Хоёр туйлт үзэл

January 23, 2007 0 санал шүүмж
Ихэнхи хүмүүсийн үзэл хоёр туйлт байх юм. Би хэдэн долоо хоногийн өмнө үеэл ахын гэр бүлийн хамт хамаатан гэгдэх танихгүй айлд зочиллоо. Бид нар ч гэрт орон сууцгааж гэрийн эзний охин нь ч юм уу хэн ч юм нэг охин цай аягалж өгч байлаа. Тэгтэл гэрийн эзэн хамаатан ах намайг “Охин хүүхэд эцгээ дуурайдаг гэж яасан үнэн үг вэ! Яг аав тэр чигээрээ байна даа” гэж хэлдийн байна. Тэр үед бүгд намайг харж байлаа. Өөрөөр хэлбэл анхаарлын төвд би байлаа. Тэгтэл нөгөө цай аягалж байсан охин надад цай аягалах гэтэл халуун савтай цай нь дуусаж надад аяганы тал цай өгдийн байна. Энэ явдал нь надад 2 зүйлээр таалагдсангүй. 1д би шавхруу уудаггүй, 2т Монгол ёсонд зочиндоо шавхруу өгдөг заншил байхгүй. Тэр охин надад цайгаа өгөх гээд сарвайхад нь би өөдөөс нь таагүй хоолойны өнгөөр “Ширээн дээр тавьчих” гэж хэллээ. Тэгсэн нөгөө хамаатан ах охин руу уурласан янзтай харж “Дахиж цай чана” гэлээ. Цай чанаад болонгуут тэр охин гэрийн эзэнд эхэлж хийж өгөлгүй шууд надад дээжийг нь хийж өгдийн байна. Би ч аваад уулаа. Тэр явдлаас хойш ээж “Дээж уух дуртай охин минь, май энэ цайгаа уу” гэх мэтээр дандаа дээж аягалж өгөөд байдаг боллоо. Ээж ч бас болсон явдлыг бусад нагац эгч нарт хэлсэн бололтой. (ээж эхээс 10лаа, тэдний 7 нь охин) Эгч нарынд очих болгонд л “За байз, Сувдаагаа юугаар дайлдаг юм билээ” ч гэх юм уу эсвэл “Сувдаа ч тиймэрхүү юм идэхгүй дээ” гэж яридаг боллоо.
Шавхруу уух дургүй ээ гэдэг нь дээж уух дуртай гэсэн үг биш шүү дээ. Шавхруу л уух дургүй гэсэн үг. Эмээ, ээж, ах нар байсаар байхад би дээж ууна гэж юу байхав. Монгол ёсонд “Ахаа алд хүнлэл, дүүгээ дэлэм дүндэл” гэдэг шүү дээ.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)