Бум-Эрдэнэ ахын тоглоомд оролцсу 2

January 30, 2008 18 санал шүүмж

За Зараа ахыгаа гомдоож тэнгэр ниргэхээр зүйл болсон шүү. Ах минь та юунд уурлан хилэгнэнэ вэ? Таныг уурласан гээд тэнгэр намайг ниргэх гээд... би ч айж хурдалаад ...

Зиак, Хүү найзын хэлсэнээр хархаасаа өмнө бодож байснаа бичье.

Зараа ах

Би Зараа ахыг таарсан мах шөлтэй, их царайлаг хүн байдаг болов уу гэж бодож байсан. За тэр үнэн болж таарав. CPU гацах шахсан шүү. Царайлаг хүмүүстэй харьцах бас хэцүү байгаа биз. Маш сайн үзүүлэлттэй “гомпүүтэртэй” л байхгүй бол. Бас тэгээд их инээж явдаг хүн болов уу. Хүн хүнээр тоглоом хийгээд л. Бас их хошин шогийн мэдрэмжтэй байх гэж бодож байсан. За тэр бол заавал уулзаад мэдчих зүйл биш бичлэгүүдээс нь харагдаж байдаг шүү дээ. Би бас Зараа ахыг сахалтай байж магадгүй гэж бодож байсан, буруу болж таарсан. Сахалгүй нөхөр байна лээ. Зараа ахад сайхан эр хүн болоход одоо ганц сахал л үлдлээ дээ (бөх зүрх гарган инээв)

Гамп

За Гамп хүү. Би Гампыг өндөр нуруутай, цагаан царайтай, хараа булаам сайхан залуу байх гэж яагаад ч юм бодож байсан шүү. Гүй ээ яахав, зураг нь бол төстэй л юм байна лээ. Хамар нь өндөр шулуун, алагласан нүдтэй. За за тоглосон юм.

Би Гампыг дундаж нуруутай, компютэр шагайж суудаг, элдэв хошин зүйл уншихаараа чимээ гарган чанга инээдэг, нийтэч, шооч тийм хүн байдаг болов уу гэж бодож байсан. Байсан гэж бодсоор ч байгаа л даа. Пивоны гүзээтэй (гэхдээ том биш), уугаад эхлэхээрээ “Ягаан Будда” болдог нөхөр байх. Ярина гэж “баллаж өгдөг” нөхөр болов уу. Хэрэв нухацтай зүйл гарвал их хөмсөг зангидан сууж гүн бодолд дарагддаг нөхөр байх. Хөмхийгөө зуудагч байж мэдэх юм.

(би Гампыг чи л гээд байдаг юм. Хэрэв яг уулзахаар болоод нүүр тулвал та болох байхдаа. хэхэ)

Арсун ах

Таарсан махтай шөлтэй, 175 см өндөртэй, нүдэнд дулаахан, сургамжтай яриагаараа бусдын анхаарлыг өөртөө татаж чаддаг байх гэж төсөөлөгдөх юм. Ёс уламжлалаа сайн мэддэг болохоор бэр гуйлгахаар хүмүүс уриж залдаг байх. Нэг л сайхан налайж суудаг байх гэж бодогдоод байдаг. За би сахалтай байх гэж бодож байна. Яг миний аавынх шиг байх гэж яагаад ч юм төсөөлөгдөж байна. Нэг дүүдээ зургаа явуулаарай, үнэн үү? Худлаа юу? Аан бас, духандаа үрчлээтэй байх.

Чандмань ах

Би гүзээтэй гэдэгт их итгэлтэй байна. (гэмгүй цайлганаар инээв) Нэг л их дуугүй, бодлогоширсон хүн байх гэж бодогдох юм. Нэг дууг бүтэн өдөржин сонсчихдог гэхээр бараг л үнэн байх. Хоёр гараа гэдсэн дээрээ тавиад, хөлөө жийн суудаг юм шиг тархинд “бууж” байх юм. Инээмсэглэхэд нь нүднийх нь тушаа үрчлээ гардаг байх.

