2007 оны 5 сарын 8-ны бичлэгээ дахин орууллаа. Тэр үед ямар ч хөөрхөн бичдэг байсан юм. Тэгтэл одоо хэрэг алгаа. Энэ бичлэгийг минь уншаад комент үлдээгээд байгаа хүмүүстээ баярлалаа.
Сая өнгөрөгч хагас сайнд TV5 сувгаар хүн эхийн биед хэрхэн бүрэлдэн бий болдог тухай баримтат киног ээжийн хамтаар үзэж сонирхлоо. Ёстой сонин байсан, би урьд нь хэзээ ч тийм ил байдлаар нь үзэж байгаагүй болохоор бүүр сонин байсан. За ингэдэг гэнээ.
Эмэгтэй хүний өндгөн эс сард нэг удаа боловсроод үхдэг гэнэ. Хэрэв тэр боловсорсон үед нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орвол үр тогтох магадлал хамгийн өндөр байдаг. Эрэгтэй хүн бэлгийн харьцаанд ороод дур тавихдаа 500 сая эр бэлгийн эсийг гаргадаг гэнээ. (юун ч сүрхий олон юм бэдээ) Нөгөө гайхал 500 сая маань өндгөн эс рүү тэмүүлэн аялахуй доор эмэгтэй хүний савны хүчиллэг бодистой жинхэн дайн хийнэ шүү дээ. (Спартакын Леонодис хаан түүний 300 дайчин эрс болон Персийн хааны сүрэг арми шиг л) Хүчиллэг бодис болон 500 саяын 2 тал бөмбөгдөлт, акагаар шүрших гэх мэтийн нүд халтирч сэтгэл зүрх эмтэрмээр баахан л тулаан хийцгээнэ. Гардан байлдаанд ч шаардлага гарвал ордог байх. Энэ бүх харгислалын эцэст хэрвээ 500 сая ялж чадвал хамгийн ихдээ ердөө хэдхэн мянган зэвсэгт нэгэн ахан дүүс нь амьд үлддэг байна. Нөгөө үлдсэн хэдэн мянга маань арай гэж өндгөн эс дээр ирнээ. Гэхдээ тэднээс хамгийн хамгийн адтай нэг нь л өндгөн эсэнд нэвтрэн орж үр тогтоодог байна. Хэдийгээр үр хөврөл тогтсон ч өндгөн эс бүр цаашид боловсрон хүмүүний заяаг бий болгодоггүй, тэдний ердөө тал хувь нь л тийм азтай тохиолыг бүрдүүлж чаддаг байна. Тэр ганц эсэнд хүүхдийн өндөр нам, нүдний өнгө, үсний өнгө гэх мэт маш олон мэдээлэл агуулагдаж байдаг гэхээр бас овоо муу гар байгаамаа.
Нэгэнт үр тогтсон өндгөн эсэнд эсийн хуваагдал гэж гайхалтай нэгэн байгалын үзэгдэл явагданаа. Өндгөн эс өөртэйгөө адилхан эсийг бий болгон 2-ын зэрэгтээр өсөн үрждэг байна.
• За үр тогтоод 8н долоо хоног өнгөрлөө, энэ үеийг үр зулбах хамгийн их эрсдэлийг агуулсан үе гэдэг. Яг энэ үед 6н үр хөврөлийн 5 нь саван дотроо үхдэг гэсэн. (хөөрхий зайлуул) Тэгэхээр үр тогтоноо гэдэг бол зүүний үзүүр дээр арвайн буудай тогтох адил ховор нандин тохиол байх нь ээ.
• 9н долоо хоногтой үр хөврөлд ходоод бий болдог ба хоол боловсруулах шүүс ялгаруулж эхэлдэг байна. Мөн жоохон хөөрхөн зүрх нь цохилж эхэлнэ. Гар хөл нь ч тодорхой ялгагдахаар болдог. Энэ үед л таны бичкэн үр эр эм алин болох нь мэдэгддэг.
• 12 долоо хоног өнгөрлөө. Таны үр 6 см 14 гр жинтэй болсон байна. За ингээд нөгөө аюулт мөчөө та ардаа хаях нь тэр. Одоо таны хүүдэд чинь ердөө л томорно, гар хөл нь илүү хүнд байх төрхөндөө орж эхлэнэ. Харин энэ үед эхийн биед зарим нэг өөрчлөлтүүд бий болдог байна. Эхийн бие хэт мэдрэмтгий байдаг тул өглөөгүүр огин бөөлжис хүрнэ. Мөн цусны эргэлт хурдасч хөх томорч эхэлнэ. Энэ нь эх таны хөхөнд сүү орохын эхний шинж тэмдэг болдог байна.
Жирэмслэлтийн дунд үед бяцхан үрийн таван мэдрэхүй бий болж эхэлнээ. Гэхдээ жирийн хүнийхтэй харьцуулбал маш муухан байдаг, тэр нь ч ойлгомжтой байх. Бяцхан үр хэвлийд байхдаа арьсаараа маш их мэдэрдэг гэнэ.
За өдөр хоног ч өнгөрсөөр бичкэн үр ч томорсоор. Жирэмслэлтийн сүүлийн 3 сард эхийн бие байж боломгүй их ачаалалтай ажилладаг байна. Эхийн сав 20 дахин томорч, цусны эргэлт 3 дахин ихэсч, 2 хүний ачааллаас болж зүрх нь томордог гэнэ хөөе. Сав хангалттай томрох тул тулгуур нурууны яс хазайдаг. Гүй ээ нурууны ясыг бөхийлгөөд байгаа юм чинь өвдөхгүй өөр яахав дээ. Тэгж л бэр эгчийнхээ “нуруу өвдөөд байнаа” гэж хэлдэг байсны цаад учрыг нь оллоо шд. Үүнтэй зэрэгцэн нарийн бүдүүн гэдэс ч шахагдан байрнаасаа хөдөлдөг гэсэн.
