Зүгээр л унш

September 27, 2007 17 санал шүүмж

Манай компанийн менежер бараг 40 хүрч байгаа байхаа, тэгээд бас нээх ч сайхан нүдэнд дулаахан хүн биш. Тэгсэн найз бүсгүй нь гэж нэг хүн байна. Би л анх харахдаа дүү нь гэж бодсон. Тэгсэн гэнэт л учир зүггүй үнсэж үнгээд л, хайраар нь дуудаад л. Бараг 15-17 дүү байх шүү. Ийм насны зөрөөтэй хүмүүс нэгнийгээ хайраа гэж дуудах нь их л эвгүй сонсогдхын. Ийм зүйл нийгэмд аль хэдийн дасал болсон лдоо, гэхдээ л...

Хэт насны зөрүүтэй хосууд(үе мултарсан гэдэг утгаараа. 12с дээш насны зөрүүтэй) яаж тэгээд тохироод болоод байдын бол. Ядаж л үзэл бодол, төлөвшлийн хувьд ялгаатай баймаар юм. Хэхэ, одоохондоо ч яахав гайгүй байх. Гэхдээ 5-7 жилийн дараа идэх хоол нь ч өөр өөр болоод ирэх байхдаа. Хөгшин хүн шөл уух дуртай байхад залуучууд нь 2р хоол идэх дуртай байдаг гэх мэт.

Чааваас хөөрхий манай менежер нас тогтож яваа хүн юмны наана цаадхыг мэддэг баймаар. Тэр бүсгүй нь угаасаа мөнгөнд нь болж хамт байгаа гэдэг нь илэрхий л байна лээ шүү дээ. Өө аягүй бол нөгөө чихнээс нь зулгааж олж найзалж байгаа бүсгүй байхаа. Чихнээсээ зулгаалуулах дуртай охид бүсгүйчүүд их болсон өнөө үед ... (нэг юм бичих гэж байгаад болив)

17 санал шүүмж:

  • Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

    Хэн хэн нь л болж байвал яахавдээ хө. Юм юм л бий байх тэдэнд гээд яая гэхэв үеийн үед л ийм байсан. цаашдаа ч байх л байх. Миний дүү тэрэнд санаа зовоод яахав. Харин тэр охиныг нь сайн харж ав хэзээ хойно андуурч болохгүй

  • Pearle Deppsu said...

    TO Түвшин
    Чи мэднээ энэ үгийг, би тойруу утгаар нь хэлсийн. Сайн бод

    TO Бум-Эрдэнэ
    Хэхэ, ах минь ээ би санаа зовоогүй ээ. Зүгээр л эвгүй байгаан. Нэг л сонин дадал болоогүй. Тэр охиныг харж ав гэдэг нь юу гэсэн үг вэ? Буруу ойлгосог байж магадгүй гэж үү, эсвэл би хэзээ нэгэн цагт ингээд явж магадгүй шд гэж үү?

  • Hawk said...

    Мөнгөнд нь болдог байхөө. Эсвэл гаж сэтгэлгээтэй юм байлгүй. Ер нь л бүх зүйл мөнгөнөөс л болж байгаан биш үү. Мөнгөтэй болохын тулд сайн ч саар ч юм хийжий шд.

  • Tegshee said...

    ohin ni mongond ni bolj baigaa ni ilerhii. harin ter manager ah nas ni 40 garsiin bol mongoor l naiz ohin olj avahaas oor arga uldeegui bolohoor etssiin argaa hereglej naiz huuhentei bolson baih l daa, keke, ug ni hen hend ni ashigtai l baigaa biz dee, gehdee ter 2iin hoorond yamarch unench hair setgel gej baihgui l bolvuu

  • БЭ said...

    Өөр арга байхгүй гэвүү? Гаж сэтгэлтэй гэв үү? Мөнгө энэ бүхэнд буруутай гэв үү? Хайр сэтгэл байхгүй гэв үү? Юу уншаад өнгөрвөө? Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэлж мэдэхгүй, би хэзээ ч ийм юм хийхгүй гэсэн хүн хийцэн л явж байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь хувь хүний хувийн асуудал шүү дээ. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй гэдэг шиг. 40 тэй хүнийг тэгээд тамтагаа алдцан гэх гээд байна уу, энэ чинь эр хүний ид нас. Ингэж бас хэлж болохгүй ээ залуусаа. Арай өөр зүйлийн талаар хэлэлцэж эрүүл сэтгэцгээе!

  • artagnan- артаньян said...