Заяа эгч

Зээ хөө, эгч минь ямар хүн гэж надад төсөөлөгдөж байна вэ гэвэл: Би яагаад ч юм Японд амьдардаг байх гэж бодож байсан чинь Улаанбаатартаа л амьдардаг юм байна лээ шүү дээ. За би их ажилд махруу, бие нь чийрэг гэж бодож байна. Бордуу царайтай, дундаж нуруутай. Хүчтэй байх гэж бодогдох юм. Бие нь дундаж, тарган ч биш, туранхай ч биш. Юмыг сонирхон хархаараа яг л хүүхэд шиг болж духаа тэнийлгэж байгаад инээдэг болов уу. Халамжтай хань, эх гэдэг нь эргэлзэхгүй байна.

Хүү

Би Хүүтэй уулзаж байсан болохоор гаднах төрхийг нь мэднэ. Би Хүүг өндөр нуруутай, шулуун хамартай, царайлаг залуу байх гэж бодож байсан. Өндөр нурууг эс тооцвол яг шүү ер нь. Их л инээсэн хүүхэд шиг зантай хүн байна лээ. Дээр нэг хүн надад хүүхэд шиг зантай гэж хэлж байсан, тэр үнэн болж таарсан шүү. Бас их дурламтгай байх тээ? (малийв)

Гранола

Гранола эгчийн блогыг уншиж чадахаа байгаад удаж байна. Гэхдээ бодож явдагаа бичюү. Их боловсролтой, сайн ажил мэргэжилтэй, өндөр орлоготой, дундаж нуруутай, гуалиг, царайлаг, ажил хэрэгч бүсгүй байх. Үсээ шууж явдаг, албаны хослол өмсдөг тийм л эмэгтэй болов уу.

Үүжийм

За энэ нөхрийн хоолойг нэгэнтээ сонсож байсан удаатай. Их л хүүхэд шиг сонсогдсон шүү. Нэг тийм жаахан биетэй, биендээ таарсан “мах шөлтэй”, бордуу царайтай, нүдээрээ инээдэг. Инээхээрээ гараараа амаа дардаг, чанга дуу гаргадаг байх. Интернэтээр бас дажгүй хэсчихдэг нөхөр болов уу. Их ярилцах дуртай гэсэн, тиймээс их л нээлттэй хүн болов уу. Найз залуу, нөхөртэй эсэхийг нь мэдэхгүй юм. Байхгүй бол залуус надаас утсыг нь авч болно шүү (гэсэн хэхэ)

Сирус

Энэ залуу их дуугүй, бодлогоширсон, кино үзэж, ном уншин, дуу сонсох дуртай нэгэн байх. Өндөр, цагаан царайтай, царайлагдуу болов уу. Болохгүй зүйл гарвал нүүрэнд нь шууд илэрдэг байх. Дүнсгэр царай гарган аливааг эргэцүүлэн суудагч байж магадгүй. Хэрэв аливааг таашаахгүй бол доогтойгоор инээдэг байх гэж бас яагаад ч юм бодогдох юм. За энэ миний л бодол шүү. Мэдэх хүмүүс нь залруулаарай.

Melkadies

За Melkadies минь, би таны эр эм алин болохыг мэдэхгүй шдээ. Эхлээд эмэгтэй гэж бодож байсан, одоо яагаад ч юм эрэгтэй байх гэж бодогдоод байна. Эмч мэргэжилтэй гэсэн болохоор нүдний шилтэй байх. Хүнд туслая гэсэн сайхан сэтгэлтэй болов уу. Цагаан халат нөмөрч явдаг нь тодорхой. Цагаан царайтай, царайлаг байх гэж бодогдож байна. Хүнд өвчтөнийг хараад хөмсөг зангидан сувилагчаас юм бэлдэж өгөхийг гуйдаг тйим эмч л санаанд бууж байна даа. Өндөр нуруутай, үсээ хагалж самнадаг байх.

