Хадамтайгаа амьдрах нь

August 25, 2007 19 санал шүүмж

Хүн ардаа намайг хадамтайгаа амьдардаг гээд бодчивдоо!!! Би тэр тал дээр хэтэрхий нялхаараа, өлгийтэй хүүхэд л гэсэн үг. Энэ сэдвээр бичих болсон шалтгаан нь хөрш айл маань өнгөрсөн шөнө үүр цайтал түйвээгээд хоносноос үүдэлтэй. Манай ээж хааяа нэг хэлж л байдын. "Сайн ч муу ч хадамтайгаа амьдарна гэдэг тйим сайхан зүйл биш. Тэрэнд орвол 2 чимоданаа аваад хажуу өрөө хөлслөөд амьдарвал дээр" гэж. Би сайн мэдкү л дээ энэ талаар. Гэхдээ өнгөрсөн шөнө хөрш айл маань бодку байхын аргагүй байдалд ортол хашгичиж гуагчсан юм. Тийм нөхцөлд дүлий хүн л утнаж чадах байх. Хадам аав: "Ажил хийхгүй, надаар тэжээлгэж байж ... " гэж ирээд л ширүүн байна лээ шүү. Хөөрхий хос 2 нилээн залуугаараа л нийлсэн юм шиг байна лээ. Охин нь сая хавар төгссөн гэжугаа. Тэгсэн мөртлөө 4 настай охинтой. Тэхээр бас хэцүү л байх л даа. Ийм төрлийн маргаан нилээн хүчтэй байдаг юм байна лээ. Залуугын гэр бүлийн хэдэн хүмүүс ирсэн бололтой гуагчаан дунд дуу нэмээд л. Хөөрхий охин өглөө залуу нь орхиод явахад уйлаад л хоцорсон доо. Би тэгээд өөрийн зүгээс дүгнэлт хийж үзлээ.

Хэрэв залуу хадмуудтайгаа амьдарч байгаа бол нээх тэжээлгээд хэвтээд байх дэмий л болов уу. Ажил төрөл хийгээд амжиргаанд нь туслах хэрэгтэй. Заа гэхдээ ухаантай залуус боддог л байлгүй дээ. Эр хүн бодолтой л байдгаас. Хэхэ, манай ээж их гоё үг хэлдиймаа, "Михаелд бодол бий" гэж. Яг үүнтэй адил бодож л байдаг байлгүй дээ энэ залуус. Эр хүн юм чинь гэр бүлийн түшиг тулгуур шүү дээ. Тэхээр үүрэг хариуцлага өндөр. Хадамтайгаа амьдарч байгаа эр хүний эрх чөлөө магадгүй тодорхой хэмжээнд боогдмол байдаг байх. Найзуудтайгаа ууж суух үе гарч л таараа. Тэр болгонд үнэртүүлээд орой ороод ирвэл ёс алдсан хэрэг болно энээ тэрээ гээд л. Бас магадгүй эр хүн хойморт ханхайж суухыг хүсдэг л байлгүй, гэтэл хадам гэж нэг хүн дээр нь байгаа шүү дээ. Тэхээр яахав, айлд л байгаагаас хойно жаахан даруулгатай л байх хэрэгтэй etc...

