Шашин

August 30, 2008 13 санал шүүмж
Сайн уу залуусаа?

Би анх удаа л найз залуугаасаа салчихаад баярлаж байгаа охинтой уулзав. Үнэхээр сонин юм шүү.

Би: Яагаад салсан бэ? Уул нь сайхан хосууд л юм сан? гээл асуулаа. Тэгсэн

Найз: Найз залуу мусалман. Тэгээд ахлагч болохын тулд сонгосон охин нь бас адил шашинтай байх ёстой гээд ... гэсэн гэнээ хэхэ. Би бүүр гайхаж хоцорсон.

Би: Тэгээд энд чинь баярлах юу байнаа?

Найз: Гүй ээ, тэр чинь л өөрөө өмссөн хувцас гоочлоод, цээжээ далдалсан, хүзүүгээр татсан цамц, урт өмд өмс гээд... Тэгээд задгай хувцасласан охидыг хараад садар эмээр нь дуудаад... Надад бас дарамттай юм. Тэгээд ч мусалман хүн хэцүү юмаа. Салсан нь ч дээр болсын.

Хаха, сонин байгааз? Гүй ээ, бид нар ч юугаа мэдхэв дээ. Ямар багаасаа шашны элдэв хатуу дүрмээр ягштал мөрдүүлж өссөн биш. Хааяа нэг гандан орохоороо болсон болоогүй мөргөдөг, лам ном уншихад болсон болоогүй алгаа хавсарч суудаг хүмүүс. Бас тэр католикууд чинь иймэрхүү гээ биддээ. Багаас нь хатуу дүрмээр өсгөчихсөн. Бид эрх чөлөөт өссөн болохоор ойлгохгүй л байгаа болохоос биш цаанаа их хэцүү л эд байдаг байх.

Надад Х гээд нэг найз байдаг. Мусалман. Тэгсэн мусалманууд чинь жилд 1 билүү 3 сар мацаг барьдаг гэнээ. Тэгээд оройн 6 цаг болохоос өмнө юу ч идэж болохгүй. 6 цагаас хойш махан бус хүнс багаар хэрэглэдэг гэнээ. Тэгээд 6 арай болоогүй байхад найздаа нэг алим идүүлэх гээд бараагүй шд. Манай нэг найз охин "Гүй ээ, ядаж нэг хазчих л даа. Жоохон хазчих" гээл... Тэгсэн огт идээгүй. Үнэхээр үнэнч, шударга. Надад бол тийм зан нь их таалагдсан .

Яахав, хүүхдээ багаас нь өсгөхдөө шашны энэ мэт ашигтай талаас нь сургаж болох мэт. Гэхдээ мэдэхгүй юм даа. Шашин гэдэг чинь бас эвгүй эд шүү дээ. Гэхдээ бас эвтэй ч юм шиг. Би энэ тал дээр эргэлзээтэй ханддаг хүн кккк.... Та бүхэн юу гэж бодож байна даа?

13 санал шүүмж:

  • dream said...

    үгүй ээ яахав шашин бол нээх буруу зүйл гэж боддоггүй шдээ. шашинд итгээд сайн зам руу ордог л юм билээ хүмүүс чинь. бүр засаршгүй гэж боддог хүн хүртэл шал өөр болдог юм байна лээ. гэхдээ нэг хэцүү юм нь юу вэ гэхээр байнга шашнаа ярьдаг, дээрээс нь өөр бусад зүйлсийг байнга үгүйсгээд байдаг нь ёстой хэцүү санагддаг. жишээ нь би христ байлаа гэхэд зөвхөн магтаалын дуу сонсох хэрэгтэй гэдэг ч юмуу. гэхдээ яг шаардахгүй ч гэсэн миний дуртай рок-ыг лав сонсож болохгүй гэх байх.

  • Од said...

    Шашинг бол би хүлээн зөвшөөрдөггүй. Ард түмний итгэл үнэмшлийг нь ашигллаж харанхуй бүдүүлэг бурангуй үзэлтэй болгодог. Нэг ийм үг байдаг ш дээ "Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи" гэж... Задгай хувцалсан хүнийг завхай гэдэг бол дэндүү байгаа биз дээ? Тэгж номлодог шашин бол одоогийн бидний амьдарч байгаа соёл иргэншилд яав ч таарахгүй. Яахав уг нь хүни итгэл үнэмшилтэй амьдрах хэрэгтэй л дээ. Харин тэрийгээ шашинд л өгч болохгүй. Тэрний оронд өөрийгөө шүтсэн хамаагүй дээр... Миний л бодол шүү!

  • 3apaa said...

    Хүүе бие нь гайгүй юу? Гайгүй болоод л шашин машин яриад сууж байгаа байлгүйдээ тиймээ? Бие эрүүл болж байвал шашин машин яахвээ хэ хэ...

  • Mika said...

    Hi,honey
    шашин чинь нэг талаасаа хүн төлөвшихөд маш хэрэгтэй эд байгаам шдэ. Энэ мусалман үнэхээр муу юмыг үздэггүй юм бол хүний тэгж муулхуу??? ккк

  • Pearle Deppsu said...

    TO Дрийм, Од
    За мэдэхгүй юм. Яахав ингэж бас болох юм. Хүн шашинд өөрөө сүжигтэй байгаад сэтгэлээрээ сайхан явбал ажил үйлс нь ч бүтээд өөрт нь сайхан байж болох талтай.

