Сая өнгөрөгч хагас сайнд TV5 сувгаар хүн эхийн биед хэрхэн бүрэлдэн бий болдог тухай баримтат киног ээжийн хамтаар үзэж сонирхлоо. Ёстой сонин байсан, би урьд нь хэзээ ч тийм ил байдлаар нь үзэж байгаагүй болохоор бүүр сонин байсан. За ингэдэг гэнээ.
Эмэгтэй хүний өндгөн эс сард нэг удаа боловсроод үхдэг гэнэ. Хэрэв тэр боловсорсон үед нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орвол үр тогтох магадлал хамгийн өндөр байдаг. Эрэгтэй хүн бэлгийн харьцаанд ороод дур тавихдаа 500 сая эр бэлгийн эсийг гаргадаг гэнээ. (юун ч сүрхий олон юм бэдээ) Нөгөө гайхал 500 сая маань өндгөн эс рүү тэмүүлэн аялахуй доор эмэгтэй хүний савны хүчиллэг бодистой жинхэн дайн хийнэ шүү дээ. (Спартакын Леонодис хаан түүний 300 дайчин эрс болон Персийн хааны сүрэг арми шиг л) Хүчиллэг бодис болон 500 саяын 2 тал бөмбөгдөлт, акагаар шүрших гэх мэтийн нүд халтирч сэтгэл зүрх эмтэрмээр баахан л тулаан хийцгээнэ. Гардан байлдаанд ч шаардлага гарвал ордог байх. Энэ бүх харгислалын эцэст хэрвээ 500 сая ялж чадвал хамгийн ихдээ ердөө хэдхэн мянган зэвсэгт нэгэн ахан дүүс нь амьд үлддэг байна. Нөгөө үлдсэн хэдэн мянга маань арай гэж өндгөн эс дээр ирнээ. Гэхдээ тэднээс хамгийн хамгийн адтай нэг нь л өндгөн эсэнд нэвтрэн орж үр тогтоодог байна. Хэдийгээр үр хөврөл тогтсон ч өндгөн эс бүр цаашид боловсрон хүмүүний заяаг бий болгодоггүй, тэдний ердөө тал хувь нь л тийм азтай тохиолыг бүрдүүлж чаддаг байна. Тэр ганц эсэнд хүүхдийн өндөр нам, нүдний өнгө, үсний өнгө гэх мэт маш олон мэдээлэл агуулагдаж байдаг гэхээр бас овоо муу гар байгаамаа.
Нэгэнт үр тогтсон өндгөн эсэнд эсийн хуваагдал гэж гайхалтай нэгэн байгалын үзэгдэл явагданаа. Өндгөн эс өөртэйгөө адилхан эсийг бий болгон 2-ын зэрэгтээр өсөн үрждэг байна.
• За үр тогтоод 8н долоо хоног өнгөрлөө, энэ үеийг үр зулбах хамгийн их эрсдэлийг агуулсан үе гэдэг. Яг энэ үед 6н үр хөврөлийн 5 нь саван дотроо үхдэг гэсэн. (хөөрхий зайлуул) Тэгэхээр үр тогтоноо гэдэг бол зүүний үзүүр дээр арвайн буудай тогтох адил ховор нандин тохиол байх нь ээ.
• 9н долоо хоногтой үр хөврөлд ходоод бий болдог ба хоол боловсруулах шүүс ялгаруулж эхэлдэг байна. Мөн жоохон хөөрхөн зүрх нь цохилж эхэлнэ. Гар хөл нь ч тодорхой ялгагдахаар болдог. Энэ үед л таны бичкэн үр эр эм алин болох нь мэдэгддэг.
• 12 долоо хоног өнгөрлөө. Таны үр 6 см 14 гр жинтэй болсон байна. За ингээд нөгөө аюулт мөчөө та ардаа хаях нь тэр. Одоо таны хүүдэд чинь ердөө л томорно, гар хөл нь илүү хүнд байх төрхөндөө орж эхлэнэ. Харин энэ үед эхийн биед зарим нэг өөрчлөлтүүд бий болдог байна. Эхийн бие хэт мэдрэмтгий байдаг тул өглөөгүүр огин бөөлжис хүрнэ. Мөн цусны эргэлт хурдасч хөх томорч эхэлнэ. Энэ нь эх таны хөхөнд сүү орохын эхний шинж тэмдэг болдог байна.
Жирэмслэлтийн дунд үед бяцхан үрийн таван мэдрэхүй бий болж эхэлнээ. Гэхдээ жирийн хүнийхтэй харьцуулбал маш муухан байдаг, тэр нь ч ойлгомжтой байх. Бяцхан үр хэвлийд байхдаа арьсаараа маш их мэдэрдэг гэнэ.