Золоо

За бичкэн блоггэр байнаа. Их дүрсгүй жаал байх чи тийм үү? Ангийн атаман, эсвэл ангийн дарга. Магадгүй сургуульдаа нэртэй нэгэн байх. Хүүхдүүдийг уриалан аливааг хийхдээ гарамгай нэгэн ба урлагын үзлэг, сагс, спортын тэмцээнд алгасахгүй манлайлан оролцдог болов уу. Математикдаа хэр вэ хөө “нөхөөр чи”? Хичээл тасалж компютер их тоглодог байж магадгүй гэж бодогдоод явчихлаа. Хэрэв тийм бол эгчийн зүгээс хэлхэд “Дэмийрч болноо, халуурч болохгүй” шүү. За байз, сагс тоглодог болохоор өндөр, охидыг гүйлгэдэг царайлаг хөвгүүн байх. Зиа би ингэж л бодож байна даа.

18 санал шүүмж:

  • ZAYA said...

    Магтуулсан чинь үнэн юм шиг санагдаад өөрийн эрхгүй малийдаг гэж байна ш дээ.

  • byambaa said...

    ene chin ih zugeer yum, tusuuluud uuriinhuu blogt bichih ni.

    bi bas tusuulj bichdeg ch yum biluu. gehdee hun tusuuluhduu taaruu bolohoor bugdiig ni super geed l tusuuluh bh.

  • Uujiim said...

    Хэ хэ өөрийгөө уншисан чинь чи бараг л...Гэхдээ ганц нэг юм зөрж л бна даа бусад хүмүүсийг хэр төсөөлснийг мэдэхгүй ч би чамайг дүгнэхдээ намайг ер нь 70% тай л хэлчилээ дээ арай намайг харсийн биш биз айн эсвэл утасны цаанаас...чамд ирээдүй бна шүү хэхэ за марзаганах шахав миний одоо ганц төсөөлөх гээд бгаа хүн чи шүү дээ бодоод л бна...Good luck

  • Anonymous said...

    Намайг зөрүүлжээ. Би маш намхан. Дунд зэргийн нуруу байхгүй ээ.

    Би чамайг эмэгтэй гэж төсөөлдийн үнэнүүү худлаа юу. Бүдүүн баараг л төсөөлдөг хүн шүү дээ. Нэээх тийм пээрлийй ч юм шиг эсвээл Дээпсүүү ч юм шиг. Энэ нээрээ юу гэсэн үгийн

  • Pearle Deppsu said...

    TO Заяа
    Малийсан царайг нь нэг харах юмсан даа хөө. Уул нь нэг агаараар л амьсгалж байгаа юм та бид 2

    TO Бямбаа
    Та төсөөлөөд бич л дээ, тэгвэл бас сонирхолтой шдээээ.

    TO Үүжийм
    Харин намайг хүмүүс яг хэлж байна гээд байна шд. Би ер нь 80% тай л хэлээд байгаа юм шиг байна лээ.

    TO Гамп
    Би ч эмэгтэй санаатай.

    Нээрээ нэрний талаар чамаас бусад нь асуусандаа. Би бүгдэд нь нууц гэж хэлдэг юм. хэхэ

  • Хvсэл said...

    Зарааг би өөртэйгээ үе гэж бодоод байгаа. Энд нас намба, залуу сэтгэлгээ гэж ярьсан чинь ... Би ингэхэд хөгширцийн болов уу???

  • Pearle Deppsu said...

    TO Хүсэл
    Үгүй дээ, та нар минь хөгшрөөгүй. 40 хүрсэн хүнийг залуу гэдэг байтал. Би л жоохон бацкаан болохоор миний хувьд том ах мэт санагдаж байгаа юм. Тэгээд л ингээд биччихсэн хэрэг.

  • Zoljargal Gantumur said...