    Жишээ нь час өдрөө хүн ажил бүтээхээр боллоо гэхэд "Миний час өдөр шүү, ажил минь бүтэхгүй байх вий дээ" гэсээр байгаад муу энерги өөртөө хуримтлуулаад ажил үйлс нь бүтдэггүй ч юм уу. Эсвэл засал номоо хийлгэчихсэн гээд сэтгэл санаагаа тайвшруулаад ажил төрөл рүүгээ эрч хүчтэй дайрах ч юм уу энэ мэт зүйлд ач тустай л байх.

    TO Зараа ах
    Дүү нь сайн сайн. Одоо бүх өвчин илааршаад байгаа ккк

    TO Мика
    Зөгийн бал нь сайн сайн ккк. Төлөвшихөд ашигтай байдаг ч Дрийм-ийн хэлдэг бас үнэний талтай л эд.

  • gump said...

    за гэцүү гар нь бас л гэцүү юм бичих нь.

    Мусальман болгон тийм биш л дээ. Рамадан сар нь аль сард байж болох бөгөөд нар шингэснээс хойш юм идэж болдийоо бүүр таг өлсөглөн биш.

    Мусалмван дотроо бурхны шашин христын шашинтай адил олон хуваагддаг. Хамгийн хатуу шираитын гэх бөгөөд шашны хэм хэмжээгээ хууль болгосон байдаг. Ааа гайгүй нь байдаг яг л бидэн шиг. Христэд бас уснаас өөр юм уудгүй хожмын гэгээнтүүд гээл байна. Бурхны шашин иймэрхүү гаж юмаараа хаана ч дагулахгүй дээ. Бэлээхэн тэр мэргэлж түргэлдэг лам дээр очоод харж болно.

    Би бурхны шашинтай тэхдээ нэг ч удаа ном уншуулж мэргэлүүлж засал хийлгэж үзээгүй ээ. зөвхөн сургаалийх нь номуудыг л уншиж биширч шүтдэг.

    Юу гэх гээд байна вэ гэвэл шашин бүр өөрийн хөгжлийн явцад янз бүрээр салбарлан урсгал болон хуваагддаг. Католог, портестант, сунит, шийт, улааны шарын гэх мэтчилэн. Тэхээр аль нэг гаж ургалын зан үйлээр тухайн шашныг бзүхэлд дүгнэж тэр шашныг итгэгчдийг бүхэлд нь тэгэж харах нь хамгийн бүдүүлэг ёс гэж үздэг шүү.

    Бүх хүн шүтэх эс шүтэх эрхтэй байдаг болхоор бусдын итгэл бишрэлийг хэн ч зөв буруу гэж болкуу.

    Би буруу дуулаагүй бол дээрх хар тамхи гэж үг комуунизмтайгааа устсан бөгөөд атиестууд хүртэл хэргэлхээсээ ичдэг болсон үг шүү.

  • gump said...

    өө сйанууу ч байхгүй баахан солиорчиж уучлаарай. байхгүй өвдөж хавдаж явж явж ирхэд нь өөдөөс нь солиороод байдаг би ч буруу зөнөж байгаан байна даа

  • Bayasum said...

    за гамп хэлчиж дээ.. яг загатнаа гартал.. кк

    харин тэр хүүхдээ шашнаар хүмүүжүүлэх тал дээр шударга бус санагддаг юм, хүн бүр эцэг эхээс хамааралгүй бие даасан чөлөөт ертөнц гэж үзвэл түүнийг багаас нь тархийг нь угаах эрх эцэг эхэд байхгүй.. ө/х үр хүүхэд эцэг эхийн өмч биш.
    Хүн сонголтоо өөрөө хийх ёстой..

  • Anonymous said...

    Bi Gump ahdaa yostoi hairtai. ter ni er hunii talas ni hardag gesen ug bish shuu kkk. Tsaraig ni ugaasaa amidraldaa harj ch uzeegui hun.

    iimerhuu setgegdeluud ni 1g bodogduuldag yum :)

    Harin Mr.Bayasum-d helehed maybe.

    Pearle Deppsu

  • Tavna said...

    Za bi huvidaa shashin shutdeggui, gehdee end tendees unshij duulsnaasaa dugnej bodohod Japan-ii buddism hamgiin sain "balance"-tai ni yum shig sanagddag, Tuvdiin buddism materiallag ertuntsiig het dooguur uneldgees bolj Tuvd unuudur yamar baidaltai bgag ta nar medej bga shuu dee, Er ni shashin ni "balance" saitai ulsuud sain hugjsun baidgiig ta buhen bas anzaarsan baih.
    Japanese Buddism, Catolic, Protestant, Lutheran, Orthodox, Musulman ... ene ter geed hamgiin suuld Tibetian Buddism gej uls orniih ni hugjluur buurah erembeer bairluulj boloh baih, baahan demii yum nurshsan bol oilgoj urshuunu biz
    tavna.blogspot.com

  • Tavna said...

    Uu neeree haanaas ch bilee gargasan sudalgaagaar Mongolchuudiin 70 garui % ni uursdiiguu Burhnii shashintan gej boddog Muhar Susegtnuud harin uldsen ni busad shashintan golduu buguud jinhene Burhnii shashintan bol tsuuhun bdag gesen bsan, ene barag unen bolovuu...

  • Munkhbat said...

    Шашин хүний сэтгэхүйтэй холбоотой хоосон чанартай эд. Зүгээр л сэтгэхүй. Амьтан ургамалд шашин гэж үгүй. Ертөнц, амьдарлыг үзэх үзэл, номлол бол шашин. Тэрнээс дээрээс тэтгэгч хүчтэн гэж үгүй юм. Санаа зөв бол заяа зөв.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)