнөө муу Кинг конг хүртэл авираад амжихав дээ.


4. Гүүрнүүд. За гүүрнүүдийг бол ёстой элдэвээр зовоочихноо. Хамгийн их нурдаг, сүйддэг гүүрнүүд бол Golden Gate Bridge, Manhattan Bridge, Brooklyn Bridge. Хамгийн гоё нь X-Men III дээр шилжүүлдэг хэсэг. Миний бодлоор тэр Manhattan Bridge л байсан байх. Хүмүүсийг хайрланаа гэж байхгүй шүү, гүүрэн дээр байгаа машин дүүрэн хүмүүс бол хамтдаа "будаа" болцгооно шүү дээ.









5. Sphinx. За Сфинксийн хамрыг кино болгон дээр өөр өөрөөр тасдана шүү дээ. Ямар хэцүү хамаргүй байх заяатай бүтээгдсэн эд гэхээрээ ийм байдаг байнаа. Өнөө Остерикс ах маань хүртэл багтаж ядсан бяраараа тас татаад хаячихна гээч.

6. Линколины хөшөө. Линколины хөшөөны тухай ярьхад америкчуудын үнэхээр хайртай хүн болохоор бас хамаагүй дэлбэлчихэж чаддаггүй юм шиг санагддаг. Харин тэр хөшөөний өмнөх шат, багана бол сайхан дэлбэрнэ шүү дээ.


7. Нэгэнт Вашингтон ДиСи-д байгаа барилгын тухай ярьсных White House, Pentagon 2 бол байнгын терористуудын бай. Хөөрхий дөө, цөмийн бөмбөг, амиа хорлогч тээсэн онгоц хоёроос их л айдаг байх даа.









8. За дандаа дэлбэлж сүйдлээд яахав. Тэрнээс хэцүү байж мэдэх нэг хөшөөний тухай ярих гэж байна. New York-ын Хөрөнгийн Биржийн гадаа байдаг Бухын хөшөө. Ёстой үйлийн үртэй эддээ. Кино болгон дээр шахуу уг хөшөөний бөгсөн хэсэг гардаг. Ер нь ихэвчлэн бөгсөн хэсэг рүү нь толгойгоо чихэж байгаа ч юм уу нэг тиймэрхүү гол дүрийн залууг "байдалд оруулах" гэсэн зорилгоор ашиглана. Хэн дандаа бөгс рүүгээ толгой чихүүлээд байхыг хүсэх вэ дээ. (за энэ жаахан соёлгүй үг хэллэг ашигласан хэсэг болчихлоо. Уучлаарай) Доорх зурган дээр энэ танихгүй гадаад хүн хүртэл бөгсөн хэсэгт нь сууж зургаа авхуулсан байгаа биз. Бодвол хүмүүст их таалагддаг хэсэг бололтой ккк... (жаахан сахилгагүйтэв)










9. За одоо Европын барилгууд. Хайран сайхан урт настай барилгууд болохоор бас хамаагүй дэлбэлж байгааг харахад сэтгэл санаа хямрана гэж жигтэйхэн. Солир, терористууд дайрч байхад чичрээд зогсож байдаг алдарт барилгуудын тоонд Эфлийн цамхаг, Парисын Ялалтын хаалга, Берлины Бранденбург, Ватиканы сүм орно. Хэцүүдээ хэцүү.


















10. За эцэст нь нураахгүйгээр дандаа бүтэн байснаар нь харуулдаг буянтай сайхан барилга бол Колисей билээ. Үнэндээ бол буянтай ямар ч зүйл байхгүй, гладиаторууд тулалдаж цусаа урсгадаг байсан газар. Гэхдээ олон кинон дээр бүтэн байгаагаар нь гаргадаг.


12 санал шүүмж:

  • Amgaa said...

    Эд нар ч яахуу кинон дээр нурж дэлбэрч гардаг.
    Амьдрал дээр дэлбэрцэн үйлтэй байшангууд вайшдэ дэлхийн худалдааны цамхаг гэх мэт :D

  • Pearle Deppsu said...

    TO Амгаа
    Хөөрхий, тэгж кинон дээр сүйтгүүлсээр байгаад бодитоор нурчиж байхгүй юу. Хайран сайхан барилга.

    TO Гамп
    Бас царай муутай бичлэг гэж байнаа??? Ёстой сонин эд байна даа

    TO Антидот
    За хэн ч бай автобот л биздээ хэхэ

  • Attila said...

    za saihan bichleg baina
    ene barilgiig chin barij baigaag ni kino hiivel hedeen arvan tsuvral kino bolno
    aaa harin booom geed hedhen sec boldog bolhoor oruuldag boluu da! bas barij baigaag harsanaas nuraaj baigaag ni uzvel hund talagdah baiha hehehe

  • ЗОРИГТ8 said...

    Дэлхийн сүүлчийн өдөр дээр Муу эрх чөлөөний хөшөөг хөлдөөгөөд балалдийшүү тээ

  • Лилогийн болог said...

    зайлуул тэр эрх чөлөөний хөшөөг дандаа живж юму хугарч унаж байгаагаар гаргасаар бгад би бүр усанд автжийн гж зүүдэлдэг болсийшд.үйлийн үртэй хөшөөг байн байн зүүдлээд би ч бс үйлийн үртэй?

  • Galzuudleo said...

    хэ хэ нээрээ л хэлмэгдэж өгнө шүү

    бичлэгүүд чинь гоё уншууртай юмаа нэг завтай өдрөө дуусганаа хэ хэ

  • Jagaa said...

    Ёоо гомдмоор их хүнийг шагнасан шүү

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)