    хах ангийн хамгийн даруухан эрэгтэй цолын эзэн. Ангийн даргын үүрэгт ажлыг 1хоног хийсэн. Атаман бишээ. Сүүлийн 2нь үнэн. Урлаг спортод дуртай болхоос биш оролцож шалдигүйн. Матаараа л сайн хэхэ. Сониноос миний PC GAME үүр нээгдсэн хугацаагаараа хамгийн сүүл хавьцаа л байхийн. Тэхээр хэр тоглодог болхуу, ийм л байна даа.

  • Pearle Deppsu said...

    TO Золоо
    За би ч ер нь 60-80% тай л хэлдэг юм. Чамайг харин 60% тай тууж дээ тийм ээ хөө

  • xvv said...

    Хүн намхан гэдгээ нуугаад байхад хэлчихиймаа :p

    шулуун хамартай - шал овон товон бүрзгэр, барзгар улаан, олон дурлалын сорвитой байхад яаж тэгж хараад байна?

    царайлаг - хөөх намайг бас царайлаг гэж хэлдэг хүн байна :D Аймар баярлаад суудлаасаа шууд хөндийрөв :p

    Их л инээсэн... - Тийм сайхан бүсгүйтэй уулзаж байж уурлах хүн байх уу? Инээх нь ойлгомжтой :D

    дурламтгай байх тээ? - Чамайг лав мартах гэж зовсоон, хэд хоног зүүдлээд :p (хариу малийв)

    Зарим хараагүй хүмүүсийг чиний бичсэнээр шууд төсөөлөгдөөд эхэлдэг байшд :D

    Сирус ТВ-ээр нэвтрүүлэг хөтлөөд гардагшд...

    Мелкадиес - эрэгтэй, хөгжилтэй, эр хүн шиг сайхан залуу бий дээ.

    Зараа чинь ингэхэд над мадаас ах юмуу? Би чинь адилхан бараг пацан ухааны юм бодоод яваад байгаашд???

  • Pearle Deppsu said...

    TO Хүү
    Өө бас ... хэхэ

    Ямар нэвтрүүлэг хөтлөөд гардаг юм бэ? Хаана, ямар ТВ-ээр вэ? Би харий л даа.

  • Misty said...

    олон хүнийг төсөөлж бичсэн байна шүү. хэхэ. Миний харж байснаас Хүү, Сириус, Хундага, Юкимаа гээд байна дөө. Бямбаа семпайгийн нь зургийг харж байсан дийлэнх нь таарсан байна шүү :)

    Намайг ямраар төсөөлж байсан болоо гэсэн чинь сонин санагдчихлааа :D

  • Arsun said...

    Bi 170 sm o'ndortei. Bas sahaltai /baga zereg/. Ber guilgahaar urij baigaagui, hehe /tiim hundtei ajild oroltschih sanaatai/. Namaig saihnaar to'soolsond bayarlalaa. Tiim baihiig hicheedeg ch o'ooriin muuhai zangaa nuudaggui.

  • Pearle Deppsu said...

    TO Арсун ах
    Хэхэ, ахыгаа бага зэрэг дозыг нь хэтрүүлээд хэтрүүлээд биччихэж тэгвэл. Гэхдээ ялгаа юу байсуу? Сахалтай гэдэг чинь сайн байна. Эрэгтэй хүн сахалтай байвал гоё гэж би боддог юм. Аавтай л холбоотой болов уу.

  • Anonymous said...

    Bayrlalaa Pearle Deppsu duu mini.

  • gegeen said...

    hehe, ene humuust ih sonirholtoi baigaa baih daa. bum-erdene gej nogoo altan uzegten avaad baisan america-d baigaa ah mon biz dee.

  • melkadies said...

    deppsu maani baahan huniig tosoolood bichchihej, namaig harin saihan l tosoolson bna bayarlalaa. gehdee tosoolloos chini oor hun baigaamaa. 70-80 huvitai hun gants aldaj bololgui yahav he he.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)