Олон улс хийгээд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг өдрүүд

March 18, 2009 28 санал шүүмж
Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон тэмдэглэлт өдрүүд байдгаас манай Монголд ДОХ-ын эсрэг өдөр, Тамхигүй орчин, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг л онцлон тэмдэглэдэг. Гэтэл цаана нь ийм олон тэмдэглэлт өдөр байдаг юм байна.

Дутуу нэгийг нь нэмээд хэлээд байгаарай.

Дээр нь Монголчуудын тэмдэглэдэг баяр хийгээд төрсөн төрөөгүй өдрийн баяруудыг нэмбэл жилийн 365 хоног бүр тэмдэглэлт өдөр болох нь ээ.

Аа тийм, доорхи баяруудыг тэмдэглэхийг хүсэж байгаа бол үүнийг хэвлэж аваад Дүүргүүдийн Архигүй өдрүүдтэй хавсаргаад халааслаад яваарай :D

1 сарын ? – China New Year нэрээр танигдсан Цагаан сар (Хятад, Япон зэрэг орнуудад)
2 сарын 21 – Олон улсын эх хэлний өдөр
3 сарын 8 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрх хангах, эв санааны өдөр, Мөн олон оронд Ээжүүдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг
3 сарын 21 – Дэлхийн Ойн өдөр, Дэлхийн яруу найрагчдын өдөр
3 сарын 22 – Олон улсын Усны өдөр
4 сарын 1 – Fool’s Day буюу Инээдмийн Баярын өдөр
4 сарын 4 – Олон улсын тэсрэх бөмбөг ашиглахаас татгалзах өдөр
4 сарын 7 – Олон улсын эрүүл мэндийн өдөр
4 сарын 23 – Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр
5 сарын 3 – Олон Улсын Мэдээллийн эрх чөлөөний өдөр
5 сарын 2 дахь бүтэн сайн өдөр - Мөн олон оронд Ээжүүдийн өдөр болгон тэмдэглэдэг
5 сарын 15 – Олон улсын гэр бүлийн өдөр
5 сарын 17 – Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр
5 сарын 21 – Хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө дэлхийн соёлын өвийг дэмжих өдөр
5 сарын 22 – Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр
5 сарын 29 – НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр
5 сарын 31 – Дэлхийн тамхигүй орчны өдөр
6 сарын 4 – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр (6 сарын 1????)
6 сарын 5 – Дэлхийн байгаль орчны өдөр (миний төрсөн өдөр, байгалиа хамгаалаад л байхаас даа)
6 сарын 2 дахь бүтэн сайн өдөр – Аавуудын баяр
6 сарын 17 – Дэлхийн ган, цөлжилтийг бууруулах өдөр
6 сарын 20 – Дэлхийн дүрвэгсдийн өдөр
6 сарын 23 – Төрийн албан хаагчдын өдөр
6 сарын 26 – Хар тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон ба эрүү шүүлтэд өртсөн хүмүүсийг дэмжих олон улсын өдөр
7 сарын 4 – Олон улсын хоршоодын өдөр (The Independence Day of USA)
7 сарын 11 – Дэлхийн хүн амын өдөр
8 сарын 9 – Дэлхийн уугуул иргэдийн олон улсын өдөр
8 сарын 12 – Олон улсын залуучуудын өдөр
8 сарын 23 – Боолын худалдааны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр
9 сарын 8 – Олон улсын бичиг үсгийн өдөр
9 сарын 16 – Озоны давхаргыг хамгаалах өдөр
9 сарын 21 – Олон улсын энх тайвны өдөр
9 сарын 28 – Олон улсын далайн тээврийн өдөр
10 сарын 1 – Олон улсын ахмадын өдөр, Дэлхийн хот төлөвлөлтийн өдөр
10 сарын 4 – Дэлхийн сансрын өдөр
10 сарын 5 –Олон улсын багш нарын өдөр
10 сарын 7 – Олон улсын байгалийн гамшгийг бууруулах өдөр
10 сарын 9 – Дэлхийн шуудан холбооны өдөр
10 сарын 10 – Дэлхийн сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн өдөр
10 сарын 16 – Дэлхийн хүнсний өдөр
10 сарын 17 – Олон улсын ядуурлыг бууруулах өдөр
10 сарын 24 – НҮБ-ын өдөр, Дэлхийн хөгжил, мэдээллийн өдөр
10 сарын 25 – Олон улсын зэвсэглэлийг зогсоох өдөр
11 сарын 6 – Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл хэрэгт байгаль орчныг ашиглахын эсрэг өдөр
11 сарын 14 – Дэлхийн Чихэрийн шижингийн өвчинтэй тэмцэх өдөр
11 сарын 15 – Авто осолд өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
11 сарын 16 – Олон улсын нийгэмд хүн хүнээ хүндэтгэх, хүлээцтэй хандах өдөр
11 сарын 20 – Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр
11 сарын 21 – Дэлхийн телевизийн өдөр
11 сарын 25 – Олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох өдөр
11 сарын 29 – Палестинчуудтай эвлэлдэн нэгдэх өдөр (юу ингэнэ вэээ хэхэ)
12 сарын 1 – Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр
12 сарын 2 – Дэлхийн боолчлолын эсрэг өдөр
12 сарын 5 – Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих сайн дурынхны өдөр
12 сарын 7 – Олон улсын иргэний нислэгийн өдөр
12 сарын 9 – Олон улсын авилгалын эсрэг өдөр
12 сарын 10 – Хүний эрхийн өдөр
12 сарын 11 – Олон улсын уулын өдөр
12 сарын 18 – Олон улсын цагаачдын өдөр
12 сарын 19 – НҮБ-ын хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны өдөр
12 сарын 20 – Олон улсын эв нэгдлийн өдөр

28 санал шүүмж:

  • sanakae said...