Хэрэв бүсгүй хадмуудтайгаа амьдардаг бол ажилтай бэр л байхгүй бол тэгээд анхнаасаа хүндлэгдэхгүй дээ. Санаачлагатай, амжилч, нямбай, халамжтай. Ер нь Монголчууд бэрийгээ ажилд хэр махруу, амьдралд хэр ухаантайгаар нь л дүгнэдэг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн гэхээрээ л түмпэнтэй ус, баастай даавуу, тогоо шанагатай зууралдах ёстой гэсэн юм бол байхгүй боловч тодорхой хэмжээгээр зууралддагаас л хойно. Манай том гэр бүлийн хувьд шинэ бэрийг тэр талаас нь бас дүгнэдэг. Том гэр бүлээрээ лагерт гаран боодог хийж идсэн шигээ халуун ам бүлээрээ цуглах нь цөөнгүй. Тэр үед хорь гучин хүний хоол унд, байр саваа бэлдэх гээд л ажил мундахгүй их. За тэгээд л шинэ хүнээ хэн хэн нь дотроо сонжоод л сууна шүү дээ. Лаг гэгч нь суучаад, идээд суугаад байвал за тэгээд будаа дөө будаа. Сайнаар тэгж их яриад байхгүй. Өөр юундаа ч юм бүү мэд нэг зүйлд сайн байжээж л "Уул нь тэрэндээ сайн, даанч ажилд муу юм даа" гэж үнэлэгдэх байх. Зарим эмэгтэй хүн уурлаж бухимдахаараа хачин чанга хашгичиж, бодолгүй үг хэлдэг талтай. Хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй байх. Дараа нь тэр тэгж яридаг юм байна лээ гэж хэлэгдэхгүйн тулд шүүдээ. За ингээд яриад байвал их л зүйл байгаа байх, би даанч мэдкү. Мэддэг нэг нь санал бодлоо хуваалцаарай. Хэзээ нэгэн цагт уншсан хэн нэгэнд нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Нээрээ миний уншсан нэг номонд(IQ-гээ хөгжүүлэх талаар бичсэн ном байсан. Даанч нэрийг нь санадаггүй ээ. Дараалаад тийм хэд хэдэн ном уншсан болохоор яг аль нь гэдгийг мэдкү байна) гэр бүлийн маргаан гарах нэг нөхцөл нь: Нөхөр нь өдөржин ажил дээрээ хангалттай их материалыг уншиж, танилцаж, бодож, хэн нэгэнтэй уулзалт хуралд оролцож нэг үгээр хэлбэл зүүн тархиа их ажиллуулчихаад ирдэг. Тэр үед эхнэр нь гэртээ хүүхдээ харж, гэрээ цэвэрлэн, ямар нэгэн TV Show үзээд сууж байдаг. Мэдээж нөхөр орой ирээд TV үзэн амрахыг хүснэ, харин эхнэр хэн нэгэнтэй ярилцаж суухыг хүснэ. Гэтэл хэн хэнийх нь хувьд хийхийг хүсэхгүй байгаа зүйл тул эхнэр тунирхаад "Чи надтай ярихгүй байна, гэр бүлдээ анхаарал халамж тавьсангүй" гээд л хэрүүл үүсдэг гэжугаа. Энэ ишлэл нь "Наадах чинь манай Class Diagram-д ямар ч хамаагүйн байна" гэдэг шиг хадамтайгаа амьдрах гэсэнтэй хамаагүй л дээ. Зүгээр л санаанд орохоор нь биччилээ.

P.S: Зүүн тархи нь: Сэтгэн бодох, математик тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх, үг яриа болон логик дүгнэлт хийх үүрэгтэй байдаг бол

Баруун тархи нь: Дуу хөгжим, хөг аялгуу, хэлбэр дүрс харагдах байдал, төсөөлөн бодох, амт үнэрийг мэдрэхэд ажилладаг.

19 санал шүүмж:

  • Uujiim said...

    Нээрээ би бас иймэрхүү жишээ зөндөө мэднээ хэхэ хэцүү л байдаг юм шиг бна лээ ш дээ гэхдээ аль алинд нь байдаг бх л даа.Би саяхан Гялбаа гээд сэтгүүл уншисан чинь тэрэн дээр нэг ярилцлага байсиймаа.Эмэгтэй хүн за да эхнэр хүн зурагт үзэж байхдаа хоолоо хийнэ,гэрээ цэвэрлэнэ,хүүхдүүдээ асарна за тэгээд өөр юу байдийн хийж болох бүх юмыг амжуулдаг байхад, эрчүүд буюу нөхрүүд нь харин ганц зурагтаа л үздэг, бүр урдуур хойгуур нь явхаар ууралдаг гэнэ.Энэ яг үнэн гэж би бодож байна эрчүүд битгий гомдоорой

  • БЭ said...

    yu ch medkuu l de gesnee lag mundag mundag yum l bichtsen baina shdee, mundag ohin, mundag hani blnoo.

  • artagnan- артаньян said...