За өдөр хоног ч өнгөрсөөр бичкэн үр ч томорсоор. Жирэмслэлтийн сүүлийн 3 сард эхийн бие байж боломгүй их ачаалалтай ажилладаг байна. Эхийн сав 20 дахин томорч, цусны эргэлт 3 дахин ихэсч, 2 хүний ачааллаас болж зүрх нь томордог гэнэ хөөе. Сав хангалттай томрох тул тулгуур нурууны яс хазайдаг. Гүй ээ нурууны ясыг бөхийлгөөд байгаа юм чинь өвдөхгүй өөр яахав дээ. Тэгж л бэр эгчийнхээ “нуруу өвдөөд байнаа” гэж хэлдэг байсны цаад учрыг нь оллоо шд. Үүнтэй зэрэгцэн нарийн бүдүүн гэдэс ч шахагдан байрнаасаа хөдөлдөг гэсэн.
Төрөлт эмэгтэй хүнээс сэтгэл зүйн асар их хүчийг шаарддаг байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн жирэслэсэн үедээ тайван байж, аль болох муу зүйл бодохгүй, элдэв янзын сэтгэл зовоосон асуудлуудтай орооцолдохгүй байх хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан нь төгс биш. Хэрвээ эх хүн төгс хүнийг төрүүлье гэвэл дахин 12 сар хэвлийдээ бойжуулах хэрэгтэй. Гэхдээ яагаад 21 сар биш 9 сар л хэвлийдээ тансаглуулдаг вэ гэвэл эмэгтэй хүн хүүхдийг таазаараа гаргадаг болохоор тэр. Хэрвээ эх төгс хүүхдийг төрүүлдэг байсан бол амийг амиар гэдэг харгис байгалийн хууль ноёрхон байх байсан бизээ.
Төрөх цаг боллоо, ихэвчлэн эхний төрөлт 10 цаг өвддөг гэнэ. Бурхан минь, би ч зурагтны цаанаас хүүхэд хэрхэн хорвоотой анхлан танилцаж байгааг хараад авсан шүү. Эхлээд толгой нь, тэгээд бие нь. Нэг л их улаан нялзрай. Би анх төрөхдөө ийм царай муутай байсан байхдаа гэж бодсон. Тэгээл нөгөө дэлхийн шинэ иргэн маань ээжийнхээ элгэн дээр хэвтэж өөрийг нь зөвшөөрөөгүй байхад олон түмэн цагаан хувцас, масктай хүмүүсийн өмнө нүцгэн шалдан гаргасан гэж хэд гомдоллож жаахан уйлж аваад програмистуудын сонгодог жишээ болох “Hello World” гэж хэлээд л унтаад өгч байгаамдаа. Бид ингэж л хүмүүн болон мэндэлсэн юм байна шүү дээ.
Хэрвээ таны эхнэр, охин, дүү, найз бүсгүй чинь жирэмсэн бол та сайн гэгч нь халамжлаарай гэж хичээнгүйлэн хүсье. Өө бас буруу бичсэн хэсгийг мэдэх хүмүүс нь залруулаарай.
Энэ өгүүллэгтээ баахан л гэнэ, гэнээ, гэсэн гэх мэт үгсийг ашиглачихлаа. Нөгөө Наш, Конфи 2-н дэмбээ санаанд ороод л байна шүү. Би мэргэжилийн сэтгүүлч биш болохоор Mr.Түвшин намайг тэдгээр үгсийг ашигласанд буруушаахгүй байхаа гэж найдаж байна.
Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu
Subscribe to:
Post Comments (Atom)
4 санал шүүмж:
300 тай зүйрэлсэн нь үнэхээр сонирхолтой байв. Үүнийг уншисан чинь тасархай эсээс төрснөө мэдээд гэв гэнэт амьдрах хүсэл ориглов. Би үүсэх гэж бөөн юм болж шүү дээ. Хэ хэ х. Харин энэ тухай киног 8 ч билүү 9-р ангидаа ангиараа суугаад үзэж билээ. Харин тэр ОН-АЙР дээр байсан аймшиг үр хөндөлт гэдэг бичлэг арайл нүд халтирмаар.
Hun jiremsen bolnoo gedeg neree l zuunii uzuurt budaa togothtoi l adilhan zuil.. manai angahaad bur ene kninoos chin iluugeer tailbar ugdug shdee. hicheel yum bolhoor unendee expert boltloo l sudlasan daa.
Pearle Deppsu, чамд баярлалаа.
Маш сонирхолтойгоор бичжээ. уншихад таатай байлаа. Энэ бичлэгийг би Гүүгл -ээс "үр хөврөл" гэж хайж байгаад олсон. учир нь би удахгүй аав болно. Аав болно, аав гэж хэлүүлэхэд яг одоогоор ямар сонин дасаагүй сонсогдож байнаа. За чамд амжилт хүсье!. E&deer
Гайхалтай энгийн бас ойлгомжтой бичдэг хүн байна даа. Маш их баярлалаа. Би энэ асуудлыг сайн мэддэг боловч бичлэгт нь хөтлөгдөж уншсаар дуусгалаа. Эна бол хүнд өгөх юмтай хэлэх санаатай бичлэг байна. Онц.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)