Төрөлт эмэгтэй хүнээс сэтгэл зүйн асар их хүчийг шаарддаг байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн жирэслэсэн үедээ тайван байж, аль болох муу зүйл бодохгүй, элдэв янзын сэтгэл зовоосон асуудлуудтай орооцолдохгүй байх хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан нь төгс биш. Хэрвээ эх хүн төгс хүнийг төрүүлье гэвэл дахин 12 сар хэвлийдээ бойжуулах хэрэгтэй. Гэхдээ яагаад 21 сар биш 9 сар л хэвлийдээ тансаглуулдаг вэ гэвэл эмэгтэй хүн хүүхдийг таазаараа гаргадаг болохоор тэр. Хэрвээ эх төгс хүүхдийг төрүүлдэг байсан бол амийг амиар гэдэг харгис байгалийн хууль ноёрхон байх байсан бизээ.
Төрөх цаг боллоо, ихэвчлэн эхний төрөлт 10 цаг өвддөг гэнэ. Бурхан минь, би ч зурагтны цаанаас хүүхэд хэрхэн хорвоотой анхлан танилцаж байгааг хараад авсан шүү. Эхлээд толгой нь, тэгээд бие нь. Нэг л их улаан нялзрай. Би анх төрөхдөө ийм царай муутай байсан байхдаа гэж бодсон. Тэгээл нөгөө дэлхийн шинэ иргэн маань ээжийнхээ элгэн дээр хэвтэж өөрийг нь зөвшөөрөөгүй байхад олон түмэн цагаан хувцас, масктай хүмүүсийн өмнө нүцгэн шалдан гаргасан гэж хэд гомдоллож жаахан уйлж аваад програмистуудын сонгодог жишээ болох “Hello World” гэж хэлээд л унтаад өгч байгаамдаа. Бид ингэж л хүмүүн болон мэндэлсэн юм байна шүү дээ.
Хэрвээ таны эхнэр, охин, дүү, найз бүсгүй чинь жирэмсэн бол та сайн гэгч нь халамжлаарай гэж хичээнгүйлэн хүсье. Өө бас буруу бичсэн хэсгийг мэдэх хүмүүс нь залруулаарай.
Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu
Subscribe to:
Post Comments (Atom)
26 санал шүүмж:
He he yamar ch urt ayalal ve. Bid ch aztai yumaa
Алаг хорвоод төрсөн минь учиртай
Бурхан минь яанаа. Би чинь одоо удахгүй хүүхэдтэй болно гэцэн байгаа . Бодохлээр нэг аймар санагдаад нэг гоё ч юм шиг санагдаад. ээддээ мэдэхгүй нэг жирэмслээд авбал ч тэгээд гүрийдэг л байхдаа хөөрхий.
Энгийн үгээр маш ойлгомжтой гоё бичжээ :) Энд нэг ийм юм бас бичиж байсан байна:
http://future.blogmn.net/14930/
TO Монголхүү
Урт биш богино боловч аюултай аялал :D
TO Баяасум
Учиртай байлгүй яахав дээ.
TO Хико
Тэгээд хүүхэд хийх хүн байгаа юм уу ккк...
TO Хүү
Найзаа, аль дээрийн бичлэг шдээ. Чи уншаагүй л байсан юм уу?
өө зөөз
нэг байгаа хихихи хэд ч хэлж болохгүй шүү за. гээд бичээд байхгүй юу !! заза тэр ч яахуу.
Саййййхан бичиж :D
Хэхэ, ёстой хөөрхөн бичлэг байна. Би ч нээрэн лут нөхөр юмаа, 500 сая гарыг хол хаячдаг.
TO Хико
За, би хэнд ч хэлэхгүй ээ. хэхэ
TO Амгаа
Харин тийн
TO Ганзо
Аа тэр үед ааваас нь хэд гарсын бүү мэд ээ. Дунджаар л 500. 300 сая ч гарсан байж магадгүй байхаа. Гэхдээ л сая саяар нь ардаа хаяна гэдэг лаг өө лаг
"Life's Greatest Miracle"
http://chandmani.blogspot.com/2006/11/lifes-greatest-miracle-people-do-all.html
"Anatomy of Childbirth"
http://www.pbs.org/wgbhAnatomy of Childbirth/nova/beautiful/birt-nf.html
Сонин юм шүү тээ
chi ch gesen xezee negen tsagt ur xuwrul yawuulna daa. Chamd toxioldox ued chi xarin yaj xuleej awax uu gedeg l sonin bna
echo "Hello World!";
sar shinedee saihan shineleerei.
Сар шинэдээ шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
сайхан аяладаг юм байнашдээ
Нээрээ л яасан хөөрхөн юм бичдэг байсан юм бэ
Hi, mash goy bichsen bna, ilvv ihiig endees vzerei
pooh ene chin yasan ewseg setgegdel uldeegchid we? gehdee neeree l goy sonirholtoi bichsen bn bi anh udaal blogiin uguullegiig bugdig ni unshij bn. urid ni halit haraal daraagiinh ruu ni ordog bsiin. dajgui shuu nzaa good luck
4-н 7 хоногтойгоосоо эхлээд зүрх нь цохилдог гэсэн
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)