    сүр сүр сэдэв хөндийшүү тэгжагад. ер нь бол хүнээсээ л болдиймдаа. сайн хадам муу хадам гээ л яариад байдаг биз дээ. тэр ажил төрөл энээ тэрээ бол байх зүйл мөн ч гэсэн яг яс юман дээр хүргэнийг хэр хөдөлгөөнтэй сэргэлэнгээр нь, мөнгө хийж, охиныг нь хүнээс дутуугүй авч явж чадах нь уу гүй юу гэдгээр нь. бас хэр төлөвшиж хүн амьтантай яриа хөөрөө үүсгэж чаддагий нь харна. харин бэрийг бол хүүд нь хэр халамжтай вэ, хэр хүндэлж байна вэ, аальгүй амьтан уу гүй юу гэж л харна даа.

  • Pearle Deppsu said...

    TO Artagnan
    Aa sur shdee, sur sur sedev gene shuu hehe. Neeree heldeg chin zuv l yum bna. Tseejilchii

  • Anonymous said...

    Лааг том сэдэв байна ш дээ энэ чинь. Миний бодлоор ажилтай ч бай ажилгүй ч бай бас бодолтой ч бай бодолгүй ч бай нэг гэр бүл болоод шийдээд нийлсэн л бол тэр асуудлуудаа өөрсдөө шийдээд тусдаа байсан нь дээр гэж боддымаа. Тэгж байгаад л нэгдээд хамтраад амьдрал үзээд хийгээд сурна ш дээ. Тэгэхгүй 10 жилийн шалгалтан дээр дүн авах гэж байгаа юм шиг шинжүүлээд л, сонжуулаад л үнэлүүлээд байх чинь тухайн хүндээ өөрөөрөө байхад хүртэл хэцүү болно биз дээ. Хадмууда хэт их хутгалдснаас, дан ганц хадам ч би эцэг эхүүд юм байна, сайхан гэр бүлүүд салаад үр хүүхэд өнчирсөн тохиолдолд зөндөө байгаа ш дээ. :(

    Үнэхээр тусдаа гарах боломжгүй бол шинэ бэр хадмуудтайгаа хэсэг /бага шүүү/ хугацаанд байхад юм юмыг үзээд бас ажилд суралцах боломж гарах байх. Гэхдээ л давахад хэцүү даваа болов уу.

  • Anonymous said...

    Би дээр яааааг наад сэдвийн чинь талаар бодож байлаа. Санамсаргүй толгойд ороод ирсэн бодол. Би л хувьдаа хадмуудтай амьдарснаас тэр чимодан ч байна уу цүнх ч байна уу тэрнийгээ аваад траншейнд ч болов амьдрана гэдэг бодолтой. ... :)
    Учир нь Манай монголд миний бодлоор гэр бүл салалт гээч гамшигт хадмууд их нөлөөтөй. Залуу хүмүүст байр савны асуудал гээд зөндөө л гарна юм гарна. Тэр бүр дээр яаалт ч үгүй аль нэгнийхээ хадмыг эхний үед сонгох нь цөөнгүй. Зиа тэр ч яахав. Ер нь хүний амьдралд хадмууд ч байна уу ер нь хэн ч бай 360 градусаар оролцоод байвал хэнд ч кэцүү шүү дээ.

  • Anonymous said...

    chi tegvel butshoo giin eej tei taaraxgui yum bna da xe xe xe xe xe xe xe xe xe xe

  • Pearle Deppsu said...

    TO Misty
    Neeree ch dun gedeg chin bas l boddog asuudal bna. Gehdee ta hussen huseegui dun tawiulah l bolow yy!!! Aajimdaa surah ni surah ch bh l daa. Gehdee chaawaas hetsuu l yum bn lee, ajiglaad bhad.

    TO Ulzii
    Za ter transhiend amidrana gedeg ch arai dendneee

  • Anonymous said...

    Хаа хаанаасаа л болдог байх. Манай эгч лав нөхөртэйгөө мөнайд 4 жил амьдарсан. Тэр хооронд би ээж хүргэн ахыг муулж байхыг, хүргэн ах ээжийн өөдөөс ядаж муухай харж байсныг мэдэхгүй. Ааштай хадам, ажилгүй бэр, том дуутай хүргэн бол хэцүү л байдаг байх.

  • Pearle Deppsu said...

    TO Mulanka
    Uu kukshuun yu bn daa? Irchihsen uu, nuguu saihan zunii amraltaasaa? Saihan hurgen, saihan hadam bna shuu.