    яаж байнаа. 3сарын 18нд хэргээс хаясан уу

  • Anonymous said...

    сайхан сайхан уугаал ууугаал явчинаа

  • Давка said...

    9 сарын 1 яасийн? миний төрсөн өдөр шт ....ккккк

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Гарчигыг сайн харна уу. Олон улс хийгээд Дэлхий даяар гэж байгаа биз хэхэ.

    TO Гамп
    Шалтаг мундахгүй олон боллоо

    TO Давка
    Күй ээ мөн сайхан өдөр төржээ

  • Unknown said...

    МИний төрсөн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглээд даруй 20 гаран жил болжээ

  • Amgaa said...

    Хэвлэж аваад скочдоод кармаалчнаа :D

    Блог загуур чэн тасарчиж хүүхээ.

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж
    Хэлээд юугхэв, би түүнийг нь мэддэг болоод даруй нэг жил өнгөрчээ хэхэ

  • Pearle Deppsu said...

    TO Амгаа
    Тэг, тэгээд Гамп ахтай нийлээд тэмдэглээд бай.


    Загуур харин тасарчиж уу? За ашгүй дээ, 2 ч болов хүнд таалагдсан баяртай байна.

  • Unknown said...

    Энийг хэвлэж авч явахаас гадна бүх дүүргүүдийн архи пивоны аянтай өдрийг бас тэмдэглэж авах нь зүйтэй ккк

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж
    Бусдад сануулахын үүднээс бичлэгтээ нэмээд оруулчихлаа ккк...

  • A.Амарсайхан said...

    Ард түмний үнэнч хүү, цогтой дайчин тэмцэгч, пролетарийн их даган баясагч гэх мэт гуншингуудаа мартжээ уучлаарай

  • bbatzorig said...

    main bayar yasan be? odoo bid temdeglehee bolichihson bolohoos bish baruun europed temdegledeg sht. international duulaad l jagsaad l

  • Anonymous said...

    TO А.Амарсайхан
    Жаа, би болгооёоо.

    TO Б.Батзориг
    Заа, би нэмчихье

  • Jenni said...

    6 сарын 5 – Дэлхийн байгаль орчны өдөр (миний төрсөн өдөр, байгалиа хамгаалаад л байхаас даа) geneee... minii tursun udriig bas temdegledeg l yum bn.. arai gej neg bayriin season duusaj bh shig bn shdee teee. say ch sar garan bur bayar temdeglehees halshiraad bla :P

  • Anonymous said...

    Хэхэ,энийг найз залуудаа ерөөсөө үзүүлэхгүй байхаар шийдлээ. Аюултай юм байна. Нээрээ блогийн чинь арьс тасархай...хэлэх ч үг алга.

  • Anonymous said...

    Шал хэрэггүй юм бичихийн. Энэ тэмдэглэлт өдөрүүдийг заримыг алдаатай бичцэн байна. бас энэ хүүхдийн эрхийг хамгаалах өдөрийг жилд 2 удаа тэмдэглэдэг болж байна уу. Тэгээд ч эдгээр баярын утга учир нь манайхны тэмдэглэдэгээс арай ондоо юм л даа.

  • Anonymous said...

    TO Jenni
    Харин тийн, чи бид 2-ын төрсөн өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг байх нь байна шүү дээ хэхэ

    TO Арсун ах
    Санакае та 2 -т адил л хариулт хэлье дээ. Гарчигыг дахин харна уу ккк...

    TO Муланка
    Найз залуу нь сайн биз дээ?

    Аа тэр дизааны тал дээр бол баярлалаа

    TO Түвшин
    за чамд ямар юм таалагдах биш. чамд хэний ч юу ч таалагддаггүй шүү дээ. өөрөө нэг төгсөрчихсөн хүн юм шиг л...

    алдаатай бичсэн баяруудыг залруулна уу

    мөн дээр нь яаж тэмдэглэх нь тэр хүний л асуудал.

    гэгээнтэн гуай, эсвэл ухаантан гуай

  • Anonymous said...

    Дэппсу, уржигдар тв-ээр Дауны өдөрт зориулсан нэвтрүүлэг гараад байсан. Өнөөдөр Дауны өдөр гээд л. 3-р сарын 21-нд тийм өдөр байдийм болуу?
    Олны анхаарлыг чиглүүлэх гэсэн өдрүүдийн нэг байх. Олон нь анхаарлаа сайн хандуулж байгаасай, тэ. Усны өдөр мөдөрт гээд л...

  • Anonymous said...

    Чиний блог таалагддаг шүү. :) боломжтой үедээ хамгийн түрүүнд л орж үздийн. Амжилт хүсэе.

  • ariuka said...

    Байгууллага бүхэн баяртай байдаг. Тэрийг нь бүх нийтээрээ тэмдэглэх албагүй шд,

  • Sondor said...

    Сайн мэдээлэл байна аа. баярлалаа.

  • Anonymous said...

    баярлалаа,энэ мэдээлэл маш их хэрэгтэй байлаа

  • Anonymous said...

    энэ мэдээллийн эх сурвалж ?

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)