Сансрын бал

November 21, 2013 2 санал шүүмж
1960 оны хоёр том гүрний сансрыг эзэгнэх дайны үед болсон нэгэн түүх билээ. NASA –ийн эрдэмтэд жирийн балаар сансарт бичих боломжгүйг анзааран татвар төлөгчдийн олон сая доллараар судалгаа хийн сансарын бал зохион бүтээх ажил эхлүүлжээ. Харин энэ хооронд Зөвлөлтийнхөн сансарт тэмдэглэлээ бичихийн тулд зүгээр л харандаа хэрэглэж байв.

АНУ-ийнхан сансарын балаа гаргаж авахаас өмнө Хюстоны Tycam Инженерчлэлийн үйлдвэрээс гаргасан харандааг мөн ашигладаг байж. Харандааны үнэ харьцангуй өндөр 128.89$ - 4,382.50$ -ийн хооронд байсан нь нийтэд ил гарсанаар шүүмжлэл дагуулж арай хямдаар тэмдэглэл хөтлөх зүйл гаргаж хэрэгтэй болж. Харандаа хэрэглэх нь тийм ч сайн сонголт байгаагүй гэнэ. Тэмдэглэл хөтөлж байх үед үзүүр нь хугарч, хугарсан хэсгүүд жингүйдэлд хөвж техникүүдийг гэмтээж болзошгүй байж.

Ингээд Фишер Пен компани 1 сая долларыг зарцуулж Space Pen (Zero Gravity Pen) буюу Сансарын бал (тэг таталцлын бал) –ийг 1965 онд бүтээж тус компаний эзэн Фишер патентийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна. Сансрын балыг зөвхөн сансарт ашиглах бус ус, ямар нэг шингэн зүйл дотор ашиглаж болохоос гадна температур хэт халуун болсон үед бэх нь жирийн цэнхэр өнгөө сольж ногоон болдог байна.

NASA 400 ширхэг Фишерийн сансрын балыг Апполо төсөлөө хэрэгжүүлэхдээ захиж байсан бол жилийн дараа Зөвлөлтийнхөн 100 бал, 1000 бэхний бортогыг Союз төсөлдөө ашиглахаар захиалж байжээ.

2 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)