  • Номио said...

    za daa. ter hadamtai amidrana gedeg ch butku ed bhoo. oorooroo ch baij bolku, bainga hen negnii ay taliig olj amidrana gej baihgu biz. tiim bolhoor ger gertee baijiigaal shuud l pal geed l gereesee garchih sanaatai baishd. aa bas ter dun mun tavihad bas aimaar durgu gejgaa, ugaasaa hen ch perfect bishshd. 2uulaa l zohitsood amidarchiival hen ni ch yamar ch bsan yamar hamaataim bee l gej boddii shd.

  • Neu said...

    Hadamtaigaa heseg amidarsan ni deer sht. Ger gertee bjiigaad yuugaa ch medq suuchaad daraa ni salsnaas erthen deer ni boloh bolohguigee uzsen ni zov bh. Huuchin buunii hugarhai gegcheer aav eejiinhee zovlogoog dagaval bas heregtei l bh. Salsan humuus anhandaa hezee negen tsagt salna gej bodolgui suudag ni shal todorhoi. Aav eejteichin taarahgui bol yavaandaa chamtai taarahgui bh magadlal ondor gej bodjiina. Bur moson gerleed huuhedtei bolchihoosoo omno (hamgaalalttai :P) hamt amidraad uzeh l heregtei, yumiig yaaj medehev, oorsdiigoo boddoggui yumaa gehed neg joohon yum aav haachsiin eej haachsiin geed uilagnaad bval ketsuu bizde. kk hed heden ehneriin nuur uzchihsen hashir tolgoi shig yarichlaa :D Gehdee l...

  • Anonymous said...

    medmeeriii... harjiihad l getsuu bdii...dotor ni shumbahiin bol bas l neleen tevcheer shaardah bh...

    ashgui 2 tiishee bolson ni ch bolj

    gechkui yu ..kkk

    tatah

  • Anonymous said...

    ug ni bol ene chini tsever hadmuudiin uhaan yum bgaamshd...huudee ohindoo hairtai hun bol hurgen/berdee neeh olon yum yrij ohin/huuteigee muudaltsuulah yum hiihgui l yum bgaamshd. zaluu kumsuuded uurlaj tom duugaraad ur dund hurkui...l dee medeej... hurgen/beree ooriinhoo ohin/huugees iluu hairlaj bj iluu setgeld oirtdog yum shig bgaanshd, muuhai aashluul huu ni l ehner eej 2iinhoo dund havchuulagsan ynzaga buga ni boloh biz, teheer hadmuudaas bas ih yum shaltgaalna gej bi boddiii...


    tatah

  • Pearle Deppsu said...

    TO Tatah
    Bi ch bas ger bul salahad aaw eejuudiin huwi nemer ih bdag gej boddiin. Ajiglaad bh ni bas tiim zuil ih olon tohioldnoo ain

    Aan ter Confi-iin tal deer bol hervee ta eregtei bol haramsaltai ni tsaadah chin emegtei hun sonirhdog straight gar shuu, aa herev emegtei bol dajgui tsarailag gar bgaa hehe, zawi seluurddeg hun medeej goy tseejtei, za bi yer ni buduun toimoor durselchlee, daraa neg uuruu harahgui yu daa gej

  • Anonymous said...

    Хүний хүнийг хайрлаж байж, өөрийнхийгөө хайрлуулнааа гэж. сайхан үг шүү.

  • Anonymous said...

    bid niiled 2 gertee jil bo;hod yanz buriin l asuudal garch bn..,
    Hamgiin gol n 2 biynee l oilgoj 2 biyenteigee l amidrah gej suusan bolhoor busad shaljir baljir tulga toirson asuudaldiig hundruulelgui l tusdaa garsan daa..,
    tusdaa garaad 2 taldaa ner hundtei ted ch bidend ner hundtei l bga..,
    Hun heleeree mal holooroo gej
    Shin Hosuudad helhed hamgiin gol n ta 2 biy biyeniihee ugiig daaj oilgoltsoh n l chuhal
    Nohoroo hundeldeg ehner, ehnertee halamjtai er nohor l saihan mongol ger bul bolondoo!!!

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)