Тэсвэрлэшгүйеэ

January 9, 2007 0 санал шүүмж
Үг гэдэг хүнийг үхүүлж бас амьдруулж чаддаг гэдэг. Яхир хатуу, хорон үгтэй хүмүүс гэж бас байхымаа, бурхан минь. Ядаж байхад тийм хүнтэй байнгын цуг амьдардаг, бас заримтай нь өдөр бараг л алгасахгүй уулздаг. Бөөн хар энерги ялгаруулсан гаруудын дэргэд байхаар хамаг сэтгэл санаа хямраад тэгээд нэг мэдэхэд стрессд орно. Бөөн зовлон. Урьд нь хүн яахаараа ийм болдог байнаа гэж боддог байлаа. Харин одоо бол бодохоо ч байсан. Бүүр туйлдсан гэхүүдээ. Ядаж байхад зүгээр дан хорон үгтэй байсан бол ч яахав. Энд тэнд очоол худлаа яриад яваад байна. Тэр яриандаа нэр бас хальт оруулчнаа. Тэгэх тоолонд нь хар PR. Хүн болгонд өчүүхэн ч гэсэн нэр хүнд гэж байдаг. Нэр хугалхаар яс хугал гэдэгдээ.

За мэдэхгүй юмаа, элдэв янзын юм бодсоор байгаад санчигны үс бууралтаж эхлэж байна. Бурхан минь, би яавал дээр юм бол доо?

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)