    ганцхан талаас нь битий хар аа залуус аа. тэнд юу ч байж болно. гэхдээ л нууцгүй хэлэхэд залууд нь бага зэрэг айдас, хүүхэнд нь бага зэрэг нүхээ малтахын зовлон нуугдаж л байгаа байх даа. хорвоо гэж...

  • Pearle Deppsu said...

    TO Hawk
    Мөнгөнөөс болж байгаа нь ч үнэн л дээ, гэхдээ сэтгэлээсээ нийлсэн хосууд чинь цаанаа л өөр харагддын. Гэтэл энэ тохиолдлынх бол арай л биш ээ. Харин гаж гэдгийн хувьд бол хөөрхий арай ч гаж бишээ хэхэ. Тэгж бас хүнийг хэлж болку байх.

    TO Tegshbayar
    Энэ тохиолдол бол яг чиний хэлсэнтэй адил байгаад байгаамаа, нээрээ ч хэн хэнд нь ашигтай еийн тээ

    TO Telmen
    Ааяаяая, агаадаа нэг сайхан загнуулж авах шив. Идэр нас нь ч үнэн л дээ. Гэхдээ энэ тохиолдол бол ...
    За тэр ч яахав, таны хэлдэг бас үнээн

    TO Usunnemeh
    Юу юу гэнээ найзаа, нэг л сайн ойсонгүй

    TO Artagnan
    Тиймээ би чинь угаасаа асуудлыг хөндөн тавьж олон талаас нь сэтгэгдэл сонсох дуртай шүү дээ.

  • БЭ said...

    Uhaantai ohin, shuumjleliig dor n tusgaj avdag. Tegehgui hunii shuumjleliig huleej avdaggui hereldeed baidag humuust aimar durgui. Harin manai pearle bol yag l pearle shig ohin, pearle g ureed archaad hairlah tusam ungu ordog shig ulam l ungu orj ene havidaa l gyalazaj baigaa. Baharhdag shuu.

  • Pearle Deppsu said...

    TO Telmen
    Ёоо, агаа ч ёстой нэг хэрэгтэй үед сайхан үг хэлж сэтгэл санааг минь тайвшруулах шив. Баярлалаа, улам ухаалаг байнаа

  • Anonymous said...

    Хих, дунд эргэм насны эрчүүдэд залуухан сайхан хүүхэн дагуулаад явах сайхан байдаг мэдээж. Харин залуухан сайхан хүүхнүүд өөрийнхөө аав гэмээр хүнтэй явж байх сайхан санагддаггүй л баймаар. Гэхдээ хүний амьдралд юу эсийг тохиохыг тэр гэх билээ дээ, бусдын амьдрал бидэнд ч ямар хамаа байхав. Харин манай ээжийн хэлдгээр тэнэгүүд бусдын алдааг биеэрээ мэдэрч байж, ухаантнууд бусдын алдаад харж байж ойлгож авдаг гэдэг юм.

  • Anonymous said...

    chinoi avatar looks ugly, man... :P

  • бж said...

    minii bodloor nas neg ih chuhal bishee. Her setgeltei baina ve gedeg l chuhal...

  • Pearle Deppsu said...

    TO Ulmedeh
    Өө миний аваторыг таалах хүн таалахгүй хүн зөндөө л байдын. Харин аз болж таалах хүн нь олон байдымдаа. Гэхдээ бодлоо хуваалцсанд баярлалаа

    TO Ganaa_bj
    Наснаас үл хамааран сайхан байдаг хосуудын алийг тэр гэхэв. Сэтгэлээрээ нийлсэн хосууд зөндөө л байдаг, сэтгэлээс өөр юм харсан хосууд ч хангалттай олон байх.

    TO Mulanka
    Ээж чинь их сайхан үг хэлжээ. Санаж явнаа

  • Anonymous said...

    end er hunii nasnii talaas ni nemehed mongolchuudiin huvid erchuud bogino nastai, 40 garanguutaa l hunshin ene ter geed gadnaasaa dugnelt uguud baidag.
    Er ni hun bur 15 ta, 25 tai, 25 tai uyiinhee baidliig ergen sanaval yag yas yuman deer, biyu hun, barimtlah zarchim, durtai durgui zuil ene ter geed ih olon yum ni heveer uldsen baidag. Mongolchuudiin huvid uhaan suuh ni udaan, zaluu setgelgeetei baih hugazaa ni bogino baih...

  • Anonymous said...
    This comment has been removed by a blog administrator.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)